ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛЭРҮҮЛ МЭНД

Таны тархийг гэмтээж байдаг муу зуршлууд

Өглөөний цай уухгүй байхӨглөөний цай уудаггүй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ багасдаг. Энэ нь тархи хангалттай хэмжээний тэжээл авах дутагдалд ороход хүргэж, ой тогтоолт, тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

Хэт их сахарын хэрэглээХэт их сахар нь уураг, шим тэжээлийн шингэх явцыг сааруулж, тархины тэжээлийн дутагдалд хүргэж, хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

Агаарын бохирдолТархи нь бидний бие дэх хамгийн их хүчил төрөгч хэрэглэдэг хэсэг юм. Бохирдолтой агаар амьсгалах нь тархих дахь хүчил төрөгчийн хангамжийг бууруулж, тархины ажиллагааг бууруулдаг.

Дутуу нойрУнтах нь бидний тархийг амраадаг. Удаан хугацаагаар нойр дутуу явах нь тархины эд эсүүдийн үхжлийг хурдасгадаг.

Унтаж байхдаа толгойгоо хучихТолгойгоо хучиж унтах нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг ихэсгэж, хүчилтөрөгчийг багасгадаг. Энэ нь тархины гэмтэлд хүргэх сөрөг нөлөөтэй.

Өвчтэй байхдаа тархиа ажиллуулахӨвчтэй байхдаа шаргуу ажиллах, хичээл давтах нь тархины үйл ажиллагааны сааталд хүргэдэг.

Тамхи татахТархи агших нөхцөл болж, Алцгеймерийн өвчинд хүргэнэ. Бодож эргэцүүлэх нь бидний тархинд дасгал болох шилдэг арга юм. Үгүй бол тархи агшихад хүргэдэг.