ЭРҮҮЛ МЭНД

Уушигны багтаамжаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

1.Цээж дүүрэн амьсгал авах нь уушгинд сайнаар нөлөөлдөг. Улмаар та уушгины өвчлөлүүдээс урьдчилан сэргийлж чадна.

2. Тогтмол цагтаа дасгал сургуулилт хийж занших. Өглөө эрт гүйх, орой унтахаасаа өмнө 30-40 минут гүйж, амьсгаагаа задлах хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийснээр таны уушигны багтаамж нэмэгдэхээс гадна та ямар ч хүнд бэрхшээлийг даван туулахад тань тусална. Дасгал хөдөлгөөн биеийн хатуужил суулгадаг.

3. Амьсгалаа түгжих. Та боломжтой үедээ хэдэн секунд, минут амьсгалаа түгжиж буйгаа шалгаарай. Энэ нь уушигны багтаамж нэмэгдэхэд сайнаар нөлөөлдөг байна.

4. Усанд сэлэх

5. Уушгиа хайрдадаг хүмүүс ууланд гарах хэрэгтэй. Та үнэтэй эм тариа хийлгэхгүйгээр долоо хоногт 1-2 удаа ууланд гарч, уушгиа баярлуулаарай.

6. Хүйтэн усаар нүүрээ угаах хэрэгтэй. Хүйтэн ус уушгинд сайнаас гадна таны гоо үзэсгэлэнг хадгалах увидастай.

7. Шаар үлээх. Энэ нь уушигны багтаамжийг нэмэгдүүлдэг. 8. Үлээвэр хөгжим тоглодог хүний уушигны багтаамж сайн байдаг.