ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Өөрийгөө хайрлах 10 арга

1. Өөрийгөө уучилХүн бүр л алдаа гаргадаг. Та явах ёстой замаараа л явж байгаа учраас өөрийгөө юм бүхэнд буруутгахаа дариу болих хэрэгтэй. “Би л ингээгүй байсан бол ингэхгүй байсан юм. Би яагаад ийм бүтэлгүй юм бэ? гэх мэт бодлыг урвуулаад “Миний оронд өөр хүн байсан бол ч бас л ингэх байсан. Хааяа алдах ч зүгээр шүү” болгож бод. Алдаан дээр анхаарлаа төвлөрүүллээ гээд та ямар ч сайн юм өөртөө татахгүй. Магадгүй та өмнө нь маш том буруу алхам хийсэн байлаа ч уучил. Энэ хорвоо дээрх хамгийн сайн найз чинь болох ТА өөрөө хүртэл өөрийгөө буруутгавал хэн таны талд зогсох болж байна?

2. Хүлээн зөвшөөрөгдөх гэсэн оролдлогыг “тонилго” Хэн нэгэнд таалагдах, хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх ямар ч хэрэггүй зүйл юм. Хүн бүхэн л байгаагаараа байх эрхтэй. Та ч бас. Хэрэв та найз нөхөд, гэр бүлийнхнээсээ хэн нэгний “аясаар” үргэлж байх шаардлагатай болдог бол тэр хүслээ зүгээр л хөөж явуул.

3. Өөрөө өөртөө дурлаТаныг юу бий болгодог талаар бодоод үзээрэй. Бид хэн нэгэнд дурласан үедээ түүний өө сэвийг хүртэл олж харахаа байчихдаг шүү дээ. Яг л түүн шиг та өөрийнхөө зөвхөн сайн сайхан чанаруудыг өнгөлж торд. Төгс бус байдал л таныг ТА болгож байгаа тэр онцлог “шигтгээнүүд” болохыг ойлгосноор та сөрөг талуудаа ч өхөөрдөн энхрийлэх болно.

4. Хичээл зүтгэл гаргасан гэдгээрээ өөрөөрөө бахарха Та юм бүхэнд ялагч нь байх албагүй. Хамгийн сайнаараа хичээсэн гэдгээрээ л бахархаж болох мөчүүд амьдралд олон байдаг. Таны дэргэд ядаж оролдож ч үзэлгүй шантарсан олон хүн бий.

5. Зоригтой мөрөөд “Хөгжлийнхөө хирээр хөлөө жийх” гэдэг үгийг бүр мөсөн мартаж орхи Төрөлхийн “урт хөлтэй” бол богинохон хөнжилд баригдах хэрэг юусан билээ? Өдөр бүр мөрөөдөх нь таньд амьдрал урагшилж байгааг сануулж, баяр баяслыг мэдрүүлнэ.

6. Хөгжилд Өөрийнхөө амьдралд хөгжил цэнгэлийг оруул Амьдрал бол тааламжтай байхаар заяагдсан зүйл. Үүнийг битгий хүндээр тусгаж ав. Зүгээр л тааваараа амьдрах боломжтой байхад бид яагаад өөрийгөө алхам тутамдаа айдас, сөрөг бодлоор дүүргэдэг юм бол?

7. Үнэхээр дуртай зүйлийнхээ төлөө зоригтой бай Та өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлснээрээ өгүүлшгүй их эрх чөлөөг мэдэрч болох юм. Өчигдөр орой нь үзсэн киноныхоо тухай ярихын өмнө нь заавал “Би уг нь савангийн дуурь” үздэггүй л дээ гэж оршил хийх хэрэг байгаа гэж үү? Хүн болгонд л бусдаас нууцаар дурладаг ямар нэг зүйл байдаг. Гэвч чин сэтгэлээсээ дуртай зүйлээсээ ичих нь өөрийгөө хайрлахгүй байгаагийн шинж юм.

8. Дахиад жаахан аминчхан бай Хэрэв таны сэтгэл санаа таагүй байвал, ингэж гуниглах нь танд хичнээн муу нөлөөтэй талаар бодоод үзэхийг зөвлөж байна. “Ингэвэл надад л муу шүү дээ” гэж бодоод өөрөөсөө сөрөг зүйлсийг түлхэж холдуул.

9. Хоолны тухай бодлоо өөрчил Юу гээч? Бид шоколад идэхдээ “Энэ нөхөр ч намайг маргааш гэхэд таргалуулчихна даа” гэж бодон бодон амандаа хийдэг. Хорвоогоор дүүрэн байгаа сайхан амттанг дотроо муу гэж ангилан байж идэх нь таньд дараа нь буруу зүйл хийсэн мэт сэтгэгдэл үлдээхээс өөр юу ч өгөхгүй. Түүний оронд “Шоколад ч сэтгэл санааг тайвшруулдаг гэсэн шүү” гэж бодоод улам амтархан идэж байгаарай.

10. Сард нэг өдрийг төлөвлөгөөгүй өнгөрүүл

Хийх жагсаалтаа мартаж, нэг өдөр зүгээр л урсгалыг дага. Найзууд чинь таныг уулзахаар дуудвал төлөвлөгөөнийхөө талаар тайлбар тавилгүй “За” гэж бушуухан хэлээд, гарахдаа бэлдэх, тийм зав чөлөөгөөр дүүрэн өдрийг өөртөө бий болгож сураарай.