СОНИН ХАЧИН

Таныг ямар кофе уудгаар тань тодорхойльё

КапучиноТа үнэхээр ухаалаш биеэ даасан хүн. Тансаг, цэвэрхэн байдлыг эрхэмлэдэг. Наргианд тийм ч дуртай биш. Мөн таны бүтээлч сэтгэхүй, нийтэч зан бусадтай дотносоход амар байдаг.

ФрапучиноТа адал явдлыг эрэлхийлдэг хүн. Бүх зүйлсийг төгс байлгах гэж хичээдэггүй зүгээр л гаргуунд нь хаядаг. Та үнэхээр сэтгэл хангалуун бөгөөд энэ эерэг энерги нь бусдад их нөлөөлдөг.

ЭспрессоХэрэв та үүнийг ихэвчлэн уудаг бол та төрөлхийн удирдагч хүн бөгөөд үнэхээр хөдөлмөрч нэгэн. Та юмсыг хэрхэн хурдан шийдэхийг мэддэг. Таны шаргу байдал ажлын тань хүмүүс болон гадны хүмүүсд үлгэр дуурайлал болдог.

Сүүтэй кофеХэрэв та үүнийг ихэвчлэн уудаг бол хоёрдмол зан төрхтэй нэгэн. Нэг талаараа их цэвэрч, нямбай нөгөө талаараа уяанаасаа алдуурч эмх замбараагүй болох хандлагатай. Та өдөр бүр тархиныхаа бүтээлч болон оюун ухааны байдлыг тэнцвэртэй байлгахын тулд хичээдэг.

Хар кофеТа минималист хэв маягаар амьдрахыг хичээдэг. Танд чамин хувцас, үнэт эдлэл огтхон ч хэрэггүй. Бас их дотогшоо хүн.

Мөстэй кофеХэрэв та үүнийг ихэвчлэн уудаг бол өөртөө итгэлтэй нэгэн. Шалихгүй юман дээр цагаа үрдэггүй. Бодлоо хэн нэгэнтэй хуваалцахдаа итгэлтэйгээр ярьдаг мөн шинэ хэв маягийг тогтоогч. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдаж чаддаг.

ЛаттеТа шийдвэр гаргахдаа тийм ч гарамгай биш. Уян зөөлөн хүн бөгөөд шийдвэр бүртээ тийм ч нухацтай ханддаггүй. Тав тухыг эрхэмлэгч.

Дабл эспрессоЭнэ төрлийн хүн ихэвчлэн өөртөө л зөвхөн итгэдэг. Та их туршлагатай хүн бөгөөд тийм ч мэдрэтгий биш. Мөн та үнэхээр шаргуу хүн.