ГЭР БҮЛЗӨВЛӨГӨӨСОНИН ХАЧИНЭРҮҮЛ МЭНД

Хумсны будаг нь хавдар үүсгэдэг тул нялх хүүхдүүд хүнд өвчнөөр өвдөж байна !!!

Хумс хуруугаа хавдар үүсгэгчээр гоёсон ээжүүд их олширч байгаа болохоор хүүхдүүдийн дунд хавдар болоод амьсгалын замын өвчин, дотоод шүүрлийн булчирхайн өвчин улам ихсээд буй юм. Будагтай хумсаар барьсан бүгдэд хор наалдаж үлдэж байгааг анхаарна уу.

– Хумсны будаг, наадаг хумс, хумсны гелэн будгийн найрлагыг та мэдэх үү?

1. Трифенилийн фосфат

Судлаачид хумсны будагны хор хөнөөлийг судлахын тулд 24 эмэгтэй дээр туршилт хийжээ. Тэдгээр 24 эмэгтэйчүүдийн хумсыг алдартай брендүүдийн хумсны будгаар будаж 6 цагийн дараа цусны шинжилгээ авахад цуснаас нь хамгийн аюултай химийн бодисуудын нэг болох трифенилийн фосфат илэрсэн аж. Улмаао 10 цагийн дараа дахин цусны шинжилгээ авахад цусан дахь трифенилийн фосфатийн хэмжээ өмнөхөөсөө долоо дахин нэмэгдсэн байжээ.

Трифенилийн фосфат хэмээх бодисыг маш ховор тохиолдолд л гоо сайхны бүтээгдэхүүнд, хэлбэржүүлэх зорилгоор хэрэглэдэг аж. Харин туршилтын дүнгээс харвал энэхүү бодис нь дотоод шүүрлийн булчирхайнд муугаар нөлөөлөөд зогсохгүй үргүйдлийг үүсгэдэг байна. Ялангуяа өсвөр насны охидод маш аюултай аж.

Хэрвээ та хумсны лак худалдан авахдаа найрлагыг нь хараад л энэ бодис агуулагдсан эсэхийг нь мэдэж, эрүүл мэндээ хамгаалж чадна гэж бодож байвал эндүүрч байна. Учир нь хумсны будагны брендүүдийн 98 хувь нь энэ бодисын тухай найрлага дээрээ огт дурдаагүй байдаг гэнэ.

2. Фталат

Хумсны будагны найрлагад агуулагддаг дараагийн хорт бодис бол фталатын хүчил юм. Фталат нь хуванцар эд анги үйлдвэрлэхэд ашигладаг маш хүчтэй бодис юм. Харин хумсны будганд маш бага хэмжээгээр агуулагддаг боловч энэхүү бодис тодорхой хэмжээгээр ууршиж, хумсаа будсан хүнд төдийгүй, эргэн тойрны хүмүүст хор уршиг тарьж, дараах сөрөг нөлөөг үзүүлнэ.
-Дотоод шүүрлийн булчирхайд муугаар нөлөөлнө
-Амьсгалын замын өвчлөл үүсгэнэ. /Астма, бронхит/
-Хавдар болон хорт хавдар
-Үргүйдэл үүсгэнэ. / эрэгтэй, эмэгтэй хоёуланд нь/

3. Толуол

Толуол нь бензин, шатахууны найрлагад байдаг хорт бодис юм. Харин уг бодисыг хумсны будгийг шингэлэх, хурдан хатаах зорилгоор хийдэг байна. Түүнчлэн энэхүү бодисын найрлага, үнэр нь мансууруулах нөлөөтэй гэнэ. Өөрөө хэлбэл мэдрэлийн системд муугаар нөлөөлнө гэсэн үг. Мөн нүд болон арьсны хамгаалах давхаргыг гэмтээдэг байна.

4. Формальдегид

Энэхүү бодисыг хуванцар сав болон цавуу хийхэд ашигладаг бөгөөд монгол нэршлээр шоргоолжны хүчил хэмээн нэрлэдэг. Ийм бодистой удаан харьцвал, нүдний хараа, мэдрэлийн систем, бөөр, элэг гэх мэт дотор эрхтнүүдэд маш хортой юм байна. Ялангуяа эмэгтэй хүмүүст нэн аюултай бөгөөд үргүйдэл бий болгох, болон ургийн хөгжилд муугаар нөлөөлдөг.

Мөн дээр дурдагдсан бодисуудын адилаар хорт хавдар үүсгэдэг. Формальдегид нь лосьон, шампунь, ангижруулагч, биеийн саван, хумсны будаг зэрэгт агуулагддаг боловч хамгийн хортой бодисын жагсаалтад нэлээн дээгүүр бичигддэг аж.

Эдгээр нь хумсны будагны найрлагад түгээмэл агуулагддаг хорт бодисын жишээ юм. Үүнээс гадна хумсны будагны брендээс хамаарч янз бүрийн хорт бодис агуулагддаг аж. Хурдан хатдаг хумсны будаг нь жирийн будгийг бодвол хорт бодисын хэмжээ нь хавьгүй илүү байдаг гэнэ. Энэ нь нялх хүүхдийн сул дорой эд эрхтэн дээр эдгээр хорт бодис маш амархан сууршиж өвчлүүлэх аюултай. Мөн хумсаа будсан үедээ хумсаа хэзээ ч мэрэх болон хоол хийж болохгүйг санаарай. Яалтачгүй хумсаа будсан бол ядаж нэг удаагийн гялгар бээлийг хэрэглэж сураарай.

Цааш нь бусаддаа түгээгээрэй хүмүүсээ !!!