ДЭЛХИЙЛАЙФСТАЙЛТЕХНОЛОГИ

Ухаалаг утас бидэнд яаж нөлөөлдөг вэ?

Сүүлийн үед ухаалаг утасны нөлөөг төрөл бүрийн салбарын эрдэмтэд судалдаг болсон. Яах гэж? Та энэ асуултанд нэг хуриулах гээд үзээрэй. Магадгүй гар утасны “хамааралтай” болчихсон, түүний сөрөг нөлөөллөөс гарч чадахгүй яваа юм биш биз? Бүр хамааралтай болсноо мэдэх ч үгүй явж байх ч эрсдэл байдгийг санаарай. Гар утасны нөлөөг тайлбарласан судалгаануудаас.

Нэгэн судалгаагаар гар утас нь асуудал шийдвэрлэх чадварт нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судалгаанд оролцогчдод мөр болгоноос нийлбэр нь 3-тай тэнцэх зэрэгцээ хоёр тоог хурдан хугацаанд олж, дугуйлах даалгавар өгөхдөө оролцогчдын 50 хувьд нь утсаа далд хийхийг санал болгосон бол нөгөө хэсэг хүмүүсийн утсыг ширээндээр ил тавиулжээ. Туршилтын үеэр утас дуугараагүй ч утсаа ширээн дээр гаргаж тавьсан оролцогчдын гүйцэтгэл 20 хувиас доогуур байв. Хэдийгээр утас дуугараагүй ч гүйцэтгэлд нөлөөлсний учир юу байв? Энэ нь бид дуудлага, мессеж байнга хүлээдэг зуршилтай холбоотой оюун ухааны гажуудал юм. Утсаа оролдохгүй хажуудаа тавьсан ч бид нүдний булангаараа харж, байнга ажигладаг тул анхаарал сарниж, даалгавар гүйцэтгэхдээ оюун ухаанаа бүрэн дайчилж чаддаггүй байна.

Нүдрүүгээ харахгүй яридцах нь дотносоход саадтай Британий Эссекс их сургуулийн судалгаагаар ухаалаг гар утас нь зөвхөн асуудал шийдвэрлэх чадвараас гадна хүмүүс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал лабораторид явуулсан уг судалгаанд бие биесээ огт харж байгаагүй оролцогчдыг хоёр хоёроор нь суулгаад сүүлийн нэг сард амьдралд нь тохиолдсон сонирхолтой зүйлсийн талаар хоорондоо ярилцах даалгавар өгчээ. Тал хувийнх нь ширээндээр гар утас, нөгөө хэсэгт нь тэмдэглэлийн дэвтэр тавьсан байна. Сонирхолтой нь нүднийх нь талбарт гар утас харагдаж байсан оролцогчид бие биедээ таатай сэтгэгдэл үлдээж чадаагүй бөгөөд өөрсдийг нь сайн ойлгохгүй, түүнд итгэхгүй байхын зэрэгцээ туршилтанд оролцогчид бие биетэйгээ дотносож, найзлах найдвар тун бага байсан гэжээ.

АНУ-ын Виржинигийн их сургуулийн судалгаагаар хүмүүстэй харилцахад гар утас байх нь харилцагчдадаа сөрөг сэтгэгдэл үлдээхээс гадна харилцан яриаг чанаргүй, үр дүнгүй болгодгыг баталсан байдаг. “Бусадтай харилцах үедээ гар утсаа оролдох нь бие биенийхээ нүдрүү харж ярихад саад болдог” ухаалаг утас нь анхаарал төвлөрөх чадамжийг бууруулаад зогсохгүй, гар утсыг байнга хэрэглэх нь ой санамжинд саад учруулдаг. Жишээ нь мэдээллийг богино хугацааны ой санамжаас урт хугацааны санамж болгон хөрвүүлэхэд тархи амрах шаардлагатай.

GPS тархийг муу занд сургадаг Mcgill Их Сургуулийн судалгаанд байршил тогтоогч GPS төхөөрөмж, системд найдах нь зарим талаараа гиппокампус тархийг ашиглах шаардлагагүй болгодог. Далайн морь хэлбэртэй гиппокампус тархи нь санамж, орон зайн баримжааг зохицуулах үүрэгтэй. Өөрийн оюун ухаан, мэдрэхүйд найдан орон зайг баримжаалдаг хүмүүсийн гиппокампус тархины идэвхжил gps ашигладаг хүмүүсийнхээс хамаагүй өндөр байдаг. Мөн туршилтаар gps ашиглагддаггүй хүмүүс ой тогтоолтын тестэнд илүү өндөр оноо авдаг ажээ. Урьд нь очиж байгаагүй газрын байршлыг тогтоох үед л gps асаах хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна. Хэрэв тэгвэл “гиппокампус” тархи танд баярлах болно. Та цээжээр дотны хүмүүсийнхээ гар утасны дугаарыг хэлж чадах уу? Хүмүүсийн гэрийн хаяг, гар утасны дугаарыг тэмдэглэхээ болиод багагүй хугацаа өнгөрчээ. Бүх мэдээлэл автоматаар таны утасны жагсаалтад хадгалагдана. Харин түүнийг санахын тулд олон дахин давтах шаардлагатай болдог. Ухаалаг утасны хэрэглэгчид чухал он сар, үйл явдлыг цээжлэх хэрэггүй болж. Эргэлзээтэй, мэдэхгүй зүйлс таарвал гүүглдэхэд л хангалттай.

Асуудал нь таны тархийг утас орлох болсон юм Мичиганы Их Сургуулийн судалгаагаар хэдийгээр маш богинохон хугацаанд анхаарал сарниж байгаа мэт боловч энэ нь алдаа гаргах эрсдлийг маш ихээр нэмэгдүүлдэг. Оюун ухаан шийдвэр гаргахад маш их энерги зарцуулж, бидэнд ажлаа хийх энерги дутдаг. Түүнчлэн байнга шийдвэр гаргах шаардлага нь бие махбодыг ядаргаанд оруулдаг бөгөөд бидэнд тэр бүхнээс аль нь яаралтай хийх, аль нь хойшлуулж болохоор ажил байна вэ гэдгийг ялгаж чадахгүйд хүрдэг. Асуудал нь ухаалаг утасны хэрэглээнд байгаа юм биш. Таны тархины хангалттай сайн хийж чадах зүйлсийг ухаалаг утас орлон гүйцэтгэж байгаад д буй юм. Энэ нь хоёр хөлөө ашиглан шатаар явахын оронд цахилгаан шатаар явахтай адил. Хурдан явах хэдий ч таны булчин шөрмөс ачаалал авахгүй, ажиллахгүй байна л гэсэн үг. Ухаалаг утас бол “ оюун ухааны цахилгаан шат” л гэсэн үг.