ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Алхангаа илүүдэл жингээсээ сал

Ихэнх хүмүүс илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд хоолны дэглэм барьж, спорт зааланд цагийг өнгөрөөдөг. Нэгэн судалгаагаар өдөр тутамдаа бид илүүдэл жинг хянаж чадна гэдгийг нотолсон байна. Тэр бол алхах. Ингээд ямар дүрмээр хэрхэн алхахыг дараах зөвлөмжөөс аваарай.

Илүүдэл жингээ хаяхад таны жин болон өдөрт хэр хол алхаж чадах вэ гэдэг чухал юм. Сайн зр дүнд хүрэхийн тулд өдөр бүр эдгээрийг тогтмол хийх хэрэгтэй. Та өдөрт хэр их алхдаг вэ? Үүнээс шалтгаалан та өдөрт хэдэн калори хаяж чадахыг тооцох юм. Дараах тооцоог хамт хийгээрэй. Энэ тооцоог ашиглан та өдөрт хэдэн калори шатааж байгаагаа мэдэж болно. Хамгийн гол нь хувь хүн, идэж байгаа хоол хүнс, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдал өөр өөр байдаг учраас үр дүн үүнийг дагаад өөрчлөгддөг. 100ккал = 2000алхам = 1.6км газартай тэнцэнэ 1 кг = 140000 алхам = 112км. Илүү их алхах боломжийг нэмэгдүүлэхийн тулд

Хэрвээ та боломжтой бол аль болох машин унахгүй, чухал шаарддаггүй бол автобуснд суухгүйгээр алхах хэрэгтэй

Хүүхдүүдээ хичээл, сургуулиас нь авахдаа аль болох алхаж, буцахдаа хүүхэдтэй сайхан зүйлсийн талаар ярилцан алхаж байгаарай

Цахилгаан шатыг хэрэглээнээс хасах, явган шат байнга ашиглаарай

Хэрвээ нохой тэжээдэг бол сахилуулангаа илүү зугаатай алхаж болно

Сонирхолтой алхахыг хүсвэл:

Найзтайгаа юм ярингаа алхах

Дуртай хөгжмөө сонсож алхах

Бас нэгэн арга бол дэлгүүр хэсэх, юм үзэж сонирхох

Харин цаг агаар хүйтэн үед гэртээ гүйлтийн зам дээр гүйж, алхаж болно шүү дээ. Дуртай кино, шоугаа үзэнгээ гүйвэл ядрахгүйгээр илүү их калори шатааж чаддаг. Хүний биеийн жин, өндөр, биеийн хурдаас шалтгаалан өөр өөр байдаг гэдгийг энд хэлэх нь зүйтэй

Минутанд 70 алхам. Ингэж алхах ямар ч хүнд нөлөөтэй байдаг. Зүрхний шигдээсээс сэргийлдэг.

Минутанд 71-90 алхам хийвэп цагт 4-5 км замыг туулна. Зүрх судасны өвчтэй хүмүүст ингэж алхахыг зөвлөдөг.

Минутанд 90-110 алхам хийвэл цагт 5км замыг туулна. Ингэж алхах нь эрүүл хүнд ч тодорхой ачааллыг өгч чаддаг учраас өдөр бүр ийм хурдаар алхаж болно.

Минутанд 111-130 алхам. Ийм хурдтай алхалт биед маш сайн сургалт болдог бөгөөд бие тань эрүүл болж, илүүдэл жингээ хаяж жингээ хэвийн барих боломжтой.

1.Анхлан алхаж байгаа бол аажуухан, богино зайд алхаж бага багаар хурдаа нэмж, зайгаа хол болгож биеэ дасгах хэрэгтэй. Хурд нэмэгдсэн үед тодорхой үр дүн мэдрэгдэх болно. Мөн та ямар нэг эрүүл мэндийн асуудалгүй байж алхах ёстой гэдгийг анхаараарай.

2. Тодорхой үр дүнд хүрэхийн тулд тогтмол алхах хэрэгтэй. Хамгийн багадаа долоо хоногт 2-3 удаа алхаарай. Хоол идсэний дараа 1-2 цаг 30 минутын дараа алхах бөгөөд өдрийн ямар ч цагт алхаж болно.

3. Эмчид үзүүлж, шинжилгээ өгч байгаарай. Жилд 1-2 удаа шинжилгээнд хамрагдаарай.

4. Алхах үедээ анхаарах нэг зүйл бол нүүрээ цэх, мөр шулуун байх ёстой. Аливаа зүйлийн тунг нь тааруулвал амттай үр дүнтэй байдаг. Тиймээс сайн үр дүнд хүрнэ гэж хэт их алхах нь хохирол учруулдаг учир тохируулан алхаарай. Амжилт хүсье.