ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Өдөр тутам дараах зүйлсийг сахих хэрэгтэй

Өдөрт дор хаяж 10 минут чимээгүй орчинд суу

Өдөр бүр 10-30 минут гүйж бай

Үйлдвэрт бүтээгдсэн хоол биш мод, ургамал дээр ургадаг хоолыг илүү ид

Гурван “Э”-ийн зарчмаар амьдрах Энерги, Эрч хүч, Энэрэл хайр

Бясалгаж, залбирч, иог хийхэд цаг гарга

Өөртөө, амьдралдаа хэтэрсэн анхаарал, ач холбогдол битгий өг

Өдөрт 8 цаг унтаарай

Хангалттай их ус уух /өдөрт доод тал нь 2л ус уух/

Тоглоом тоглох, зугаацахад цаг гаргаж бай

Өмнөх сард уншиснаасаа илүү их ном унш

70 наснаас дээш буурлууд 7 наснаас доош хүүхдүүдтэй цагийг өнгөрүүл

Сэрүүн байхдаа илүү их мөрөөд

Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ

Хэн нэгнийг өнгөрсөн алдаагаар нь бүү зовоо

Үнэтэй энерги цагаа дэмий хов живэнд бүү үр

Өдөрт ядаж 3н хүнийг инээмсэглүүлхийг хичээ

Өглөөний цайг хаан шиг Үдийн цайг ханхүү шиг Оройн хоолыг гуйлгачин шиг барь

Илүү их инээж, илүү их инээмсэглэ

Нөхцөл байдал сайн ч бай муу ч бай өөрчилөгдөх нь цаг хугацааны л асуудал. Цаг хугацаа бүгдийг анагаадаг

Өөрийнхөө амар амгалангийн төлөө бусдыг уучил

Бусдын амьдралтай өөрийхийгөө бүү харьцуул

Юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй

Битгий хэтрүүл. Хязгаар гэдэг зүйл юм бүхэнд хэрэгтэй

Өдөр бүр хэн нэгэнд ямар нэгэн хэлбэрээр сайн зүйл хий

Гэр бүлийнхээ холбоог хамгийн дотно, чанга байлгаарай

Шинэлэг зүйлсийг туршиж амьдралаа “амьд” байлгаарай

Өөрийгөө байгаагаар нь хүлээж авж хайрла, хорвоод ганцхан хувь нэгэн шүү дээ