ЗӨВЛӨГӨӨ

Машин гулагсан үед авах арга хэмжээ

Халтиргаа гулгаанд замд урд дугуй гулгаж машин жолоодлоггүй болох эсвэл шарвах буюу хойд дугуй хөндөлдөж бүтэн эргэх үзэгдэл их гардаг. Энэ үед дараах техникүүдийг мэдэж байхад тус болно.

Тоормос огцом бүү гишгэГулгах шарвах тохиолдолд тоормос дээр хэт огцом гишгэж болохгүй. Энэ байдлыг улам муутгадаг. Үүний оронд хаазаа аажмаар багасган залуураа явах зүг аажим чиглүүлэх хэрэгтэй. Хэт огцом залуураа мушгих, эргүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн зүтгэх тэнхлэгийг газартай барьцалдах байдлыг нь хангахад анхаарах.

Араа салгахМөн араанууд салгах эсвэл автомат машины арааг N дээр нь тавьж хөдөлгүүрийн эргэлтийг дугуйнд дамжуулахыг зогсоосноор саадыг тойрох боломжийг хангахад дөхөм болдог. Үүний дараа дугуйнууд гулсахаа больж, газартай барьцалдах үед жолоог нөгөө тийш залан гулсахаас сэргийлээрэй. Тоормосыг алгуур гишгэж, дараа нь ямар хөдөлгөөн хийхдээ анхаарах ёстой. TRC буюу нэмэлт электрон тогтворжуулагчтай автомашины хувьд орчин үеийн TRC системүүд аль дугуй газартай барьцалдаж эсвэл гулгаж байгааг сайн мэдрэнэ. Энэ технологи нь дээрх гулгаанаас сэргийлэх аргатай адил зарчмаар ажилладаг. *Хаазыг багасгадаг *Дугуй тус бүр дээрх тоормосны үйлчлэл, нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй байна. Эдгээр системүүдийн чанар үр дүн мэдээж хэрэг харилцан адилгүй байдаг боловч, дийлэнх нь нөхцөл байдал маш хурдан хариу үйлдэл үзүүлж, таны жолоодлогод дэмжлэг болж чаддаг. TRC систем ажиллах, үед хамгийн гол нь залгуурыг явах гэж тал руугаа чиглүүлж, шаардлагатай үед тоормослох хэрэгтэй. Тус системийг түр салгах бол гүн цасанд шигдэж суусан үед л салгаж байгаарай.

ӨгсөхГулгаатай өгсүүр замд гарахад зөв замаар, зөв цагт нь хурдыг тохируулан явах нь чухал юм. Өгсүүр замаар явахад мэдээж хурдыг тохируулах хэрэгтэй. Доороос эрчтэй явж машинаа хурдасгах нь замын дунд хэсэгт ямар ч нэмэргүй болж дугуйг эргүүлдэг. Өгсүүр замын орой дээр нь гарахдаа цаана нь ямар нэгэн саад байгаа эсэхийг нь шалгана. Хурдаа авч дээш явахдаа аль болох жигд хаазтай явах хэрэгтэй. Хэт их хааз өгснөөр дугуй хий эргэж дээш гарах найддаггүй болно. Иймд жигд хаазаар хурдыг тохируулан явах. Хэрэв замын голд зогсвол эвтэйхэн ухарч буугаад дахиад нэг үзээрэй.

УруудахДээрх хэлсэнчлэн орой дээр ямар нэгэн саад байгаа эсэхийг шалгах хэрэгтэй бөгөөд хэн нэгнийг байлган ямар нэг саад байгаа эсэхэд анхааруулах хэрэгтэй. Мэдээж гулгаатай орой дээрээс буух гэж байгаа бол арааг нэгдүгээр араан дээр тавьж, хаазнаас хөлөө аван тоормослон буух хэрэгтэй. Механик машины хувьд араатай чигт нь конс гишгэлгүйгээр тоормослон явах нь хөдөлгүүрээр тоормослох давуу талтай. Хэрэв зам хэт гулгаатай шууд гулсаж байгаа бол шаардлагатай хэсэгт нь тоормосыг бага зэрэг авч хурд өгөх хэрэгтэй. Түүний дараа хаазыг аажмаар багасгаснаар жолоодох боломжийг олгодог. Гэхдээ сүүлийн бага зэрэг хурд өгч удирдах арга нь илүү нарийн бөгөөд сургуулилт шаардлагатай арга гэж үздэг.