ЛАЙФСТАЙЛЭРҮҮЛ МЭНД

Хүн бүрийн мэддэггүй инээмсэглэхийн ач тус

Нэг удаа хүчтэй инээхэд биеийн 650 булчингийн 231 нь хөдөлгөөнд орж, нүүрний 80 булчингийн 17 нь ажилладаг байна. Харин уурлахад нүүрний 47 булчин ажилладаг байна. Тийм учраас инээх гэдэг нь хүчилтөрөгчийн маш сайн дасгал болдог. Өдөрт 15 минут инээдэг хүний амьдрал нэг өдрөөр уртасдаг гэж эрдэмтэд тогтоосон байна. Иллинойсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан нэгэн судалгаагаар инээд хөөрөөр бялхсан эрч хүчтэй хүмүүс бусдаасаа 7-10 жилээр урт насалдаг гэнэ. Инээд, инээмсэглэхийн ашиг тусаас дурдвал:

Үргэлж инээмсэглэж байдаг хүн албан тушаалд амархан ахидаг. Учир нь өөртөө итгэлтэй, нийтэч харагддаг.

Илүүдэл жингээ хасахад тусалдаг. Эрдэмтдийн тооцоолсноор өдөрт 15 минут инээхэд 7 хоногт 3 удаа 30 минут дасгал хийсэнтэй тэнцэнэ гэнэ. Мөн нэг удаа чанга инээх нь 10 минут алхах хөдөлгөөн хийсэнтэй адил гэнэ.

Элгийг цэвэрлэдэг. Хүн инээхдээ удаан, гүн амьсгал авдаг. Ингэснээр илүү их нүүрс хүчлийн хийг гадагшлуулж элгээ дасгалжуулдаг.

Уушигны цусан хангамжийг сайжруулдаг. Инээх үед уушигнаас агаар 100км цагийн хурдтай гардаг гэнэ.

Хамгийн сайн амралт болдог. 5 минут инээхэд 30-40 минут амарсантай тэнцэнэ.

Бухимдлаас холдуулж, дархлаа дээшлүүлдэг. Сайн инээхэд тайвшруулах бодис ялгарч уураа барин амархан тайвширдаг.

Ходоодыг идэвхжүүлнэ. Хүчтэй инээхэд хэвлээрээ амьсгалж гэдэс томрон уушигны булан бүрт хүчилтөрөгч очиж, цусан хангамж сайжрана.

Даралт бууруулна. Инээдээр уушгийг хийлбэл судас тэлэх бодис ялгарч даралт бууруулдаг байна. Хүн инээмсэглэж байхдаа өөрийгөө илүү мэдэрдэг. Таны сайн, сайхан яваагийн хамгийн эхний дохиог хүмүүст илгээдэг.

Инээмсэглэл хүний гоо сайханд харагдуулах байгалийн шидэт эм. Инээмсэглэлийг хүмүүст өгсөнөөр ядуурахгүй, харин авсан нэгэн нь баян болно. Цаг зарахгүй, дурсамж нь үүрд үлдэнэ.

Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлын нэг төрөл юм. Инээмсэглэл нь инээх үйлдлийн хамгийн зөв хэлбэр бөгөөд инээмсэглэлийн эелдэг, чин сэтгэлийн гэж хуваадаг.

Инээмсэглэхэд аз жаргалын гормон буюу “эндорфин”, мөн “серотонин” хэмээх стресснээс ангижруулагч бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг. Хүмүүс төрөхдөө л инээмсэглэх авъяас чадвартай төрдөг. Нярай хүүхэд хэдхэн хоноод л унтаж байхдаа нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг бөгөөд бид түүнийг үнэгчлэх гэдэг.

Хүүхдүүд өдөрт 300-400 удаа инээдэг бол том хүн 15-20 удаа, 60-аас дээш насныхан 4-5 удаа л чин сэтгэлээсээ инээдэг гэсэн статистикийн судалгаа байдаг байна. Эрдэмтэн Пол Экман хүн 18-19 янзаар инээдэгийг олж тэмдэглэсэн байна. Инээмсэглэл сэтгэл дотор байгаа одон зүйлийг гаргаж хэлж чадна. Жил бүрийн аравдугаар сарын эхний 7 хоногийн баасан гарагийг дэлхийн инээмсэглэлийн өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Инээмсэглэл хэзээ ч худалдагдахгүй, зарагдахгүй, зээлэгдэхгүй, хулгайлагдахгүй. Инээмсэглэл “халдвартай”, зөрж өнгөрөх хүн рүү харан инээмсэглэ. Тэр хүн тань руу заавал инээмсэглэх болно.