АЛДАРТНУУДСПОРТ

Х.Баттулга: Д.Монголхүү мэтийн дураараа авирлагчид МоАХ-ы даргын ажлыг өгөхгүй !!!

2-р сарын 8-нд Монголын Ардчилсан холбооны анхдагч, үүсгэн байгуулагчдын үндэсний анхдугаар чуулган нэртэй арга хэмжээ зохион байгуулагдсан билээ.
Уг арга хэмжээнд Х.Баттулга, Б.Билэгт хоёроос бусад бүх МоАХ-ы даргаар ажиллаж байсан улс төрчид болон жүжигчин Д.Сосорбарам, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, ардчиллын анхдагч Д.Рэнцэнтавхай нар оролцсон юм.

Улмаар уг зөвлөгөөнөөр МоАХ-ы дарга Х.Баттулгын бүрэн эрх дууссан гэж үзсэн тул МоАХ-ны Ерөнхий Зохицуулагчид иргэний нийгмийн идэвхтэн Д.Монголхүүг нэр дэвшүүлж, түүнд МоАХ-ы 5-р их хурлыг зохион байгуулах үүрэг өгсөн билээ. Гэвч өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй МоАХ-ы Хэрэг Эрхлэх Газар болон Хяналтын Зөвлөлийн удирдлагууд Д.Монголхүү тэргүүтэн нь МоАХ-ны дүрмийг илт зөрчин, бусдыг төөрөгдөлд оруулж, МоАХ-г шинээр байгуулж байгаа мэт, эсхүл түүний зохион байгуулалтыг өөрчилж байгаа мэтээр дураараа авирлаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17-р зүйл, 19-р зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн гомдол гаргасан юм.

Өчигдөр МоАХ-ы төв байран дээр өөрийгөө МоАХ-ы Ерөнхий Зохицуулагч гэж үзэж буй Д.Монголхүү, МоАХ-ы гишүүн Б.Цэрэнбатын хамт очин, Х.Баттулгатай уулзах хүсэлт гаргахын сацуу МоАХ-ы 5-р их хурлыг албан ёсоор зарлахаар очсон ч тус холбооны Хэрэг Эрхлэх Газар, Хяналтын Зөвлөлийн удирдлагуудад хөөгдөв. Ингэхдээ Д.Монголхүү, Б.Цэрэнбат нар нь МоАХ-ы 5-р их хурлыг зарлах нь бүү хэл тус холбоонд албан ёсоор гишүүнчлэл ч үгүй болохыг баримтаар нотолсон юм.

Өөрөөр хэлбэл Д.Сосорбарамаас туг гардаж аваад, миний ээж ардчиллын анхдагч байсан юмаа гэж ярих төдийгөөр л МоАХ-ы дарга болчихно гэвэл эндүүрэл. Д.Монголхүүгийн бодол бодит биеллээ олоход тун хол гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ Д.Монголхүү мэтийн сонирхогчдын мэхэнд унахгүй ч цаашид МоАХ-г өөрөө биечлэн удирдах нь нийгэмд төдийгүй нам, холбоо дотроо ч муухай харагдана гэдгийг “Женко” Х.Баттулга ухаарч, шинэ төлөвлөгөө боловсруулсан аж.

Тодруулбал 2006 оноос хойш 16 жилийн турш Монголын Ардчилсан Холбоог удирдаж буй Х.Баттулга өөрийн ажлаа ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, ЕТГ-ын дэд дарга асан Б.Саруул нарын аль нэгэнд шилжүүлэхээр шийдсэн байна. Энэ шийдвэрийг МоАХ-ы Их хурал бус Удирдах Зөвлөл нь гаргах дүрмийн боломжтой аж.

Одоогийн байдлаар МоАХ-ы Гүйцэтгэх Захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг ажиллаж буй юм байна.

Э.Мягмар

 Тийм ээ, амьдрал баян Ерөнхийлөгч өө, таны Монгол Улсын

төлөө хийсэн бүхэнд тань талархая…

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Х.Баттулга төрийн дээд түвшинд хагарч, бутарсан байдлыг гурван жил гаруй хугацаанд зохицуулж, УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллалаа. Иргэдийнхээ амьдралыг дэмжих тал дээр анхаарч, ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлсөн нь олон мянган настангуудын сэтгэлийн ачааг хөнгөлж өглөө.

Авлига, хээл хахуулийн асуудал гацчихаад байсан нь шуурхай явж өглөө. Төрийг худалдаж авдаг 60 тэрбумын гэх үйл ажиллагааг зогсоохын тулд  идэвхтэй ажиллалаа. Гадаад харилцаа талд Япон, Энэтхэг, АНУ-тай, хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа анхаарч ажилласан. ОХУ-тай стратегийн түншлэлээ иж бүрэн болгож шат ахиулсан.

АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд харилцаа тогтоож, БНЭУ-тай стратегийн түншлэл, хамтын ажиллагааг шат ахиулан, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа талаас том асуудлуудад анхааран ажилласан. Дотоодын цэргийн хүчээр төмөр зам барихад их том алхам хийлээ. Энэ бол  Монголд том боломжийг нээж өгч байгаа юм л даа. Энэ талаар ярьвал олон зүйл ярьж болно.

Монгол Улсын төрийн тэргүүнээр дөрвөн жил ажилласан Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаан дахь сүүлийн ярилцлагадаа “АМЬДРАЛ БАЯН” гэж хэлнэ лээ. Үүнийг дурдахын учир нь, улс төрийн тогооны ширэм циклийн дагуу улайсч, хурц үйл явдлууд өрнөж байсан 2012 оны дөрөвдүгээр сард түүнээс УИХ-ын гишүүнийх нь хувиар ярилцлага авах үед АМЬДРАЛ БАЯН гэх энэ үгээ хэлж байсныг тодотгох гэснийх.

Тухайн үед хэвлэлүүдийн бичиж, нийтэлж байсан нийтлэг өнцгийг харвал “Х.Баттулга намдаа, улс төрд ганцаардаж байна”  гэхчлэн бичсэн нь давамгайлдаг. Тэгвэл есөн жилийн дараа буюу өнөөдрийн тухайд ардчилсан нийгэмд  “тогтмол” эрх мэдэл үгүй гэдгийг харуулан, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөх цаг болсон байна.

Өнгөрсөн дөрвөн жилд төрийг тэргүүлсэн Х.Баттулгын Мөрийн хөтөлбөрийн гол цөмийг харвал “Эх оронч Ерөнхийлөгч” байна гэсэн агуулга байдаг. Бүрэн эрхийн хугацаандаа гол анхаарал хандуулсан асуудлуудаа “Гадаад бодлого, Төмөр зам, Оффшор, Шударга ёс, Ахмадын зээлийг тэглэхэд чиглэсэн” гэж өөрөө хэлсэн байсан.

Түүний үйл ажиллагаанд алдаа, онооны аль аль нь л бий.  Үндсэн хууль болон бусад 70 гаруй хуулиар эрх мэдэл, үүрэг хариуцлага нь зохицуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхийн тулд олон асуудлыг хөндөж, уудлах хэрэгтэй.

Хэдий тийм ч шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, хуучин Ерөнхийлөгч албан ёсоор явахын өмнө нэр бүхий эрхмүүдээс Х.Баттулга Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлттэй үдэж байгааг нь асууж, тодруулснаа хүргэе.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн эрхэмтэй утсаар холбогдон, асуухад Монгол Улсын төрийн тэргүүний дөрвөн жилийн үйл ажиллагааны талаар ярихад их олон зүйл ярих хэрэгтэй болно гэдгийг онцолж байсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг сайн, муу гэж ганц хоёр үгээр хэлэмгүй байна. Ер нь бол сайн ажилласан. Х.Баттулга төрийн дээд түвшинд хагарч, бутарсан байдлыг гурван жил гаруй хугацаанд зохицуулж, УИХ, Засгийн газартай гар нийлж ажиллалаа.

Иргэдийнхээ амьдралыг дэмжих тал дээр анхаарч, ахмадуудыг тэтгэврийн зээлээс чөлөөлсөн нь олон мянган настангуудын сэтгэлийн ачааг хөнгөлж өглөө. Авлига, хээл хахуулийн асуудал гацчихаад байсан нь шуурхай явж өглөө. Төрийг худалдаж авдаг 60 тэрбумын гэх үйл ажиллагааг зогсоохын тулд  идэвхтэй ажиллалаа.

Гадаад харилцаа талд Япон, Энэтхэг, АНУ-тай, хоёр хөрштэйгөө харилцах харилцаандаа анхаарч ажилласан. ОХУ-тай стратегийн түншлэлээ иж бүрэн болгож шат ахиулсан. АНУ-тай Стратегийн түншлэлийн түвшинд харилцаа тогтоож, БНЭУ-тай стратегийн түншлэл, хамтын ажиллагааг шат ахиулан, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа талаас том асуудлуудад анхааран ажилласан.

Дотоодын цэргийн хүчээр төмөр зам барихад их том алхам хийлээ. Энэ бол  Монголд том боломжийг нээж өгч байгаа юм л даа. Энэ талаар ярьвал олон зүйл ярьж болно. Ганц нэг үгээр хэлэхэд хүмүүст итгэл үнэмшил ойлголт төрөхгүй л дээ. Сүүлийн үед сонгуулийн өрсөлдөөнөөс болоод, төр  дээд талдаа задарлаа л даа.

Ардын нам УИХ-д 60 гаруй суудлыг эзэлж байгаа нөхцөлд хэт давамгайлал гаргахгүй байх, улс орныхоо эрх ашгийг ухааруулах үүднээс төсөвт хориг тавьсан. Энэ нь та нар буруу юм хийж байна шүү гэж хэлж байгаа хэрэг шүү дээ. 2020 оны сонгуулиас хойш УИХ Ерөнхийлөгчийн санаа бодлыг харгалзахгүй, дураараа аашилж байна. Өөр асуудал л байх л даа” гэсэн юм.

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч  Н.Жанцанноров эрхмээс  Х.Баттулга Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар асуухад,  “Би соёл, урлагийн чиглэлийн онолын судалгааны хүн учраас улс төр, эдийн засгийн, геополитикийн том дүгнэлтүүдийг хийх нь надад ч зохихгүй, хүмүүс ч үнэмшихгүй” хэмээсэн.

Тэрбээр хэлэхдээ “Х.Баттулга дөрвөн жилийн хугацаанд, хуулийн хүрээнд, Ерөнхийлөгчийн үүргийг зохис ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Өнөөдөр тийм алдаа гаргасан, хөгжлийн түлхүүр  асуудлуудыг шийдсэн гэж хэлэх бол эрт.

Бид өнөөдөр  Чингис хаанаа ч сайн үнэлж чадаагүй, 800 жилийн өмнөхийг ч ялгаж, салгаж чадаагүй байна. Тэгэхээр ойрхи  цагийн Ерөнхийлөгч нарын бүх зүйлийг дүгнэхэд цаг хугацаа хэрэгтэй. Өнөөдөр Ерөнхийлөгч гараад л, өчигдрийн Ерөнхийлөгч сайн байж, муу байж гэх нь дэндүү сэтгэлийн хөөрлөөр хандсан асуудал болно. Миний ажигласнаар, Монголчууд бид 20 дугаар зуунд, өөрийнхөө уламжлалт ухамсар, ахуйгаас айхавтар хөндийрсөн.

Гадныхныг их дуурайдаг болсон. Тэгэхээр соёлын талаас нь аваад үзвэл Монголыг, монгол хүний хүсэл мөрөөдлийг монгол болгоход их хичээсэн. Тэр нь ч манай нийгэмд нөлөөлсөн гэж бодож байна. Монгол болгохын төлөө зүтгэж, Монгол бичгийг телевизээр заав. Х.Баттулгаас мянга дахин илүү гоё бичдэг, мянга дахин илүү дүрэм мэддэг, хэлний мэргэжилтнүүд байна.

Гэхдээ ямар утга байна вэ гэхээр 21 дүгээр зуунд Ерөнхийлөгчөөсөө эхлээд Монгол хүн Монгол байх ёстой гэсэн үг хэлж байгаа юм. Ийм учраас Монгол хүн байхыг би өөрөө үлгэрлэх ёстой гэж үзэж. Хүүхдүүд тойруулж суулгаж байгаад Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж байна.

Энэ бол хүүхдүүдэд хичээл заах гээд байгаа юм биш, ерөөсөө л орчин цагт технологийн болон хөгжлийн бүхий л ололтуудыг гаднаас авахдаа гагцхүү Монгол байж л авч чадна шүү гэдгийг хэлээд байгаа юм. Монгол хувцсаа  өмсөхөд ч гэсэн шууд үлгэрлэж байгаа. Монгол дээлээ элдэв юмгүйгээр өмсчихөж байгаа юм.

Гудамжинд ч нэг сайхан эр ингээд явж болно. Наадам дээр ч ийм энгийн сайхан хувцастай хүн явж болно. Төрийн тэргүүн ч тэд нар шигээ  л явж болно, ялгаатай юм байхгүй ээ гэж харуулж байгаа юм. Х.Баттулга уран цэцэн яриа хөөрөөтэй хүн биш, сэтгүүлч, орчуулагч, гүн ухааны мэргэжилтэн биш.

Мань хүний хэлж ярьж байгаа үг нь ардын үг л байгаад байгаа. Ардын гэдгийг би хашилтад хийж, хэлж байна. Ерөнхийлөгч бол тусгай хүн биш, өөр хүн биш. Ерөнхийлөгч бол орчин цагийн Монгол хүний нэг л байх ёстой. Энэ бол явж явж эцсийн эцэст оффшорын хэдэн төгрөг оруулж ирснээсээ үнэтэй шахуу эд байхгүй юу.

Ерөнхийлөгч болсны дөрвөн жилийн дараагаар хэчнээн сайхан залуучууд кэттэй ч бай, пүүзтэй ч бай монгол дээлээ өмсөөд сонгууль өгөөд байгаа биз. Энэ чинь мөнгөнөөс илүү үнэтэй зүйл байхгүй юу. Монгол хүний оршин тогтнохын  дархлаанд юм хийж өгч байгаа юм” гэж байр сууриа хуваалцлаа.

Тийм ээ, АМЬДРАЛ БАЯН, Ерөнхийлөгч өө…