ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Бүсгүй хүний амьдралын 10 зарчим

Эмэгтэй хүний өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч байх нь хамгийн чухал. Бүсгүй та үргэлж өөртөө итгэлтэй, хүчирхэг, нуууцлаг, байж чадвал таны амьдралын илүү сонирхолтой, зугаатай байх болно. Дэлхийн олон алдартай бүсгүйчүүд өөрийн зүрхэн тарниа болгож байсан 10 зарчим таныг эрхэмсэг, нууцлаг болоход тань туслах болно.

1. Өөрийгөө сайхан бүсгүй гэдэгт үргэлж итгэлтэй бай. Энэ нь таны эрхэмсэг оршихуйг бүтээж өгнө.

2. Ямар ч тохиолдолд аятайхан харагдаж сур. Энэ нь багагүй цаг, авъяас шаардах урлаг. Таны дүрх төрх хувь заяаны тань босго болдог гэдгийг бүү мартаарай.

3. Жинхэнэ эмэгтэй хүн өөрийгөө хүндэлдэг байх ёстой. Хувцасны шүүгээнээс чинь эхэлдэг. Ядаж сайн шуб, чанартай гутал, сайн чанарын хослол, гоёмсог туфль шүүгээнд чинь байх хэрэгтэй.

4. Хийж байгаа ажилдаа сонирхолтой бай. Аль болох өөрийгөө завгүй байлга. Ингэснээр та элдэв хов живнээс ангид холуур байх болно.

5. Мөнгөө зөв зарцуулж сур. Хэтэвч бол бүсгүй таны дотны анд.

6. Эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Таалагдсан эр хүнээ ч хүсэл тачаалтай нь орхиж явж сур. Тэр таныг илүү ихээр сонирхож бас хайрлах болно.

7. Нулимс бол эмэгтэй хүний хүчтэй зэвсэг. Гэхдээ цаг үргэлж уйлаад байх юм бол ердөө л та сул дорой нэгэн болж хувирна. Тиймээс зөвхөн бүсгүй танд байх хүчирхэг зэвсгээ зөв цагт хэрэглэж бай.

8. Гоёмсог сайхан хувцаслах нь хүмүүсийг татдаг. Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэдэг шүү дээ.

9. Эрчүүдээс хүссэн зүйлээ авч сур. Эрчүүд өгч байгаа зүйлээ бус авч байгаа зүйлээ л үнэлдэг.

10. Хэзээд шинэлэг эрч хүчтэй байхын тулд өөртөө байнга шинэчлэл хийж бай. Дотуур хувцас, цүнх, бээлий хэрэгтэй бол ажлаа.