ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛЭРҮҮЛ МЭНД

Яагаад нойр хулждаг вэ?

Нойр хүрэх үед унтахгүй бол дахин 1-2 цаг хүлээх хэрэгтэй болдог байна. Үүнийг бид нойр хулжлаа гэж нэрлэдэг ажээ. Нойр хулжих гэдэг бие организмын тэнцвэр алдагдсан гэсэн үг юм. Ингэснээр хүн амрах цагаа алдаж хохиролд орж байгаа хэрэг.

Нойргүйдлийн эмчилгээ тун амархан байдаг

Уураг тархины элдэв органик өвчлөлийн улмаас нойр муудаж болно. /уураг тархины хавдар, гэмтэл, тархины үрэвсэл, тархины судасны хатуурал, цусны даралт өвчин зэрэг/ Нойр муу байх нь хүмүүсийн ажиллах чадварыг бууруулж, санаа сэтгэлээр унаган, уур уцаартай, амархан ядрамтгай болгон тэр чанараараа хүний урт удаан наслахад муугаар нөлөөлж болох гол хүчин зүйлсийн нэг нь болдог байна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааны түр зуурын хямрал, неврозын үед нойр муудаж болно. Бие даасан ямар нэг цочмог, архаг өвчний улмаас нойр муудах нь нилээд элбэг байдаг. Хэрэв хэвтсэн даруй нойр хүрэхгүй бол унтах гэж хичээх хэрэггүй, харин нойрны тухай бодохгүй, тайван хэвтвэл аяндаа нойрсдог гэнэ. Аливаа хүн нойрны эрүүл ахуйн шаардлагыг чанд биелүүлж тогтмол цагт унтаж, тогтмол цагт босож байх нь нойрсолтын зөв дэглэм бүрэлдэн тогтоход ашигтай бөгөөд нойр муудах зовлонгоос өөрийгөө аварч чадна.

Би унтаж чадсангүй ээ гэдэг бодол санаа танд дахин нэрмээс болж байдаг. Иймээс сэтгэл санаандаа унтаж чадахгүй байх гэсэн бодол түгшүүрийг тээх хэрэггүй. Үнэн хэрэгтээ хүн хэдийгээр бараг үүрээр шахам унтаад, эргэн тойрноо мэдэрч, сэрвэлзэн хоносон байсан ч гэсэн гүн нойронд тодорхой хэмжээгээр автсан байдаг. Сэрвэлзээд орчиноо мэдрээд байна аа гэдэг нь өнгөц нойр нь урт байна аа гэсэн үг. Өнгөц нойр гүн нойр хоёр ээлжилдэг учраас гүн нойронд та ямар нэгэн байдлаар автсан байнаа л гэсэн үг. Тиймээс танд амарах хугацаа хангалттай байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Та үнэн сэтгэлээсээ “Би их ч бай бага ч бай унтсан. Би сайхан амарсан.” гэж хэлж мэдэрч чадвал та хэзээ ч нойргүйдлээс болж ядрахгүй. Нойргүйдэлтийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг. Түүхийн хуудаснаа, нойрны тухай бидний мэдэх алдарт цэргийн жанжин Наполеон Бонапарт, нэрт зохион бүтээгч Томас Эдисон нар хоногт ердөө л 4-6 цаг унтдаг байсан бөгөөд энэ хугацаа нь тэдэнд хангалттай амралтыг олгодог байсан байна. Мөн Маргарет Тетчер нэгэнтээ хоногт 4-5 цаг унтдаг байснаа дурдаад, түүнээс их унтасны хэрэг юунд байдгийн учрыг гайхдагаа хэлжээ.

Харин нэрт физикч Альберт Эйнштейн хамгийн багадаа 10 цаг унтдаг байв. Тэрээр үүнээс бага унтсан тохиолдолд анхаарал, бодол санаагаа төвлөрүүлж байсан гэдэг. Сонирхуулахад хүний нүд унтаж байхдаа 90 минут тутамд нэг удаа хөдөлдөг байна. Хүн амьдралынхаа ойролцоогоор гуравны нэг хувийг унтаж өнгөрүүлдэг байна.