ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Хүүхдэдээ яаж чихэр бага идүүлэх вэ?

1. Хоолоо идэхдээ магтаж идээрэй яагаад энэ хоол эрүүл, өөрийнх нь биед ороод яаж хүчтэй, ухаантай, сэргэлэн болгодог талаар ярихад хүүхдүүд амтархан талархаж иддэг.

2. Гадуур явахдаа жоохон самар, ааруул, жимс бэлдээд явж байгаарай. Өлссөн үедээ гадуур дэмий юм их авч иддэг тэ, одоо тэгэлгүйгээр багахаан юм бэлдээд л болоо.

3. Гэртээ хүүхдэдээ амттай хоол хийж өгөх. Зурагтаар рекламддаг ганган хоолнуудыг гэртээ хамаагүй эрүүлээр хийж өгч болно шүү лээ. Гадуур зардаг хоолыг амттай болгох гэж ямар их сахар давс үүсүү нэмдэг болоо?

4. Чихэрлэг юм идмээр байна гэвэл хүүхэддээ жимс санал болгоорой, алим лийр арилгаад зүсээд тавьсан байхад хүүхэд гялс идээд дуусгадаг. Бүтэн байхад нь манайд хэн ч тоодоггүй

5. Чихэр, шоколадыг хэтэрхий их хорихоор хүүхдүүд улам л идэх гээд, дараа идэхээрээ их шуналтай иддэг. Багахан өгөөд, яагаад их идэх хэрэггүйг нь тайлбарлаж байгаарай, нөгөөдүүл чинь ойлгоод л жоохон иднэ.

6. Эмээ, өвөө, хамаатнууддаа хэлж сануулаарай. Манай хүүхэд диатезтай хамаагүй юм идэж болохгүй их улайна уйлна, чихэр чипс битгий өгөөрэй гэх мэтчилэн. Томчуул ер нь дураараа өгөх гээд байдаг, ганц чихэр яав л гэж гээд хулигаанддаг.

7. 7 хоногт 1 өдөр нь хүссэн юмаа идэх. 6 хоног эрүүл хооллоод ганц өдөр дуртай юмыг нь хүссэнээр нь өгч шагнаарай, яваандаа хүүхэд ганц л чихэр идсэнээ бялуурдаг болчихдог юмдөөө.

8.Ундаа өгөхөө больцгооё! Ер нь бол хэлд ч орж амжаагүй байх үеэс нь ээж аавууд өөрсдөө “гоогоо” гээд л өгч эхэлдэг, тэр болгон эрүүл мэндэд нь ямар муугаар нөлөөлж байгааг бодоод үзээрэй. Болж өгвөл бага байхаас нь ус уулгаж сургаарай, 30 минутын зайтай 3 балга ус өгөөд байвал хүүхэд яваандаа өөрөө усаа барьж аваад л уудаг болдог . Заавал жимсний шүүс өгмөөр байгаа бол монголд ургасан ойн жимсээрээ шүүс хийж болно шүү дээ цагаан сахар нэмэхгүй зөгийн бал эсвэл агч модны сироп гээд эрүүл монголчууд их байдаг болсон.

9. Багаас нь юу өгнө тэрийг л хүүхэд идэж сурдаг. Чихэртэй каш, бантан, цагаан боорцог л өгөөд байвал хүүхэд том болсон ч нүүрс ус ихтэй эрүүл биш хүнс л иддэг болно. Багаас нь жигнэсэн ногоо, чихэргүй хөдөөний тараг, ааруул өгч байгаарай.