БУСАД

Эвшээх үед биед юу болдог вэ?

Нойр хүрэх явдлыг эсэргүүцэх үйлдэл бол эвшээх явдал юм. Энэ үйлдэл мэдрэхүйн 5 эрхтэнг 5-ууланг нь цочрооно.

Эд эсэд хүчилтөрөгчийн хэмжээ багассанаас амьсгалын төв цочирч, улмаар хүн эвшээх үйлдлийг хийдэг.

Эвшээхэд уушиг тэлэгдэж, хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг бүх биед ихэсгэхийн зэрэгцээ цээж нүүрний булчин агшин, улмаар нулимсны хүүдий шахагдан, нулимсаар нүдийг угааж цочрооно. Мөн хамар, дунд чихний хоорогдох нүх \Ostium tubae auditive/ чичирхийллийн сонсголын эрхтэнг цочроодог. Ингэснээр түр хугацаагаар бие махбодийг сэргээнэ.