ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Үзмээр элгээ цэвэрлэх арга

Бие организм дахь усны тэнцвэрт харьцааг хэвийн хэмжээнд барьж, хоргүйжүүлж, эрүүл байлгахын тулд шинэхэн жимс ногоо, эслэг агуулсан хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай болдог.

Тэгвэл үзмээр элгээ цэвэрлэх ардын арга байдаг аж. Энэ нь элэгний сувгийг хялбархан цэвэрлэж болдог төдийгүй цөс ялгаралтыг дэмждэг гэнэ.

Элгээ цэвэрлэхдээ үзмийг өдөр тутамдаа дангаар нь хандалж, мөн төрөл бүрийн хоолонд хольж хэрэглэхэд тохиромжтой. Үзэм нь инулин хэмээх бодисыг агуулдаг бөгөөд инулин нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, ходоод гэдэсний замыг цэвэрлэж, хортой бодисоос ангижруулахаас гадна мөн элэгний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. Тиймээс үзмээр элгээ цэвэрлэх нь ялангуяа элэгний сувгийг чөлөөлөхөд тустай. Элгээ цэвэрлэхдээ үзмийг өдөр тутамдаа дангаар нь хандалж, мөн төрөл бүрийн хоолонд хольж хэрэглэхэд тохиромжтой.

Үзмээр элгээ цэвэрлэх арга

Уг цэвэрлэгээг баасан гарагт эхлэхэд тохиромжтой гэж үздэг тул баасан гарагийн өглөө атга үзмийг сайтар угаагаад, халуун усаар зайлаад, аягандаа хийж, үзмээ далд ортол ус хийн буцалгаж, хөргөсөн хүйтэн усанд өдрийн турш тасалгааны хэмд байлгана. Ингээд бямба гарагт үзмээ идэж, усыг нь уусны дараа дулаан газарт баруун талаараа 1.5-2 цаг орчим хэвтэнэ. Уг үйлдлээ 4 бямба гараг дараалан давтана.