АЛДАРТНУУДДЭЛХИЙСПОРТТҮҮХ

В.Путин Монголд элэгтэй хүн, тэр манайд 4 удаа айлчлахдаа дараах гол асуудлуудыг шийдсэн !!!

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд элэгтэй хүн. Тэрээр манай улсад дөрвөн удаа айлчилж байв. Өмнө нь Л.И.Брежнев манайд 2 удаа айлчилсныг эс тооцвол манай хойд хөршийн төрийн тэргүүнүүдээс хэн ч ийм олон удаа айлчилж байсангүй. Ер нь бусад ямар ч орны төрийн тэргүүн манай жижиг улсыг тоож ийм олон удаа айлчилж байл уу?

В.Путин Монгол Улсад хийсэн айлчлалаар шийдэж байсан гол асуудлыг эргэн сануулъя

Анхны айлчлал

В.Путин 2000 онд Монгол Улсад анх удаа айлчилж, түүний айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас зээлсэн их өрийн шийдэх, цаашлаад өрийг тэглэх тухай асуудлыг яриа хэлцлийн төвшинд анх удаа тохиролцож байжээ.

Түүний дараа 2003 онд Монголын Ерөнхий сайд Н.Энхбаярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын өрийг тэглэх асуудлыг бүрэн шийдэж байв.

2009 оны хоёр дахь айлчлал

В.Путин 2009 онд ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчлахдаа Засгийн газар хороондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Энэхүү айлчлалын дараа 2009 оны есдүгээр сарын 03-ны өдөр Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсад айлчилж, хоёр улсын харилцааг нэг төвшин ахиулжээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нар стратегийн түншлэлийг харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан байна. Ингэж Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон юм.

2014 оны айлчлал

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 онд ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахдаа баярын арга хэмжээнд оролцож, хоёр улсын харилцааг хөгжүүлэх зарим баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, Орос, Монголын иргэд харилцан визгүй 30 хоног зорчих, хоёр орны иргэд түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үзэг зурсан байдаг.

Мөн Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын протоколыг сэргээх баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ айлчлалын үеэр мань эр талбай дээр нулимс цийлэгнүүлж байсныг санаж байна уу? Яасан юм бол гэдгийг нь болдог бол өөрөөс нь асуумаар санагдаад байдаг юм. хэхэхэ

2019 оны дөрөвдэх айлчлал

Ерөнхийлөгч В.Путин АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт Монголд болоход тоож оролцоогүй мөртлөө Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, айлчлалын үеэрээ Монгол Улс ОХУ-тай “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай” болох гэрээнд гарын үсэг зурж, барууныхны зүрхэнд шар ус хуруулсан хүн. Үүнийг БНМАУ-ЗХУ-ын 1936 оны харилцан туслалцах гэрээний үргэлжлэл гэж би ойлгодог.

Сүүлийн үед /манай залуучууд ялангуяа/ Путиныг элдэв дээдээр муулах хандлага манайд байна аа.

“.КFC ийг үндэсний ген устгагч гээд эх орон үндэс угсаагаа хайрлахын учир улс даяар нь хориглосон Хуруун чинээхэн Орос хүүг өргөж авсан Америк эр зүүгээр хатгаж егүүтгэсэнг дуулаад шөнөөр яаралтай хурал зарлан Америкийн иргэнд Оросын үрсээс өргүүлэхийг тас хорьсон хууль батлуулсан. Мах цусны тасархай болсон Орос хүмүүсийг нь тамлан тарчилгаж, мөн атомын зэвсэг бүхий пуужин хаяанд нь байрлуулах болтлоо өргөжин тэлж буй НАТО-гийн гар хөл болж буй Украин улсад цэргийн ажиллагаа явуулан таслан зогсоох шийдвэр гаргав.

 

Энэ хүн яасан ихийг эргэцүүлж нойр холоо умартан зүрх сэтгэлээ сэмлэн зовоо бол. ОХУ төдийгүй дэлхийн ихэнх улс орны эрх ашгийн сайн сайхны төлөө эзлэн түрэмгийлэл бус энх жаргалангийнх нь төлөө цэргийн хүчний тусгай үйл ажиллагаа явуулах болсноо зарлахдаа хүртэл хоолой нь зангирч нулимс нь мэлтрэх алдан байсан энэ хүнийг бид Монголчууд буруушаах эрх даанч нэг үгүй билээ.

Оросын 30000 иргэн Монголын ирээдүй өнөөгийн амар амгалангийн төлөө алтан амь халуун цусаа урсгасан. Тэгээгүй бол Японы түрэмгийлэлд бид үнсэн товорго болох байсан. Хэдэн морьт цэрэг хоцрогдсон цөөн тооны их буу хуягт зэрэгхэнээр хэрхэн амиа хамгаалах билээ. Өсөөд л 600000 хүн амтай байсан. Монголчууд бид цээж дүүрэн амьсгалах бүрэн эрхийг Оросууд л бидэнд авч өгсөн шүү дээ… Монголын заяа, мөнх хөх тэнгэр л ивээсэн хэрэг л дээ. Иймийн учир Орос улсыг муулахгүй байх л чухаг. Бурханаа бургасаар ороолгов доо

Дэлхий нийтээрээ Орос улсын эсрэг байсан ч би лав Орос улсын талд зогсож байгаад л дуусна. Энэ бол коммунизм социализм мухар сохор шүтлэг мулгуу тэнэг үйлдэл бус Зовох цагт нөхрийн чанар танигддаг орчлонд бидний миний сайн сайхны төлөө алтан амиа зольсон тэр аугаа хүмүүн чанарын төлөө ингэх л ёстой.

Buteelch Davaakhuu

 В.ПУТИН: БИ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД МАШ ИХ ТАЛАРХАЖ ЯВДАГ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүхэн үг хэлжээ. Миний бие ОХУ-ын Төрийн тэргүүний хувьд Монгол Улсад албан ёсоор талархал илэрхийлж байна. БНМАУ бол ЗСБНХУ-ын холбоотны үүргийг сайн дураараа гүйцэтгэсэн цорын ганц улс байв. Нацист Герман довтолсон тэр өдөр буюу 1941 оны 6-р сарын 22-нд Монголын ард түмэн Ардын Их Хурал нь Зөвлөлт Холбоот Улсыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, нацист Германтай албан ёсоор дай н зарлав.

Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмний хувь тавилантай сайн дураараа хувь заяагаа холбосон бөгөөд хэрэв ЗХУ оршин тогтнохгүй бол Монгол ч байхгүй болно гэж үзэж байв. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад тэр даруй ажилчин, малчин, тариачдын улаан армид туслах сан байгуулав. Бүх хүмүүс үүнд зориулж мөнгө цуглуулсан. Үүнийг бий болгох шийдвэрт нь ЗСБНХУ-д үзүүлэх бүх тусламжийг үнэ төлбөргүй олгохоор заасан байв.

Энэ бүхний үр дүнд танк, нисэх онгоц, дулаан хувцас, хоол хүнс, мал бүгд Зөвлөлт Холбоот Улс руу тасралтгүй явж байв. ЗСБНХУ-ыг хангахын тулд Монголын хөдөлмөрчин ардын ажлын цагийг сунгаж өдөрт 10 цаг албан ёсоор ажилладаг болов. Монголын аж ахуйн нэгжүүд “Бүх зүйл фронтын төлөө – Бүх зүйл ялалтын төлөө” гэсэн уриатай байв. Дашрамд хэлэхэд бид Америкийн шөлийг санаж байгаа бол Монгол Улс Улаан армийн хэрэгцээнд 5.6 сая хүртэл үхэр, дунд, бог мал, түүнчлэн 500 мянган тонн мах нийлүүлж байсныг мартаж болохгүй. Хамгийн бага тооцоогоор энэ нь 1 сая гаруй тонн юм.

Харьцуулбал: Америкийн алдарт шөлний хүргэлт 665 мянган тонн байв. Бодоод үз дээ, тэр үеийн БНМАУ-ын хүн амыг бүрдүүлж байсан 800 мянган хагас ядуу Монголчууд ЗСБНХУ-д дэлхийн хамгийн баян, хамгийн том орнуудаас хамаагүй их мах өгсөн. Түүнээс гадна, сүүлчийнхээс ялгаатай нь үнэ төлбөргүй эсвэл офсет юм. Монголын ард түмэн хагас өлсгөлөн хүүхдүүдээсээ хоолыг шууд утгаар нь авч байв. Энэ л үед 1944 онд БНМАУ-д өөрийн өлсгөлөн эхэлсэн юм.

Гэсэн хэдий ч Монголчууд ЗСБНХУ-д нийлүүлэх хүнсний хангамжийг тасалдуулаагүй. Энэ бүхнийг нь “санахгүй” байх нь ичмээр юм. Иймд Орос орон, Оросын ард түмэн бид бүхэн Монголын ард түмний сайхан сэтгэлийг хэзээ ч мартаж учиргүй. Улаан армийн тав дахь морин хороо, тав дахь цэргийн их цуваа бүгд Монголынх байсан гэдгийг мартах ямар ичмээр юм. Тэд зөвхөн бараа бүтээгдэхүүнээс гадна өөрийн биеэр ч бас тусалсан. Бидэнтэй хамт тэд өөрсдөө тэмцсэн. Улаан армийн эгнээнд Монголын 500 хүртэлх морин цэрэг, мэргэн бууч байлдсан юм. Албан ёсоор БНМАУ-ын иргэдийг “сайн дурынхан” гэж нэрлэдэг байв.

Монголын арми ЗСБНХУ-ын зүүн хилийг Японы түрэмгийллээс хамгаалж байсны ачаар Зөвлөлт Холбоот Улс Алс Дорнодын дивизийг дахин байрлуулж нацистуудтай тулалдаж чаджээ. Хамгийн гол нь. Монгол Улс хэзээ ч гавьяа зүтгэлээ тулгаж үзээгүй. Тэд хэзээ ч манай улсад “нэхэмжлэл” гаргаж байгаагүй. Тэд хэзээ ч ямар ч дүрд тоглож жүжиглэж байгаагүй. Би “аврагч” гэсэн статусын талаар хэзээ ч ганхийж байсангүй.

Тэд бүх зүйлд чин сэтгэлээсээ тусалсан. Ялалтаас 76 жилийн дараа бид “Лэнд-Лиз”-ийн үлгэрийг давтаж ярьдаг нь ичмээр юм. Үүний зэрэгцээ манай төр өөрийн хөлс, цусаараа найрамдлын үнэ цэнийг нотолсон хүмүүст талархал илэрхийлж чадаагүй хэвээр байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин. Эх сурвалж: REN TV