ЗӨВЛӨГӨӨ

Муу эцэг эхийн 9 шинж

Хэрвээ таны хүүхдэд дараах шинжүүд байвал өөрийгөө муу эцэг эх гэж ойлго.

1.Хэрвээ таны хүүхэд тань худлаа хэлж байвал, энэ нь та түүний өмнөх алдаан дээр хэтэрхий чанга, хатуу хандсан гэсэн үг.

2. Хэрвээ таны хүүхэд олны дунд өөрөөрөө байж чаддаггүй бол та хүүхдээ багаас нь хэтэрхий сахилга баттай болгож хүмүүжүүлсэн гэсэн үг.

3. Хэрвээ таны хүүхэд нууцлаг, өөрт тохиолдсон зүйлээ таньд ярьдаггүй бол та урьд өмнө түүний хэлсэн зүйлийг маш том зүйл болгон, хэт дэвэргэсэн гэсэн үг.

4. Хэрэв тa хүүхэддээ зааж, сургахдаа, шүүмж хэлэхдээ үргэлж бусадтай харьцуулдаг бол таны хүүхэд атаархуу болж төлөвшдөг.

5. Хүүхдээ хангалттай магтаж, урамшуулдаггүй харин алдааг нь илүү олж харан, шүүмжилдэг эцэг, эхийн хүүхэд амархан уурладаг, огцом ууртай болж төлөвшдөг байна.

6. Хэрвээ таны хүүхэд бусдын сэтгэл, мэдрэмжийг хүндлэхгүй байгаа бол энэ нь бас л эцэг эхчүүдтэй холбоотой. Та ч бас хүүхдийнхээ мэдрэмж болоод сэтгэлд ач холбогдол өгдөггүй гэсэн үг.

7. Хүүхдийнхээ замд таарах бүх л саад, бэрхшээл бүрийг арилгаж, түүнд үргэлж тусалдаг эцэг, эхийн хүүхэд ихэнхдээ хулчгар болон хүмүүждэг.

8. Хэрвээ таны хүүхэд бусадтай бүдүүлэг харьцаж, бүдүүлгээр биеэ авч явдаг бол энэ нь эцэг эхээсээ болон цуг амьдардаг хэн нэгнээс л сурсан гэсэн үг. Хүүхэд бол таны тусгал.

9. Та хүүхэддээ тоглоом авч өгсөн ч бусдын хүүхдийн тоглоомыг булаагаад байвал та өөрөөр нь сонголт хийлгэдэггүй гэсэн үг.