ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Амьдралд тустай 8 зөвлөмж

1. Бие биедээ тусалж байх нь маш сайн хэрэг. Гэхдээ хэт сайхан сэтгэлээр хандах нь нөхөрлөлийг устгадаг гэмтэй.

2. Хэн нэгэнд битгий их найд, юу ч битгий хүлээ. Хүлээлтэнд чинь хүрэхгүй бол чи өөрөө зовно. Хүн огт хүлээгээгүй гэнэтийн зүйлээс илүү аз жаргалыг мэдэрдэг.

3. Танд өөрт чинь таалагдаагүй ч бусдад таалагдаж байгаа зүйлийг бүү шүүмжил. Ингэвэл та бусдын дургүйг хүргэхээс өөр юу ч хожихгүй.

4. Аливаа юмны учир утгыг сайн мэдэхгүй бол дуугүй байсан нь дээр. Учир нь юм мэддэггүйгээ бусдад мэдэгдэх нэг нь хамгийн муухай зүйл.

5. Сөрөг сэтгэл хөдлөл нь хүнийг цаг үргэлж шимж амьдарч байдаг. Иймд сөрөг энергитэй сэтгэл хөдлөлтэй хүмүүсийн нөлөөнд автагдахгүй байхыг хичээх хэрэгтэй.

6. Үргэлж сайн сайхан зүйлийн талаар бод. Энэ нь өөртөө эерэг энергийг хуримтлуулна. 

7. Өөдрөг үзэлтэй хүмүүс дунд байхыг хичээ. Энэ нь эрүүл сэтгэл хөдлөлийн гинжин холбоог үүсгэдэг.

8. Алдсан зүйлийнхээ араас битгий харамса. Харамсал юунд ч хүргэхгүй. Харин дараагийн удаа ахиж алдахгүй байхдаа илүү анхаарал хандуул.