АЛДАРТНУУДСПОРТ

Ч.Отгочулуу: Хэнд ч хэрэггүй олон хөшөө, барилга барихын оронд тэтгэвэр нэмээч эрх баригчдаа !!!

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын хууль эрх зүй нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ч.Отгочулуу: “МАН амлалтаа мартаад байгааг та бид хамтдаа сануулах нь зүйтэй гэж үзлээ. 2016 оноос хойш үнэмлэхүй олонхи байгаа. Анх гарч ирэхдээ тэтгэвэр, тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ гэсэн амлалт өгсөн. Гэвч тоо баримт их өөр байдлыг хэлж байна. Инфляц албан ёсоор 15 хувь, албан бусаар 60-70 хувьтай байна. Гэтэл тэтгэвэр үүнтэй уялдаж өсөхгүй байна. Өнгөрсөн онд 353,000 иргэн өндөр насны тэтгэвэр авчээ. Үүнд нийт 1,8 их наяд төгрөг болсон байна. Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан гэдгийг хоёр жишээгээр харуулья.

2016 онд сарын тэтгэвэр 190 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллар болж буурсан байна. 20 хувиар унасан байна. 2016 онд тэтгэврээрээ 50кг мах авдаг байж. Харин өнөөдөр 29кг мах л авах нь. Энэ нь тэтгэврийн хүмүүсийн худалдан авах чадвар 40 хувиар буурсныг харуулж байна. Тэтгэврийг нэмэх боломж байна уу? гэж асууж магадгүй. 2021 онд тэтгэвэрт 1,8 их наяд төгрөг зарцуулсан бол 2022 онд 6 их наяд төгрөгөөр барилга, байгууламж барина гэж төсөв баталсан байгаа. Тэтгэврийн нийт хэмжээнээс 3 дахин их мөнгө.

Андлалын хөшөө бол мөсөн уулын зөвхөн орой нь. Үүнтэй ижил “Нууц товчоо”, “Их түүхийн жимээр” гээд маш олон хэрэггүй бүтээн байгуулалтууд байна. Зарим сумын төвд хоёр дахь соёлын ордонгоо барьж байна. Энэ нь сумын иргэдийг улам ядууруулна. Сар бүр төсөвт урсгал зардал гэж гарна. Эднийгээ бүгдийг нь хувьчилж, зараач ээ.

Стадионуудыг төрд байлгаж яах юм. Жилд хоёрхон удаа арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэр үедээ түрээслэчих юм бол хамаагүй хямд тусна. Гадаад яам хуучин ажиллаж байсан хүмүүсээ хүлээж авахдаа нэг орой л 180 сая төгрөгөөр шоудаж байна. Дундаж тэтгэвэр 380,000 орчим байгаа. Энэ мөнгөөр яаж амьдрах билээ? Та бүхэн бодоод үзээрэй. ” гэв.

Харин АН-ын хууль эрх зүй нарийн бичгийн дарга О.Баасанхүү Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн тухай ” Монгол улсын Үндсэн хуулинд хэнийг ч хууль бусаар цагдан хорих, мөрдөн мөшгихийг хориглосон байдаг. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг гардуулж өгөх үүрэгтэй байдаг.

Үүнээс хойш 14 хоног дотор давж заалдах эрхтэй байдаг. Гэтэл Э.Бат-Үүл гэж хүнийг 40 хоног болж байхад шүүхийн шийдвэрийг нь гардуулж өгөхгүй байгаа нь шүүхийн шийдвэргүйгээр бусдыг цагдан хорьж байна гэж үзэж байна. Тэр хүн эрхээ хамгаалж чадахгүй байна.” хэмээсэн юм.

АН: Боов, чихэр тарааж, ахмадуудын тархийг угаахаасаа ичих хэрэгтэй

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.01.27/ мэдээлэл хийж байна.

АН-ын дарга М.ТУЛГАТ: 2021 он бол МАН-ын үүсгэн байгуулсан 100 жилийн ой болсон түүхэн жил байсан. Гэвч бодит байдал дээрээ хүний эрхийг зөрчсөн, иргэдийг шүүх, цагдаагийн байгууллагаар айлган сүрдүүлсэн жил болж өнгөрлөө. Харин АН үүний эсрэг өнгөрсөн хугацаанд тууштай тэмцэж, бодит алхмууд хийсэн. Цаашид ч хүний эрх, иргэдийн эрх ашгийн төлөө АН тууштай тэмцэнэ. Эрх баригчид 290 гаруй хөшөө дурсгал барих төсвийг улсын төсөвт тусгасан байсан.

Хөшөө бариад л асуудал шийдэгддэг бол хамаагүй. Гэвч асуудлыг шийдэх гаргалгаа барилга байгууламж биш. Мөн хөгжлийн банкны асуудал яригдлаа. Хөгжлийн банк бол олон улсын зах зээлээс төсөв бүрдүүлдэг. Энэ бол буцаан төлөх том өр, зээл. Гэтэл үүнийг эрх барьж байгаа хэдхэн томчууд авч байгаа нь гутамшиг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ дэмжиж чадахгүй байж өөрсдөдөө хуульчилсан дэмжлэг олгож байгаа нь утгагүй.

Журам гаргаж, хүний эрхийг боож, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаадаг тогтолцоотой улс Монголоос өөр хаана ч байхгүй. Хүний эрхийн төлөө хэнтэй ч тохиролцохгүй тэмцэнэ. Үнэхээр хуульд асуудал байгаа бол эрх баригчид, УИХ-ын гишүүд өөрчлөлт, шинэчлэлт хийх хэрэгтэй. Эрх баригчид ядарснаа тэтгэнэ, задарснаа засаглана гэж хэлчихээд эсрэг ажиллаж байна.

АН-ын нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ: Монгол Улсын Эрүүгийн хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүлийг 40 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьж байна.

Монгол Улсын төсвийн 98 хувийг уул уурхайн татвар, хоёр хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Үүнийг тэглэх нь татварын бааз, мэдээллийг алдана гэж үздэг. Бодит байдал дээр аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараас энэ татварыг хасчихад л бодит дэмжлэг болох юм.

Хэрэв илүү татвар татаасаа багасгачихвал заавал ингэж баяр наадмаар боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг хасчихвал л болохоор байхад эрх баригчид үүнээс татгалзаад байна. Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгөх ёстой гэдэг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 288 мянган төгрөг өгч байна.

Төрийн албанд ажилладаг үйлчилгээний ажилтнуудын цалинг хүртэл хасах шийдвэр гаргасан. Өндөр дээд албан тушаалтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргаж байгаа нь утгагүй шийдвэр. Үүний төлөө үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийх гэж байна.

Тэтгэвр нэмэгдүүлэх, татварын орчныг иргэдэд ээлтэй болгох л чухал асуудал. Гэтэл боов, чихэр тарааж, ард иргэдийн тэр дундаа өндөр настнуудын тархийг угааж байхаасаа ичих хэрэгтэй. Хэрэв үүнийг зогсоохгүй бол АН цаашид тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:  Цагаан сараас өмнө ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЭХ чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.01.26/ ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болголоо.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон жил асуудал дагуулж, яригдсан Оюу толгойн бүтээн байгуулалтын ажлыг Монгол Улсад ашигтайгаар шийдвэрлэж, Гүний уурхайн ажлыг албан ёсоор эхлүүлсэнд Засгийн газарт баяр хүргэж, талархал илэрхийлж байна.

Монголчууд бид баялагтай байх ёстой. Эзэн нь байх ёстой гэдгийг Ерөнхий сайд байхдаа би хэлж байсан. Дээр нь улс, эх орны эдийн засаг хүнд байна. Дэлхий нийтийн эдийн засагч хүнд байна. Хүндрэлтэй цаг үеийг хүн төрөлхтөн даван туулж байна. Ард түмний ахуйн амьдрал хүнд байна.

Гэхдээ ард иргэдийнхээ орлогыг хамгаалах чиглэлд боломжоороо ажиллах шаардлагатай. Дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, тэтгэвэр болон тэтгэмж авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газарт цагаан сарын өмнө тодорхой хэмжээний шийдвэрийг үе шаттайгаар авах шаардлагатай байна. Чиглэл болгож, үүрэг өгч байна” хэмээн Засгийн газарт чиглэл өглөө.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгч байгаа саналыг ярилцаад, А.Ариунзаяа сайдын багц дээр ямар төсөв тусгаж болох нь, төсвийн хувьд яамаар байна гэдгийг судалж, ойрын үед шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно” гэх хариултыг өглөө.

 Б.Энхбаяр: Тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх боломж, шаардлагын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан өөрийн байр суурийг илэрхийлжээ.

А.Тэргэл