ГОО САЙХАН

Арьсаа зөв цэвэрлэх дараалал болон зөвлөмж

Алхам 1: Зовхины будаг арилгахХэрвээ та нүдээ буддаг бол таны цэвэрлэгээ зовхины будаг арилгахаас эхэлнэ. Нүдний орчим арьс эмзэг, нимгэн учраас зориулалтын цэвэрлэгч бодис ашиглан цэвэрлэх нь үрчлээнээс урдчилан сэргийлнэ. Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрч, хөвөнд шингээгээд зовхин дээрээ 3-5 секунд дарж, арчина.

Алхам 2: Сүүн шингэнээр цэвэрлэхНүүрний будаг, гадны бохирдлыг сүүн шингэнээр цэвэрлэх нь арьсыг зөөлөн аргаар сайтар цэвэрлэх нэгэн алхам юм. Сүүн шингэнээр нүүрээдээ массажлан түрхэж хөвөнгөөр арчих эсвэл шууд хөвөн дээрээ шингээж байгаад арчиж цэвэрдэж болно.

Алхам 3: Гүн цэвэрлэхХуурай арьсанд зориулсан угаагч хөөс эсвэл гелиэр угаана. Нүүрээ халуун бүлээн усаар шавшиж, арьсны нүх сүвийг тэлнэ. Ингээд угаагч хөөс юм уу гелиэр массажлан угааж арьсны гүнийг сайтар цэвэрлэж өгнө. Үүний дараа хүйтэн бүлээн усаар нүүрээ шавшиж цэвэрлэх бөгөөд хүйтэн ус нь нүхийг агшааж, арьсыг чангалж өгдөг. Хэт хуурай арьстай хүмүүс энэ алхамыг алгасна

Алхам 4: Тоникоор цэвэрлэхТоник нь арьс цэвэрлэгээний эцсийн шат бөгөөд арьсыг тос хүлээж авахад бэлэн болгодог цэвэрлэгээний эцсийн шат юм. Цэвэрлэгч тоникийг өглөө оройдоо хөвөнд шингээж арьсны чийгийн дагуу арчиж цэвэрлэнэ. Хөвөнд будаг болон гадны бохирдол үлдсэн байвал дахин нэг удаа давтаж цэвэрлэнэ.

 

Алхам 5: Зовхины тос түрхэхЗовхины арьс хамгийн нимгэн учраас нэмэлт арчилгаа их шаарддаг тиймээс 25-с дээш насныхан зовхины тосыг өглөө орой бүр хэрэглэж заншснаар үрчлээнээс урдчилан сэргийлнэ. Зовхины тосыг нүдэн дээрээ бус ухархайн яс чиг дагуу түрхэнэ. Хурууны хамгийн хүч багатай хуруу болох ядам хуруугаар хөнгөн товшиж түрхэнэ.

Алхам 6: Өдрийн тос/ Шөнийн тосХуурай арьсны тос нь арьсыг чийгшүүлэн, эмзэгшлийг бууруулах үйлчилгээтэй байдаг бол шөнийн тос нь арьсыг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй байдаг. Нимгэн түрхэж хэрэглэх ба нүүрэндээ массажлан түрхээрэй. Ингээд таны үндсэн нүүр арчилгаа дууслаа.