ЗӨВЛӨГӨӨ

Хүний нойр дараах 5 үеэс тогтдог

Хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Нойргүйдэлтийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг. Нойр нь дараах 5 үеэс тогтдог.

1.Зүүрмэглэх Энэ үед биеийн булчингуудын идэвхи суларна. Нүдний алимны хөдөлгөөн удаашрана. Хагас унтаа байдал. Энэ үе 5-10 минут үргэлжлэнэ.

2. Хөнгөн буюу гүн биш нойр. Энэ үед булчингууд илүү их суларна. Зүрхний хэм удааширна. Биеийн хэм буурна. Нүд хөдөлгөөнгүй болно. Энэ үед хүнийг амархан сэрээж болдог. Энэ үе 20 минут үргэлжилнэ.

3. Удаан нойр

4. Гүн нойр. Удаан болон гүн нойр нийлээд 40-45 минут үргэлжилнэ. Энэ үед хүнийг сэрээхэд хэцүү. Энэ үед 80% зүүдэлдэг бөгөөд зүүдээ хүн санадаггүй.

5. Хурдан нойр. Энэ үед зүрхний хэм хурдсана. Нүдний алимны хөдөлгөөн хурдсана. Энэ үед зүүдэлсэн зүүдээ хүн санадаг. Энэ үе нь 5-10 минут үргэлжилнэ. Хүний нийт нойрны 20-25% буюу 90-120 минутыг хурдан нойр эзэлдэг. Энэ үед цусны даралт ихсэж, зүрхний цохилт олширч, артерийн судасны эсэргүүцэл нэмэгдэнэ. Нүдний алимнаас бусад бүх булчин суларна. Хэрэв энэ үед сэргээвэл хүн зүүдээ ярих чадвартай. Удаан нойр, хурдан нойр 2 шөнийн турш ээлжлэн солигддог. Удаан нойр 1 мөчлөг нь дунджаар 90 минут, хурдан нойр 20 минут үргэлжилдэг. Хоногийн турш 4-6 удаа нойрны мөчлөг ээлжлэн солигдоно. Эхний мөчлөгт гүн нойр 10 минут орчим үргэлжлээд нүдний алим түргэн хөдөлж, булчин дээд зэргээр суларна. Нэг мөчлөгөөс нөгөөд шилжих тутам гүн нойрны үргэлжлэх хугацаа уртассаар 1.5-2 цагаар үргэлжилнэ.