ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Өдөр бүр цагаан гаа хэрэглэх шалтгаан

Цагаан гааг хэрэглэх хамгийн амархан арга бол цай болон хоолондоо нэмэлтээр шууд үрж хэрэглэх. Хадгалахдаа мэдээж хөлдөөнө. Харин түүний хамгийн гайхамшигт чанар бол хавдраас урьдчилан сэргийлэх чадвар нь юм. Учир нь түүнд агуулагддаг чанар нь хавдрын эсийг устгадаг байна.

1. Өдөр бүр цагаан гаа хэрэглэдэг хүн хамгийн түрүүнд гэдэс дотор хямрах өвчнөөс сэргийлж чаддаг байна.

2. Хөгшрөлт, зөнөлтөөс сэргийлдэг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, цагаан гаа нь тархины эд эсийн хөгшрөлтийг удаашруулдаг юм байна.

3. Хоол шингээх, илүүдэл өөх тосыг шатаагч маш сайн чанарын хүнс. Тиймээс цагаан гаатай шөл, хоол идсэний дараа цатгалан мэдрэмж төрүүлнэ.

4. Биед уургийн шингээлтийг сайжруулж, таны идсэн уураг хэрэгтэй газартаа түвэггүй хүрнэ.

5. Та онгоцоор нисэхэд дотор муухайрдаг өвчтэй юу. Тийм бол жаахан цагаан гааг зөгийн балтай холиод цайндаа хийгээд уугаад үзээрэй. Юу ч мэдрэгдэхгүй.

6. Дөнгөж мэс заслын дараа дотор муухайрч, гэдэс эвгүйрхэх үе зөндөө. Ийм үед цагаан гаа зажил. Дотор муухайралт ор мөргүй алга болно.

7. Хоолой сэрвэгэнэх, хамар битүүрэхэд хамгийн тустай зүйл юу гэдгийг мэдэх үү. Хэсэг цагаан гааг цайндаа үрээд уучих. Хамрын битүү арилж, хоолойн сэрвэгэнэх арилна.