БУСАД

Ч.Мөнхбаяр нь Монголд ашигтай бүх төслийг эсэргүүцэн иргэдийг талцуулагч үндсэрхэг үзэлтний дүр эсгэсэн урвагч байжээ !!!

Тагнуулын Ерөнхий Газраас Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан тухай мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын хэвлэлийн төлөөлөгч Д.Өгөөмөр: “Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул өчигдрөөс мөрдөн шалгаж эхэлсэн.

Тэрээр гадаадын тусгай албатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал тогтмол авдаг байсан ба өчигдөр үйлдэл дээрээ баригдсан. Иргэн Ч.Мөнхбаярын гэрт нэгжлэг хийх үеэр их хэмжээний валют илэрснийг эд мөрийн баримтаар хурааж аваад байгаа” гэсэн юм.

Мөн иргэн Ч.Мөнхбаяр нь Багануурын цахилгаан станц, Эгийн голын Усан цахилгаан станц, Уул уурхай Монгол Улсад үр өгөөжөө өгөх бүх төсөл хөтөлбөрийг эсэргүүцэж гацаасан аж. Монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэн талцуулж, жагсаал тэмцэлд уриалдаг үндсэрхэг үзэлтэн дүрийн ард жинхэнэ урвагч нуугдаж байжээ.

Түүнчлэн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Хэрэв Ч.Мөнхбаяр гадаад улсын тагнуултай хамтарсан ажилласан нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ял оноох хуулийн заалттай юм байна.

Н.Аюур