ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Аз жаргалгүй байх 5 шалтгаан

Чикаго Их Сургуулийн багш Кристофер Хэсээ болон Рэйд Хасти нар аз жаргалгүй байдлын талаар нэлээн өргөн судалгаа хийжээ. Ингээд аз жаргалгүй байдал буюу жаргалтай сайхан зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаагийн таван гол шалтгааныг гаргаж тавьжээ. Ингээд дээрх судалгааг та бүхэндээ толилуулж байна.

1. Бие махбод сэтгэл санаа өөрийн дотоод энергиэ буруу, хоосон зарцуулах      Дундаж амьдралтай бүр ядуу байтал дэмий зарлага гаргаж үрэлгэн загнадаг. Цагаа дэмий өнгөрөөх, залхуурах, хов ярих гэх мэт байдлаар өөрийн сайн сайхан энерги, хураасан буян, хуримтлуулсан сэтгэлийн тэнхээг хий дэмий хэнд ч хэрэггүй болгож хүндрүүлдэг. Иймэрхүү хэлбэрийн бүх үйл хүнээс энергийг нь сорж, аз жаргалгүй болгож, муу энергээр дүүргэдэг. Жишээ нь мөнгө үрэн таран хийхэд хүн бүр дургүй байдаг. Гэтэл судалгаанаас харахад хүн өөрийн чадал хүрэх хамгийн үнэтэйг нь сонгодог гэдэг нь тодорхой болжээ. Ер нь хүн заавал үнэтэйг нь авахдаа биш өөрт юу эвтэйхэн байна түүнийг сонгох нь хамгийн оновчтой зам баймаар. Авсан нь хямд байсан ч хамаагүй.

2. Ухаалаг шийдвэртэй хэт итгэж түүнийхээ эрхэнд орох     Хүн бол оюун ухаантай. Тиймээс бид өөрсдийн ухаалаг шийдвэрт сэтгэл хангалуун байдаг. Гэтэл бидний тэр мундаг шийдвэрүүд заримдаа аз жаргалаас маань хумсалдаг. Хүмүүсийн урд зүрхэн бас жоомны хэлбэртэй шоколад тавихад ихэнх нь зүрхэн хэлбэртэй шоколад нөгөөхөөсөө хямд бас түүнийг идвэл илүү жаргалтай болох юм шиг санагдсаных. Ухаалаг байх нь тийм ч сайн биш гэсэн утгатай зүйр цэцэн үг хүртэл байдаг. Энэ нь үргэлж нухацтай шийдвэр гаргах нь ихээхэн энерги шаарддаг бөгөөд их энерги зарцуулах тусам аз жаргалгүй болдог. Тэгээд бидний ихээхэн энерги зарж нухацтай гаргасан шийдвэр маань буруу болсон тохиолдолд муугаар хэлэхэд гүн цохилтод орно. Тиймээс шийдвэр гаргахдаа ухаан сэтгэл зүрх хоёроо хоёуланг нь оролцуулах хэрэгтэй. Шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол эхлээд ухаанаа биш зүрх сэтгэлээ сонс. Эс тэгвэл хүний мөсгүй зан гаргасандаа гэмшиж аз жаргалгүй болно.

3. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чадахгүй бол аз жаргалгүй болно.Алдсан хойноо хойноос нь харамсаж элдэв зүйл бодох нь хүнийг аз жаргалгүй болгодог. Тэгээд ч бид өөрт байгаа зүйлээ зөв зүйтэй зарцуулж чадаагүй байж дээрээс нь бүр хураах дуртай. Тиймээс хэт баян хүмүүсийг хураагч хуримтлуулаг цуглуулагч гэж нэрлэж болно. Насаараа хөрөнгө цуглуулж хамаг эрч хүч энергиэ баахан хөрөнгө хураахад зориулаад нэг өдөр гэнэт ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ. Нас бараад тийм их хөрөнгийг яаж олсон юунд зарцуулсан гээд хүндхэн шүүхтэй тулгарч зүдэрч байхад таны олсон мөнгөөр бусад хүмүүс (ихэвчлэн таны дургүй хүмүүс) жаргаж сууна.Өөрийн эд хөрөнгийг зөв замаар олж сайн сайхан зүйлийн төлөө зарцуулаагүй хүн нөгөө ертөнцөд очоод ч жаргахгүй гэдэг нь ойлгомжтой. Учир нь ухаан санаа, энергиэ хамаг амьдралаа зөвхөн мөнгө олоход л зориулж, мөнгөнөөс өөр эрхэм үнэлэмжгүй болж бусад зүйлсийг таг мартжээ. Хүнд бүх юм байхаар түүнээс амсах таашаал ч багасна. Хүний хамгийн том эрхэм үнэлэмж хүний өөрийнх нь энерги байдаг. Үнэ цэнийг нь мэдэр. Өөрийн хуримтлуулсан хураасан зүйлийг цаг тухайд нь зөв зүйлд зарцуул.

4. Төрөл бүрийн сонголт   Олон сонголттой байх нь тийм ч сайн зүйл биш. Хэтэрхий олон сонголттой байх нь хүнийг аз жаргалд хүргэдэггүй. Өөртөө аль болох бага сонголт бий болго. Тэгвэл амьдрал илүү хөнгөрнө. Гэхдээ байгаагаа болоод байна гэж бодон залхуураад бай гэсэн үг биш. Харин хэр их сонголт эд баялаг байсан ч аль болох энгийн амьдар гэсэн үг. Эс тэгвээс олон сонголт таныг олон асуудалд оруулдаг.

5. Байгаа зүйлдээ талархахгүй, заавал сөрөг талыг нь харах      Байгаа зүйлдээ талархах нь аз жаргалын гол түлхүүр юм. Угтаа бол ийм бидэнд байгаа бүх юманд талархах ёстой. Гомдоллох, муу талаас нь буюу аяганы тал усыг “тал нь хоосон байна” гэж харах нь хорт хавдар л гэсэн үг. Учир нь эргэн тойронд ийм олон сайхан зүйл байхад дутуу талыг нь олж харна гэдэг бүр муу учралыг ёрлон дуудаж байгаагаас өөрцгүй. Учир нь үргэлж байхгүй, дутуу, буруу, болохгүй гэсэн үгийн энерги тийм байдлыг дуудаж байдаг. Гарцаагүй болж бүтэхгүй зүйлийг ч гэсэн хэлэхдээ тун зөөлөн цээрлэсэн үгээо илэрхийлэх хэрэгтэй.