ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Өөрийгөө удирдаж сурахад нэмэр болох 22 зөвөлгөө

1.Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

2. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

3. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.

4. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй бологсон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж сур. Энэ нь амжилт олохын үндэс.

5. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

6. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар

7. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

8. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

9. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

10. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал.

11. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

12. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүн шалгаж бай.

13. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахийг хичээ.

14. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

15. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүрдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.

16. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

17. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цагийг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

18. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

19. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

20. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

21.Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

22. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учирийг ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил .