ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Дөнгөж эхэлж байгаа ханиадыг гэрийн нөхцөлд нам зогсоох эмчилгээ

Хүйтны улирал эхэлж цаг агаар өөрчлөгдөх үед хүн бүр л хамрын ханиад хүрдэг. Дөнгөж эхэлж байгаа ханиадны үед хамраас нус гоожиж, толгой болон хоолой өвдөж, найтааж улмаар хамаг бие шархирч хэвтэрт ордог. Тиймээс ханиадыг дөнгөж хүрэх үед нь нам зогсоох эмчилгээ хэрэгтэй. Ханиадны эсрэг олон эм бэлдмэл байдаг ба тэд бүгд дархлааны систем дэмжих зорилготой байдаг. Гэхдээ гэрийн нөхцөлд эм хэрэглэхгүйгээр дархлаагаа дэмжиж ханиадыг эмчлэх олон арга байдгаас та бүхэндээ хүргэж байна.

Хагас хэвтэрийн дэглэм баримтлахХаниадны эхний үед гэртээ бизе амрааж хагас хэвтрийн дэглэм баримтлах хэрэгтэй. Аль болох унтаж амрах хэрэгтэй.

Дархлаагаа сэргээхДархлаа сэргээх олон төрлийн бэлдмэл, цай, хоол хүнсийг хэрэглэж дархлааны системээ дэмжээрэй. Мөн C витамин агуулсан бэлдмэл болон хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.

Шингэн зүйл уухУс, нимбэгтэй зөгийн балтай цай, аньс чацарганы шүүс гэх мэт дархлаа дэмжих мөн биеэс хорт бодис гадагшлуулах уух зүйлсийг хэрэглэх хэрэгтэй.

Давсны уусмалЖижиг цайны халбага давсыг бүлээн усанд найруулж хамраа 4-5 удаа зайлах хэрэгтэй.

Даарахгүй байхХөлөө аль болох дулааж гадаа гарахдаа хөлсөө намдаах хэрэгтэй. Даарвал ханиад сэдрэх болно.

Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэХоолой хүндүүртэй байвал шинэхэн жимсийг шахаж уух хэрэгтэй. Мөн сармистай шөл, загасны шөл зэрэг Монгол хүний биеэнд тохирсон шим шүүстэй шөл хийж идэх хэрэгтэй.