ГЭР БҮЛЗӨВЛӨГӨӨ

Айл гэрт азгүйтэл дууддаг эд зүйлс

Айл гэрийн аз жаргалыг үргээж, азгүйтэл, бүтэлгүйтэл, аливаа муу муухай бүхнийг дуудаж байдаг эд зүйлсийн талаар мэдэж байвал хэн хүний амьдралд хэрэгтэй бөгөөд бодож санаж, болгож хичээж яваарай хэмээн нийтлэж байна.

Хаалганы урдаас толь харуулж байрлуулахТа гэрийнхээ хаалганы өөдөөс толь харуулж байрлуулж болохгүй. Учир орж гарж буй хүн бүрийн энерги толинд шингэж үлдэнэ. Ингэснээр толь буцаад гэр бүлийн дотор гадны хүмүүсийн элдэв энергийг цацаж эхэлдэг. Гэрт хэрүүл маргаан, үл ойлголцол бий болгодог гэдэг нь гадны хүмүүсийн хар энерги гэр бүлийн уур амьсгалыг эвддэгтэй холбоотой.

Хогоо гаргаж хаяхгүй байхТаны хэрэглэхээ больсон ч хадгалсаар байдаг, хэнд ч хэрэггүй зүйлийг хог гэж нэрлэнэ. Харин үүнийг гэртээ хадгалсаар байх нь сөрөг энергийг дуудаж хүнийг хөдөлгөхгүй тухайн газарт нь хөлдөөж орхидог гэмтэй. Өмсөхөө больсон хувцас, гэрт тань өнгө үзэмж нэмдэггүй хэрэг болдоггүй дурсгалын зүйлс, хуучирч муудсан сав суулга. Эдгээр зүйлс гэрт тань байвал нэн даруй гаргаж хаяад, гэрээ цэвэрлээрэй. Одоо харин таны гэрт өнгө үзэмж орж, орлогын үүд хаалга ч нээгдэнэ. Бохир заваан, дүүрэн хогтой айлын энерги сөрөг болон хувирч, аз жаргал гээчийг амтлах хувьгүй болгодог гэдгийг хэзээ ч битгий мартаарай.

Гэртээ үхсэн хатсан цэцэг байлгахГэрт үхэж, гандсан цэцэг байх нь хэрүүл тэмцэл, өвчин зовлон авчирдаг хэмээн үздэг. Та цэцгээ тогтмол усалж арчилж байгаарай. Ингэснээр агаарыг цэвэршүүлж гэрийн өнгө төрхийг чимхээс гадна эерэг энергийг хуримтлуулах болно.

Угаалгын өрөө бохир байхЯпонд эртнээс “… угаалгын болон 00 өрөөгөө цэвэрлэж мөнгө олдог…” гэх бичигдээгүй уламжлал бий. Ялангуяа гуяа суултуураа аягнаасаа ч илүү гялтайтал нь цэвэрлэчихээд ашиглаагүй үедээ тагийг нь байнга хааж тавьдаг байна. Ингэснээр орлогын үүдээ нээх, мөнгө даллах ёс үйлдлээ гэсэн үг. Хэрэв та гэрийн тэжээмэл амьтантай бол илүү их анхаарах ёстой. Гэрээс тань амьтны ялгадас, шээс үнэртэж шалаар нил ус тарсан байх нь гэрийг бүхэлд нь муу муухай энергиэр бүрхэж, ажил үйлс бүтэхгүй байх нөхцлийг бүлдүүлдэг байна.

Цонхоо тогтмол нээж агаар оруулдаггүйӨдөр бүр тодорхой хугацаанд цонхоо нээж, цэвэр агаар оруулж хэвшээрэй. Ингэснээр өрөөний болон гэр бүлийн гишүүдийн эрүүл эрч хүчтэй энергийг дэмжих хамгийн чухал аргын нэг болно.

Хагарсан эд зүйлсээ хадгалахХагарч эмтэрсэн аяга, бэлэг дурсгалын зүйлс, тэр ч бүү хэл эвдэрч гэмтсэн гэрийн тавилга нь гэрт байнгийн муу энергийг татаж байдаг. Та эдгээр зүйлсийг харах бүртээ тав тухгүй байдал, таагүй мэдрэмж илт мэдрэгдэх мэдрэгдэхгүй байдлаар хүлээн авч буцаад түүнийгээ орчиндоо цацдаг, ажил үйлс бүтэлгүйтэх шалтгаан болно.

Байр байшин худалдан авч, амьдрах орчноо сонгохдоо анхаарахТа байр, байшин худалдаж авахаасаа өмнө байршил орчныг нь сайтар ажиглах хэрэгтэй. Байр тань эмнэлэг, цагдаагийн газар, цэнгээний газраас аль болох хол байрлалтай байвал сайн. Таны гэртэй ойролцоо байгаа үйлчилгээний байгууллагын энерги хүртэл гэрт нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй.

Хэрүүл маргаанБайнгын хэрүүл тэмцэл, үл ойлголцол, тэр ч бүү хэл санаандгүй хэлсэн хараалын үг, муу муухай үг бүхий уулга алдалт нь гэрийн эерэг энергийг бөхөөж, хар энергийг дэмжиж байдаг. Мөн биесээ үл хүндэлсэн хөндий хүйтэн харьцаа, үл итгэлцэл, муу бодол гэхчлэн хүний сэтгэлээс үүдэх сөрөг энерги ч мөн гэр орны аз жаргалыг үгүйсгэдэг.

Буруу гараар ирсэн эд зүйлсЭх сурвалж нь хаанаас гаралтайг нь мэдэхгүй хуучин эд зүйл, шинэ байсан ч албан ёсны газраас аваагүй юмс зэргийг худалдан авах нь ирсэн орчиндоо жинхэнэ эзнийхээ харуусал харам сэтгэлийн хар хорыг түгээж байдаг. Эдгээр зүйлс нь гарлагын үүдийг нээнэ.

Өөрт таалагдаггүй хувцас эд зүйлсЦагтаа гоё сайхан байгаад одоо таалагдхаа больсон хуучин хувцас, эд зүйлсийг амьдралын боломжоос шалтгаалан хүссэн хүсээгүй хэрэглэх нь мөн танд азгүйтэл авчирдаг. Хэдий амьдралын боломжоос шалтгаалж байгаа өөрт таалагдахгүй байгаа зүйлсээсээ зоригтой салж байгаарай. Байгаад л байвал хэрэглээд л байна. Байхгүй бол араглаад хямд төсөр, таалагдах зүйлээ авчихна шүүдээ.

Таны цахим орчинТа утас болон компьютер мөн бусад ой санах багтаамж бүхий төхөөрөмж дээрээ аваар осол, аллага хүчирхийлэл, муу муухай зүйлсийн зураг бичлэгийг хадгалах нь шинэ цагийн хамгийн муу ёрын дадлага болоод байна. Хэдий устгасан ч тоон мэдээлэл нь хадгалагдаж л байдаг. Учир нь бид сэргээгээд авж байна гэдэг чинь устаагүй гэж ойлгож болно. Түүндээр та өөрийн болон гэр бүлийнхээ зураг бичлэгийг нэмээд хадгалдаг гээд боддоо. Энгийнээр бодоход аваар осол бүхий зургийг хүүхдийнхээ зурагтай хамт хадгалдаггүй биздээ.