ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Та өөрийн мэдэлгүй их идээд байна уу? Хоолны дуршил бууруулах аргууд

Өөрийн мэдэлгүй хоол их идэж жин нэмээд байна уу? Тэгвэл танд туслах зөвлөгөөг хүргэж байна.

1. Хоол идэхийн өмнө рашаан эсвэл улаан лоолийн шүүс уу. Энэ нь хоол идэх дуршилыг мэдэгдэхүйц буруулна.

2. Жижиг тавганд хоолоо идэж сураарай. Тэгвэл хоолны орц их мэт санагдаж бага идэхэд тань тусална.

3. Хоол хийхдээ нэмэлт амтлагч, халуун ногоо хийхгүй байх хэрэгтэй. Энэ нь дараа хоол идэхдээ хэт их идэхгүй байхад тань тусална.

4. Хоолоо удаанаар сайн зажилж идэх хэрэгтэй. Энэ нь биед бага багаар орж их идэж байгаа мэт санагдуулах болно.

5. Дэлгүүр орохын өмнө заавал хоол идсэн цатгалан очиж хүнсээ цуглуул. Тэгвэл та хэрэгтэй хэрэггүй талгалуулдаг зүйл авахгүй.

6. Хэрвээ хоол идэх дуршилтай байгаад байвал шүдээ угаа Энэ нь хоол идэх дуршлыг багасгана.

7. Өдөр бүр алим идэж, тараг ууж байгаарай.

8. Өдөрт идэх ёстой хоолныхоо ихэнх хувийг өглөө, өдрийн хоолондоо идэж байгаарай.