ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Муу энергиэс өөрийгөө чөлөөлөх 5 арга

Энэрэнгүй бусдын төлөө санаа зовдог байдал нь маш сайн зан чанар. Гэхдээ эдгээр чанарууд танд амьдрахад садаа болдог. Бусдын төлөө санаа зовдог байх нь өөртөө хүрээлэн буй орчин, эргэн тойрноосоо маш олон төрлийн зовлон өвчнийг шингээж байдаг. Харамсалтай нь зарим хүмүүс буюу “Вампир” гэж нэрлэж болох хүмүүс энэ зан чанарыг ашигладаг. Үүний үр дүнд бусдын төлөө санаа зовнидог хүн үргэлж сэтгэлийн хямралтай, бүрэн амьдралаар амьдарч чаддаггүй байна. Иймээс бид танд бусад хүмүүсээс өөрт ирсэн сөрөг энергийг хэрхэн зогсоох тухай таван аргыг бэлдлээ.

1.Та хүн бүрт таалагдах албагүй гэдгийг санаХэрэв хэн нэгэн танд үргэлж гомдолж, туслахыг хүсдэг бол түүний асуудлыг шийдэх нь таны үүрэг биш гэдгийг сана. Таны эерэг энергээр хооллодог хүнд та туслах тусам эцсийн үр дүнд та түүний хувьд “муу хүн” болж хувирна. Хэрэв хэн нэгэн танд гомдсон бол та өмнө тэр хүнд хэтэрхий их сайн зүйл хийсэн гэсэн үг. Таниас үргэлж туслалцаа дэмжлэг хүсдэг хүмүүс танд хайртай гэсэн үг биш. Та энэ дэлхийдээр өөрийн гэсэн зорилготой ирсэн. Зорилго нь өөр хүний амьдралаар амьдрах биш юм. Та ганцаараа дэлхий ертөнцийг өөрчилж, хүн чанартай болгож чадахгүй. Та хүн бүрт туслах боломжгүй гэдгийг сана. Заримдаа таны хамгийн сайн хийж чадах зүйл бол өөрөө өөртөө анхаарал хандуулж, халамжлах юм.

2. Өөрийнхөө амьдралд оруулах гэж буй хүмүүсээ сонгохдоо болгоомжтой байТаны бие таны, оюун ухаан, таны хүрээлэн буй орчин бол таны ариун сүм. Та түүнд хэнийг урьмаар байна? Эсвэл таны ариун сүмд хүмүүс зүгээр нэг сэтгэлийнхээ хир буртгийг хаях гэж очиж байна уу? Бразилд Folgoda jargon гэдэг үг байдаг. Энэ үгийг”эрх чөлөөтэй” эсвэл “залхуу” гэж орчуулж болно. Харин Орос хэлдээр бол энэ үгийг “халявщик” гэж нэрлэнэ. Халявщик гэдэг нь бусдын юмаар амьдардаг хүмүүсийг хэлдэг. Хэрэв та ийм хүнд зүсэм талх өгвөл таныг талхтай байх хүртэл байнга дараагийн зүсмүүдийг гуйсаар байх болно. Харин дуусах үед энэ “халявщик” хүн өөр нэгэн хохирогчийг шинээр олох болно. Өөрийнхөө амьдралд зөвхөн таниас юм авдаг хүнийг бүү оруул, тэр танд эргүүлж юу ч өгж чадахгүй.

3. Анхаарахаа больШимэгчдэд амь үлдэхийн тулд сүүл хэрэгтэй. Өөр хүний энергийг шимэгчид үргэлж хайж байдаг. Энерги шимэгч хүмүүс таны амьдралыг тэр чигт нь “сорж” чаддаг учир анхаарал сэрэмжтэй байгаарай! Зарим хүмүүс тань шиг хүмүүсийг өөрсдийг нь бүрэн цэнэглэх боломж хэмээн хардаг. Таныг тийм гэж харсан бол та түүний яриаг сонсож байгаа мэт дүр эсгээрэй. Гэхдээ ярьж буй зүйлүүдийг бүгдийг нь чихнийхээ хажуугаар өнгөрөөж зүгээр л толгой дохиод сууж байгаарай. Та соёлгүй санагдахаас бүү ай. Өөрийгөө хайрлаж сур, өөрийнхөө цаг зав, өөрийнхөө оюун ухааны цэвэр байдлыг хадгалан үлд. Хэн нэгэн танд ямар ч хамаагүй өөрийнхөө асуудлыг ярьвал та түүний яриаг яг одоо сонсох боломжгүй байна гэж хэлээд явах зоригтой бай. Энерги сорогчдоос холд!

4. Агаарт гарХэрэв танд бодох, оюун ухаанаа цэгцлэх, тайвширах хэрэгтэй байвал агаарт гар эсвэл цэцэрлэгт хүрээлэнд оч. Зугаалж байхдаа өөрийнхөө амьсгалд анхаарал хандуул. Энэ нь таны тархины цусан хангамжийг сайжруулж танд амрах боломж олгох юм. Салхилж зугаалах нь таны толгойг цэвэрлэх хамгийн шилдэг арга. Гэхдээ мэдээж ажил, гэрийнхээ аль нэг газар иргээд очиход таны тархийг дахин “бузарлах”-ыг хүссэн хүмүүсээс зайлсхий.

5. Өөрийн бодол, сэтгэл хөдлөлийг 100% өөрөө хариуцТаны толгойд болж буй бүхий л зүйлийг бүрэн хариуц. Дэлхий ертөнц таныг шалгахын тулд таны амьдралд маш олон хүмүүсийг илгээдэг. Таны зорилго бол тэдгээр хүмүүсээс таны амьдралд эерэгээр нөлөөлдөг хүмүүсийг сонгох явдал юм. Та хохирогч биш. Хэн ч таныг боолчилж, таны сэтгэл, таны оюун ухааныг удирдаг эрхгүй. Таны оюун ухааныг хэн удирдах вэ? Та эсвэл өөр хүмүүс үү? Энэ нь таны бодож байгаа шиг амархан асуулт биш. Сайн бодоод үзээрэй. Таны амьдрах энергийг ямар хүмүүс, ямар үйл явдал өгдөг вэ? Та танд урам өгч, танд сайн нөлөө үзүүлдэг хүмүүстэй цагийг өнгөрөөх хэрэгтэй. Ямар ч хайр өөрийгөө хайрлахаас эхэлдэг гэдгийг сана. Та аз, жаргалтай, тайван амгалан байх ёстой. Зүгээр л “үгүй” гэж хэлж сур. Зөвхөн ийм аргаар та өөрийнхөө энергийн байдлыг удирдаж чадна.