ГОО САЙХАНЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Мэдэхэд илүүдэхгүй зөвлөмжүүд

Нүүрний улайлтыг хэрхэг багасгах вэ?Нүүр тань улайгаад байвал сүүнд цэвэрхэн алчуур дүрээд нүүрэн дээрээ 19 минут байлга. Сүү арьсыг тайвшруулж, улайлтыг багасгах болно.

Гар тань хуурайшиж өнгөө алдаад байна уу?Төмс чанасан усаа асгалгүй усандаа гараа дүрээрэй. Гар тань булбарай зөөлөн болно.

Хэрхэн цагаан шүдтэй болох вэ?Шүд цайруулах энгийн нэг арга бол хүнсний содоор үе үе амаа зайлж байх хэрэгтэй. Хэдэн удаа зайлсныхаа дараа шүд тань цагаарч байгааг та харах болно.

 

Нүдээ хэрхэн амраах вэ?Ядрахаар нүдний доод хэсэг хөхөрч харалдаг. Үүнийг арилгах хялбар арга бол дүрдэг цай юм. Та цайндаа дүрээд бага зэрэг усыг нь шавхаад нүдэн дээрээ тавиарай. Энэ нь ядарсан арьсыг сэргээх болно.

Сэвх арилгах аргаНимбэгний шүүсийг бага зэргийн тарагтай хольж хутгаад самбайнд шингээн маск хэлбэрээр нүүрэндээ тавина. 15-20 минутын дараа маскаа авч нүүрээ хүйтэн усаар зайлна.