ЗӨВЛӨГӨӨ

Аяга тавга угаадаг порлон харагдаж байгаа шигээ гэмгүй нөхөр биш

Танай угаалтуурын хажууд үүрэг авсан цэрэг мэт байнга байх пролон харагдаж байгаа шигээ тийм гэмгүй нөхөр биш ажээ. Тэрхүү порлонд тэрбумаас хол илүү тооны эрүүл мэндэд хортой микроб агуулагдаж байдаг гэдгийг та мэдэх үү?

Тэр түг түмэн микробын нэг л төрөл болох Moroxella oslonesis бактер ДАРХЛААНЫ СИСТЕМийг сулруулах хорт чанартай ба таны анхилуун пролоныг өмхий болгодог гол бактер нь юм.Судлаачид 14 пролоныг судалж үзэхэд гайхмаар нь буцалгаж богино долгионы зууханд хийсэн ч пролон доторхи бактерууд үхэхгүй маш тэсвэртэй гэдэг нь нотлогджээ.

Пролоны 1см3 талбайд 5*10^10 зэрэг тооны бактер байдаг ба энэ нь дэлхийн хүн амыг 7 дахин үржүүлсэнтэй тэнцэх тоо юм байна.Ваав танай пролонд хэдээ ширхэг дэлхий багтаж байгаа нь төсөөлөгдөж байгаа биз.Гэхдээ сайхан дэлхий биш шүү Гарц бол энгийн.7 хоног бүр пролоноо шинээр солиж бай гэж зөвлөжээ. Харин zerowaste буюу хог хаягдалгүй амьдрахыг хүсч байгаа хүний хувьд ийм олон пролон солино гэдэг байж боломгүй асуудал тул өөрөөр шийдэх хэрэгтэй шүү.