ГЭР БҮЛЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

АНХААР : Энэ Хятад эм жирэмcлэлтээc хамгаалах биш, огт xvvxэд төрvvлэxгүй болгодог эм !!!

Энэ хүмүүс чинь яасан хүн чанаргүй болчихсон юм бэ. Зөвхөн мөнгө л нүдэнд чинь харагддаг болчихсон юм уу. Маш олон бүсгүйчүүд эмэгтэйчүүдийг энэ эмийг уулгаж хохироох гэж байгаа юм уу. Энэхүү эм бол жирэмслэлтээс хамгаалах эм огт биш.  Уг эм нь эмэгтэй хүний эм бэлгийн эсийг үхжүүлж улмаар ирээдүйд хүүхэд огт төрүүлэх боломжгүй болгодог эм шүүдээ.

Хятад Улсад нэг өрх нэгээс илүү хүүхэдтэй болвол торгуулдаг. Мөн тухайн айл өөр арга хэмжээ авхуулдаг учраас энэ эмийг чинь эмэгтэйчүүддээ туршилтаар тарааж хэргэлүүлдэг аж. Гэтэл Монголд хууль бусаар оруулж ирээд жирэмслэлтээс хамгаалах эм гэх нэрийдлээр зарж ашиг олохыг завдаж байна. Тус эмийг худалдаж буй эмэгтэй хүн та Монгол хүн мөн үү. Миний танил бүсгүй дээрх эмийг олон сар уугаад дөнгөж 28 насандаа насан туршдаа хүүхэдтэй болох боломжгүй болсон юм.

Тийм болохоор дахин хатуу хэлье. Ганц олдох насандаа үрийн зулай үнэрлэж, ээж болох боломжгүй болох тул энэхүү 5 ширхэгтэй юу нь мэдэгдэхгүй ягаан эмийг хэрэглэж хэзээ ч болохгүй. Уншигч та энэ мэдээллийг цааш нь түгээж олон охид, бүсгүйчүүдэд хүргэж тусална уу, баярлалаа.

Их эмч Х.Ариунзаяа

О.Хулангоо : Арван таван  жилийн хугацаанд хүүхэд олоогүй бүсгүй жирэмсэн болсон 

“Ривади йог” төвийн захирал О.Хулангоотой ярилцлаа. -Сүүлийн үед хүмүүс йогоор хичээллэдэг болсон байна. Йог хийх нь хүний биед хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдгээс яриагаа хэлье?

-Манай монголчууд йог хийх нь тураадаг галбиржуулдаг гэж боддог. Гэхдээ йогоор хичээллэснээр хүнд эрүүл мэнд талаас олон өөрчлөлтүүд гардаг. Йог хийснээр хүний биеийн бүх эрхтэн дотроосоо эрүүлждэг. Монголчуудын дунд цусны даралт ихсэх, стресстэй, өөртөө итгэх итгэлгүй, өөрийгөө голдог нэг төрлийн өвчинтэй хүн олон болсон байна. Энэ бүхэнд йог эергээр нөлөөлнө Йогийн байнгын хэрэглэдэг 300-400 байрлал дасгал байдаг. Нэг цагийн йогийн хичээлээр хамгийн багадаа 100 байрлал дасгал хийдэг.

Өдөр бүр өөр, өөр төрлийн сунгалтын дасгалыг хийснээр хүний бие дотроосоо эрүүлжүүлдэг гэж үздэг. Нурууны суулттай, нурууны гурав дөрөвдүгээр үеийн дискний бүлтрэлтэй маш олон хүн байдаг. Энэ нь амьдралын буруу хэвшил, амьдралынхаа ихэнх цагийг сууж, дагсал хөдөлгөөнгүй байснаараа хөдөлгөөний дутагдалд орсонтой холбоотой байдаг. Үүнийг йогийн сунгалтын дасгалын хийснээр бүрэн эдгээх боломжтой.

Эрүүлжүүлдэг гэдгийн гол зүйл нь йогийн дасгал, хөдөлгөөнд оршино. Фитнесс аэробик шиг байн, байн гүйж, хүнд дасгал хийдэггүй. Тайван замаар зөв амьсгалж, сунгалтын байрлал дасгалуудыг хийснээр хүний биеийн булчин шөрмөс зангилааг суллаж, бие махбодыг эрүүл, хөнгөн шингэн байлгахаас гадна сэтгэл санааг амар тайван болгож анагаадаг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн эмчилгээг давхар явагддаг.

-Фитнессээр хичээллэсний дараа биед нэлээд ачаалал өгч ядардаг. Харин йогоор хичээллэх үед биед ямар нэгэн ачаалал мэдрэгдэх үү?

-Фитнессээс ялгарах давуу тал нь хэт амьсгаадахгүй, ядрахгүй байх боломжтой. Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн олонх нь ядрангуй, хөл гар нь өвдөж маргааш нь хүртэл бие нь хүндүүр хэвээр байдаг. Харин йогийн дасгалыг нэг цаг хийсний дараа бие дээрээсээ маш хүнд ачааг буулгасан юм шиг хөнгөн байдаг. Зүйрлэж хэлбэл, удаан саунд сууж, бассейнд сэлээд, бүтэн биеийн массаж хийлгээд нам унтаад боссоны дараа хүний бие маш сайхан хөнгөн болсон байдаг шүү дээ. Йог хийсний дараа яг тийм л мэдрэмжийг авдаг.

-Та өөрөө йогоор хэчнээн жил хичээллэж байна вэ. Таны биед ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Би йог хийж эхлээд 14 жил болж байна. Би бага байхдаа хоолойны ангинатай болсон юм. Томрох тусам ангина хүний биеийн бүх эрхтнийг дотроос нь өвчлүүлж, цаашлаад зүрхэнд нөлөөлж, цусанд тархаж цусны хавдар гэдэг өвчтэй болсноо 13 настай байхдаа мэдсэн юм. Цусны хавдар, үе мөчний өрөвсөл бүрэн эдгэхгүй гэж тухайн үед эмч нар намайг гурван сарын настай гэж хэлдэг байсан.

Тэр үед би тэргэнцэр дээр явдаг, хөл гар маань мэдээгүй болсон байсан. Тэр үед манай гэр бүлийнхэн Энэтхэгээс ирсэн йогийн багштай таарсан. Тэгээд миний бие тэргэнцэр дээрээсээ Энэтхэг багшаар йогийн дасгал заалгаж, гурван сар тасралтгүй йог хийсний үндсэн дээр хөл дээрээ зогсож чадсан. Өнөөдрийг хүртэл 14 жил йог хийж байх хугацаанд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн зүйл алга. Йог хийснээр хүний бие, эрүүл мэнд хэрхэн сайжирдгийг өөрийнхөө биеэр мэдэрсэн.

Тиймээс хүн бүрт йогийн талаар ярьж өгөхөөс илүү ганцхан удаа йог хийгээд үз л гэж зөвлөдөг. Йогийн сунгалтын дасгалыг хийснээр цусан дахь саахарын хэмжээ багасаж, бөөрний өрөвсөл, зүрх судасны өвчин эдгэж байна, цус харвах эрсдэлийг бууруулж, нуруу, ууц, аарцаг зэрэг мэдрэлийн суудлын өвчлөлийг маш хурдтай эдгээдэг. Сэтгэл санааны тайван байдал, сунгалтын дасгалын уялдаа холбоо нөлөөлдөг гэсэн үг.

-Жишээ нь, танай төвд йог хийж эхлээд өвчнөө анагаасан ямар хүмүүс байна вэ?

-Сүүлийн үед манай төвөөр хүүхэд төрүүлснийхээ дараа шингээ хаях гэж олон бүсгүйчүүд йогоор хичээллэж байна. Нөгөө талд жирэмсэн боддоггүй эмэгтэйчүүд жирэмсэн болох гэж йогоор хичээллэдэг. Жишээ нь, 15 жилийн хугацаанд хүүхэд олоогүй, үр шилжүүлэн суулгах хагалгаа гурван удаа хийлгэсэн ч жирэмсэлж чадаагүй эмэгтэй байсан. Энэ эмэгтэй гурван курс йогоор хичээллэсэн.

Гурван сарын турш өдөр бүр нэг цаг йогоор хичээллэж, гайхамшигтай үр дүн үзүүлсэн. 15 жил жирэмсэн болж чадахгүй байсан эмэгтэй гурван сар йог хийсний дараа жирэмсэн болсон. Энэ хугацаанд үр тогтоолгох эм, тариа хэрэглэлгүйгээр жирэмсэн болсон. Энэ эмэгтэй маань эрүүл саруул амаржиж, хүүхдээ харж байгаа. Энэ эмэгтэй шиг олон эмэгтэй манай төвд ирж йогоор хичээллэж байна.

-Тэгэхээр тэр эмэгтэйн жирэмсэн болохгүй байсан гол шалтгаан нь юу байсан бэ?

-Нурууны суулт, аарцаг ясны хазайлтаас болж сав нь гажсан байх магадлалтай. Хүний сав гажсанаас болж өндгөвч нь даавраа сайн ялгаруулж чадахгүй, үр тогтоох суваг битүүрдэг. Үүнийг йогийн дасгалаар эмчилж болох юм байна гэдгийг харсан. Энгийн эмэгтэйчүүд йогоор хичээллээд 10 хоноогүй байхад жирэмслэх магадлал нь маш өндөр болсон байдаг. Тэгэхээр йогийн дасгал хөдөлгөөн нь эмэгтэй хүний дааврын хэмжээг ихэсгэж илүү тайван, уур уцааргүй болгодог гэсэн үг. Мөн эмэгтэй хүний өндгөвч савыг дотроос нь эрүүлжүүлж үрийн сувгийг эрүүл байлгадаг. Тиймээс сүүлийн үед бүсгүйчүүд жирэмсэн болох гэж йогоор хичээллэдэг болоод байна.

Ер нь йогоор хийж байгаа үед эмэгтэйчүүдийн өндгөвч, сав, нуруу, хөл гарын уян хатан байдалд маш сайн, зүрх судас, судас хатуурах өвчинд нэрвэгдэхгүй, үс уналтыг зогсооно, нүүрсний батга, толбо хүртэл арилдаг. Учир нь, йогийн дасгалууд нь тунгалагийн судсыг тэжээж өгдөг. Тиймээс йогоор хичээллэж байгаа хүний арьс дотроосоо гэрэлтэж, маш их энергитэй харагдаж эхэлдэг. Анхлан йог хийж байгаа хүнийг 10 хоног йог хийсэн хүнтэй харьцуулахад таван насаар залуу харагддаг. Сунгалтын дасгал хийж таталтад орж бүх арьс нь тэнийдэг. Йог хийгээд биеэс нь ялгарч буй хөлс нь эргээд тухайн хүний биед юугаар ч орлуулшгүй эм болдог.

-Анхлан хичээллэж байгаа хүмүүс эхлээд ямар дасгалууд хийдэг вэ. Сунгалтын дасгалууд уян хатан байдал шаарддаг учраас шантрах нь амархан байдаг шүү дээ?

-Анхлан сурч байгаа хүмүүс эхлээд өөрийгөө ялан дийлэх дасгал хийнэ. Бүтэн нэг цагийн турш аливаа зүйлд сатаарахгүйгээр нэг зүйлд анхаарлаа хандуулж, амьсгалаа зөв хуваарилж, сунгалтын уян хатан дасгалыг хийснээр хүний дотоод бие сэтгэл давхар ариусаж эмчлэгддэг. Тэгэхээр хамгийн түрүүнд амьсгалаа зөв хуваарилахаас бүх зүйл эхэлнэ. Мэдээж анхлан сурч байгаа хүмүүс йогийн маш сайн багшаар дасгалаа зөв заалгах нь маш чухал.

Йогийн 400 төрлийн дасгал байдаг гэж хэлсэн шүү дээ. Жишээ нь, йогийн наранд мөргөх байрлалын дасгал гэж байдаг. Энэ йогийн дасгалыг байнга хийвэл хүний бие одоо байгаа шигээ залуухан хэвээр хадгалж үлддэг гэж ярьдаг. Энэ дагсал бол зөвхөн йог хийж эхлэх үед заадаг дасгал. Анхлан йог хийж буй хүмүүс нэг төрлийн дасгалыг хийхэд 10-15 минут зарцуулна. Амьсгаа зөв хуваарилж, сунгалтаа зөв хийвэл нэг нэг минутын дотор л дуусгана. Үлдсэн хугацаанд маш олон төрлийн байрлалаар дасгал хийнэ.

-Йогоор хичээллэх үед хоолны дэглэм, өдөр тутамдаа дагах ёстой дүрэм гэж байх уу?

-Тодорхой дэглэм байлгүй яах вэ. Йог хийхээс өмнө усанд орох нь зүйтэй. Мөн нэг цаг 30 минутын өмнө хоол идсэн байх ёстой байдаг. Дөнгөж хоол идсэний дараа дасгал хийхэд дотор эвгүйрэх, бөөлжих тохиолдол гардаг. Йог хийгээд биеэс гарсан хөлсийг биедээ заавал шингээх ёстой. Йог хийсний дараа шүршүүр, хүйтэн усанд орж болохгүй. Мөн борооны усанд норж болохгүй. Учир нь, йог нь өөрөө хүний биеийг эмгүй эмчилж байгаа учраас өөрийгөө гаднын биетээс хамгаалж өөртөө хайртай байх хэрэгтэй шүү дээ. Сунгалтын дасгал хийж олон мэдрэлийн системийг эмчилж байгаа шууд хүйтэн усанд орж болохгүй. Мөн кофе ихээр хэмжээгээр хэрэглэх нь сөрөг нөлөөтэй.

-Төрөлхийн эсвэл амьдралын буруу хэвшлээс болж нуруу, хөл, хүзүү нь мурийсан хүмүүс цөөнгүй байдаг. Үүнийг йог хийж засах боломжтой юү?

-Хамгийн сайн засагддаг. Хүний биеийн аливаа эрхтний мурийлтыг 10 өдрийн йог хийх хугацаанд л засагддаг. Хөл гарын уян хатан байдал маш сайжирдаг. Жишээ нь, өвдгөө бүрэн тэнийлгэж чаддаггүй байсан эмэгтэй сар гаруй хугацаанд йогоор хичээллэж эрүүл болсон. Чихрийн шижинтэй хүн хоёр сар йогоор хичээллэж чихрийн шижингүй болж байна. Нас ахиж яваа хүмүүс йогоор хичээллэж нас нь уртсаж байна. Ер нь йог хийх хугацаанд хүний бие сэтгэл тайван хүний зүрхний цохилт удааширч хэвийн хэмжээнд байлгадаг.

Дээр нь йогийн сунгалтын дасгалуудыг хийснээр турах бүрэн боломжтой. Хүний биед бүх талаас нь харсан ашигтай. Манай улсын хүн амын дунд зүрх судасны өвчлөл маш эрчимтэй нэмэгдэж байна. Дөнгөж эхээс төрсөн хүүхдийн зүрхний баруун зүүн хавхлага цоорхой байх жишээтэй. Эцсийн дүндээ энэ бүхэн өөх тос хэт их хэмжээтэй хэрэглэснээс жин нэмэгдэж зүрх нь өөхөлж, эргэн тойронд байгаа бүх зүйл нь тааламжтай бус санагдаж уур уцаартай болгодог. Энэ бүхнийг даван туулж, эрүүлжүүлэхийн тулд тэвчээр шаардсан йогийн дасгалуудыг хийдэг.

-Манай уншигчид танай төвөөр йог заалгаж, хичээллэе гэвэл сарын төлбөр нь хэд байдаг юм бол?

-Арван өдрийн анги 100 мянган төгрөгийн төлбөртэй. Сарын буюу ажлын таван өдрийн гуравт нь хичээллэдэг анги нь 130 мянган төгрөгийн төлбөртэй. Йогийн зөв байрлал, гэдийлт, готойлт суулт гээд бүх зүйлийг заана. Амралтын өдрүүдээр манай төв байгальд гарч үнэгүй йог заадаг. 94007878 утсаар холбогдож бидэнтэй нэгдэх бүрэн боломжтой. Йогоор хичээллэхэд нас болон хүйсийн ялгаа байдаггүй. Зарим хүн йогийг зөвхөн эмэгтэй хүн хийх ёстой гэж ойлгодог.

-Танай төвд эрэгтэйчүүд хэр явдаг вэ? -Эмэгтэйчүүд шиг олон биш гэсэн ер нь бол хичээллэдэг болсон. Ялангуяа фитнесст явдаг залуус сунгалтын дасгалыг заалгадаг. Учир нь, йог биеийг илүү их чангалж, бүх судсыг ажиллуулдаг.

-Та манай уншигчдад биеэ эрүүл, дандаа залуу сайхнаараа байлгах зөвлөгөө хэлж өгнө үү?

-Манай монголчууд өвчин хэлж ирдэггүй гэж ярьдаг. Гэхдээ орчин үед өвчин хэлж ирдэг болсон санагддаг. Нэгд, өөртөө хайртай, арчаатай байхгүй бол өвчин тусна. Хоёрт, дасгал хөдөлгөөнгүй, буруу хоолловол бол өвдөнө. Гуравт, байнгын сэтгэл гутрал, стресстэй, ядаргаанд орвол өвчин тусна. Үүнийг хүн бүр мэддэг ш дээ. Тэгэхээр эрүүл байх үндэс нь эдгээрээс ангид байж, өөртөө хайртай байх хэрэгтэй болов уу.

Би 14 жил йог хийх хугацаанд йогоор хичээллэснээр бамбай булчирхайн даавар болон хоолойны мах бүрэн шимгэгдэх боломжтойг нүдээрээ харж байна. Энэ төрлийн өвчтэй олон хүн йогоор хичээллэж эрүүл саруул болоосой гэж хүсдэг. Бүсгүйчүүддээ аминчлан хэлэхэд, йог хэдэн настайгаасаа хийж эхэлсэн тэр чигээрээ залуу сайхан байна гэсэн үг. 25 насандаа йог хийж эхэлсэн бол 35, 45 насандаа яг 25 настайгаа шигээ царай, зүс, арьс нь улам илүү толигор сайхан болсон байдаг.

Йог хийснээр хумс, үсний ургалт сайжирч, арьс байнгын булбарай зөөлөн байдаг. Төвдийн залуужуулах таван дасгал чинь йогийн дасгалууд шүү дээ. Энэ дасгалыг манай төвд явдаг өндөр настай хүмүүс байнга хийдэг. Йог хийснээр заавал хоолны дэглэм барих шаардлагагүй. Дуртай хоолоо идэж дуртай зүйлээ хийж болно. Зөвхөн таныг байнгын хөдөлгөөнтэй байлгах сунгалтын дасгал л хийнэ.

Ярилцсан : Э.Мөнхцэцэг. Эх сурвалж : Itoim.mn