ЭРҮҮЛ МЭНД

Аспирины гоо сайханд туслах 15 ашиг тус

Өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй аспирины гоо сайханд туслах 15 ашиг тус.

1.Батгатай тэмцэхэд тусалнаАспирин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир цочирсон арьсыг тайвшруулж, батгыг богино хугацаанд эмчилнэ. Аспиринаас 2-3 ширхэг эмийг нунтаглаж, лимоны шүүстэй хольж хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг батга гарсан хэсэгт түрхэж, минут болгосны дараа бүлээн усаар угаагаарай. Гадаа халуун наранд гархаас өмнө энэ аргыг хэрэглэхээс зайлсхийгээрэй.

2. Шавьжинд хазуулсан үед загатнаа намдаанаШумууланд хазуулсны дараа хавдар буулгаж, загатнаа арилгахад аспирин ач тустай. Аспиринаа усанд дүрж, шумуул, шавьжинд хазуулсан хэсэгтээ түрхээрэй. Хэдэн минут болсны дараа усаар угааж цэвэрэлэнэ.

3. Нүүрэн дээрх нүхжилтийг багасганаАспирин нь тосны булчирхайн ялгаралтыг тогтворжуулдаг. Ингэснээр арьсан дээрх нүхжилтийг багасгаж, арьсыг толигор, гялалзсан болгох үйлчилгээтэй. Дараах маскыг бэлтгэхэд 5 минут шаардлагатай. -7 ширхэг аспирин – 3 цайны халбага тараг, эсвэл зөөхий – 1 цайны халбага зөгийн бал Эдгээрийг хольж хутгаад, нүүрэндээ түрхээд 3-5 минут болгосны дараа усаар угаана.

4. Үсний хаг арилганаХаг арилгах тун амархан. Хоёр ширхэг аспирин нунтаглаад, нэг удаад хэрэглэх үсний шампуньдаа хутгаарай. Бэлэн болсон шампуниар үсээ угааснаар, та хагнаас төвөггүй салах болно.

5. Арьс гуужуулагчГуужуулагч бэлтгэхийн тулд хоёр ширхэг аспириныг бага зэргийн устай хольж хутгана. Бэлдмэлээ нүүрний арьсандаа түрхээд, хэдэн минутын дараа иллэг хийн, усаар зайлж угаана. Хэрэв та эмзэг арьстай бол иллэг хийхдээ болгоомжтой хандаарай.

6. Хөлний эвэр арилганаАспирин хөлийг зөөлөн, булбарай болгох ид шидтэй. Долоон ширхэг аспириныг нунтаглаад, цайны халбага нимбэгний шүүстэй хольж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ хөлийн уландаа түрхээд, бэлэн бигнүүр тавьж, 10 минут болгоно. Дараа нь хөлийнхөө хатуужсан арьсыг зөөлөн үрээрэй.

7. Гэмтсэн үсийг эмчилнэАспирин үсэнд ч ач тустай. Таны үсийг гялалзсан, торгомсог болгоно. Аяга бүлээн усанд нэг блистер аспирин /10 ширхэг/ уусгана. Бэлэн болсон зуурмагаар үсээ угаасны дараа маск тавина. 15 минут болгоод угаагаарай.

8. Хувцасны толбо арилганаАспирин нь хувцас дээр тогтсон толбыг ор мөргүй арилгана. Ялангуяа хөлсний толбыг сайн арилгадаг. Аяга бүлээн усанд нэг ширхэг аспирин уусгаад, толбо тогтсон хэсэгт түрхээд хонуулаарай. Маргааш нь хувцсаа угаагаад үр дүнг нь хараарай.

9. Ванны өрөөнд тогтсон савангийн толбо арилганаВанны өрөөнд тогтсон савангийн толбо зүтгэхээс залхаж байна уу? Тэгвэл 5 ширхэг аспирин нунтаглаад, цэвэрлэгч бодисонд хийж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ бохирдсон гадаргуун дээр түрхээд хагас цаг орхиорой. Дараа нь порлоноор зөөлөн дарж арчихад толбо ор мөргүй арилна.

10. Цэцэгний насыг уртасганаТанд бэлэглэсэн цэцгийн амьдрах хугацааг уртасгахын тулд усанд нь аспирин хийгээрэй. Аспирин нь усны хатуулгыг өөрчилдөг учир, бактери үржихээс сэргийлдэг. Ялангуяа анхилам үнэрт сарнай цэцэгсийг удаан хадгалахын тулд энэ аргыг туршаарай.

11. Хумс бэхжүүлнэ200 мл усанд 2 ширхэг аспирин, 1 капсул “А” витамин, 1 цайны халбага далайн давс болон ургамлын тос хийж, уусгаарай. Бэлэн болсон уусмалд гараа 10 минут дүрж, дараа нь гараа хуурай алчуураар арчина. Хэрэв та эмзэг арьстай бол, мөн арьсны өвчинтэй бол эдгээр аргыг туршихаас өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөхийг сануулж байна.

12. Үрчлээний эсрэг маскНухсан аспирин, алимны цууг бүлээн устай холиод д үрчлээний эсрэг маскийг гэртээ хийж болно. Долоо хоногт дор хаяж нэг удаа нүүрэндээ түрхэн хэрэглэснээр таны арьс чангран, үрчлээ тэнийнэ.

13. Дотогшоо урагсан үсЭнэ нь маш олон төрлийн үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Харин аспирин нь үрэвслийг намдааж, асуудлыг багасгахад тус болдог. Иймийн тулд биеийнхээ үсийг хусахын өмнө нунтагласан аспиринтай уусмалаар тухайн хэсгээ арчихыг зөвлөе.

14. Үс, сахал зэргээ хуссаны дараа хэрэглэх тоникТус тоник нь гадуур маш үнэтэй худалдаалагддаг. Тиймээс хүн болгон худалдаж аваад байх боломжгүй. Харин үүнийг спирт, аспирин зэргийг ашиглан гэрийн нөхцөлд хийн хэрэглэж болох юм.

15. Арьсны биржгэр арилгахХэрвээ таны гар болон хөлний арьс жижиг жижиг биржгэртэй бол энэ нь арьс хуурайшсанаас болж үүсдэг “Пилар Киротаз” гэх арьсны өвчний шинж тэмдэг юм. Аспириныг устай хольж биржгэр хэсгүүдээ үрээрэй. Энэ нь маш сайн үр дүн үзүүлдэг байна.