ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Хаван бууруулах энгийн аргууд

Зуны улиралд ихэнх хүмүүсийн биеийн шингэний баланс алдагддаг. Хаван нь биед их хэмжээний шингэн хуримтлагдсанаас үүсдэг бөгөөд энэ ус ихээр уусан гэсэн үг биш юм. Байнгын зогсоо ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд хөлд ирж байгаа жингийн ачааллаас үүдэлтэй хаван үүсдэг байна. Ачаалалтай өдрийн дараа бага зэрэг хаван үүсэх нь энгийн үзэгдэл ч гэсэн үргэлж хавагнах нь эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас үүдэлтэй байж магадгүй. Тиймээс энэ тохиолдолд эмийн зөвлөгөө авах нь зөв

Биед дараах эрдэс бодис дутагдсанаас болж хаван үүсдэг.

1.Натрийн хэт их хэрэглээ. Давсны хэт их хэрэглээ бие дэх шингэний тэнцвэрийг алдагдуулдаг тул зуны улиралд давслаг бүтээгдэхүүн бага хэрэглэх хэрэгтэй.

2. B6 витамины дутагдал. B6 амин дэм зуны улиралд дутагдаад эхэлдэг. Бидний биеийн бодисын солилцоог идэвхжүүлдэг тул үр тариа, туна загас, төмс, наран цэцгийн үр, тахианы мах зэргийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөе.

3. Магнийн дутагдал. Магни хүний биед бага байвал биеийн шингэний солилцоо алдагддаг. Тиймээс бууцай, самар, хатаасан жимс, үр тариа хэрэглэх нь зүйтэй.

4. Калийн дутагдал. Кали биеийн усны тэнцвэрийг зохицуулах бөгөөд кали дутагдвал биед хаван үүсэх том шалтгаан болдог.

5. Нөөшилсөн хоол хүнс. Энэ төрлийн хоол хүнсэнд их хэмжээний натри, элсэн чихэр агуулагддаг тул хаван үүсгэдэг том шалтгаан болдог гэдгийг анхаараарай.

Хаван бууруулахын тулд дараах аргыг хэрэглэж болно.

1.Үзэмний шүүс уух, шингэн зүйл сайн уух

2. Хөлөө бүлээн давстай усанд 10-15 минут дүрэх

3. Хөлөө дээш сойж хэвтэх

4. Бариу хувцас өмсөхгүй байх.

5. Тосон иллэг хийж булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх

6. Байнга босоо ажил эрхэлдэг бол тогтмол дасгал хийх. Хэт удаан хөдөлгөөнгүй зогссоноос хөл хөшиж цусны эргэлт саармагжих хаван үүсдэг.

7. Хаван хөөх эм бэлдмэл ууж хэрэглэх зэргээр хавтангаа бууруулаарай. Хаван хөөх эмчилгээ хийсэн ч хоёроос дээш хоног хаван буухгүй эмчид хандаж эмчилгээ хийлгэх шаардлагатайг дахин анхааруулъя.