ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛТЕХНОЛОГИЭРҮҮЛ МЭНД

Унтахаасаа өмнө яагаад ухаалаг утас ашиглаж болохгүй вэ?

Хэрэв та ухаалаг утастай бол та ийм төхөөрөмжтэй сая сая хүмүүсийн нэг юм. Ухаалаг утсаараа зураг авах, хэн нэгэнтэй ярилцах, мессеж /захиа/ бичих, хөгжилтэй дүрс бичлэг үзэх, GPS чиглүүлэгч, интернэт нэвтрэх зэрэг бараг бүхий л зүйлд ашиглах боломжтой, маш сайн функцтай төхөөрөмж юм. Энэ нь бидний амьдралыг хялбар болгодог, маш жижигхэн төхөөрөмж юм. Гэсэн хэдий ч гар утас таны эрүүл мэндэд хортой нөлөөтэйг та мэдэх үү? Үүнийг мэдсэн ихэнх хүмүүс гайхах болно. Өмнө нь цацраг туяаны талаар сонсож байсан уу? Гар утаснаас яг тийм цацраг туяа ялгарч байдаг.

Цэнхэр туяа нь гэрлийн спектрийн бүхэл хэсэг бөгөөд энэ нь бид өдөр бүр нарны хэт ягаан туяанд өртөж байгаатаы ижил нөлөө үзүүлнэ гэсэн үг юм. Энэхүү гэрэл нь ухаалаг гар утас, таблет, зөөврийн компьютер болон бусад LED дэлгэцнээс хамгийн ихээр ялгардаг ба шөнийн цагаар дээрх эд зүйлсийг ашигласнаар таны нүдний холын хараанд сөргөөр нөлөөлдөг. Мөн бие махбодийн физиологийн хэвийн нойрны зохицуулгад оролцдог. Мелатонин дааврын нийлэгжилтийг дарангуйлдаг.

Хавдрын эсрдэл Шөнийн цагаар гар утаснаас ялгарсан цэнхэр туяа нь бидний хэвийн нойрны үйл ажиллагаанд нөлөөлхөөс гадна хорт хавдар, ялангуяа түрүү булчирхай, хөхний хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдгийг эрдэмтэд баталсан байна. Хорт хавдрын эсрэг хүний бие махбодын өөрийнх нь зэвсэг бол Мелатонин даавар юм. Гэсэн хэдий ч таны утаснаас ялгарах цэнхэр туяа нь энэ дааврын нийлэгжилтийг дарангуйлдаг. Хүний бие махбод удаан хугацааны туршид цэнхэр туяаны ялгаралд хэт их өртсөнөөр эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй байдалд орж өвчин эмгэг үүсэх нөхцөл бүрдэнэ. Өмнө хэлсэнчлэн, цэнхэр туяа нь Мелатонины нийлэгжилт болон хүний бие махбодын бодисын солилцооны түвшинд сөрөг нөлөө үзүүлдэг. Шөнийн цагаар сайн унтахын тулд энэ даавар зайлшгүй шаардлагатай. Мелатонин дааврын дутагдал нь хүний унтаж нойрсох хэв маягийг алдагдуулж, дараах эмгэгийг үүсгэдэг.  Эдгээр бүх зүйлсээс гадна цэнхэр туяа нь нүдний торлог бүрхэвчийг гэмтээж шар толбоны сөнөрөл /бүтцийн өөрчлөлт/, нүдний болорын цайлт үүсэхэд хүргэдэг. Эрдэмтдийн судалснаарив ухаалаг утсыг хэт их хэрэглэсэн 35 настай өвчтөний биед илэрсэн өөрчлөлтүүд ахмад настнуудын бие махбодийн асуудлуудтай ижил байжээ.  Унтахаасаа өмнө ухаалаг утсаа ашиглахгүй байх олон шалтгаан бий!