ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Атга нэрсний ашиг тус

Бидний идэх дуртай нэрс жимсэнд “Антоцианидин” хэмээх хүний бие маш хэрэгтэй бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэхүү бодис хүний биед бодисын солилцооны үед үүсч хортойгоор нөлөөлдөг буруу исэлдэлтийг саармагжуулах үйлчилгээтэй юм. Бид өөрсдийн биед үүссэн буруу исэлдэлтийг хэдий чинээ багасгаж чадна төдий хэмжээгээр бие махбодио хорт бодисоос хамгаалан эрүүл, чийрэг байлгаж чадна. Нэрс ямар эрхтэнд нөлөөлдөг вэ?

ТархиНэрс жимсэнд агуулагдах исэлдэлтийн эсрэг элементүүд нь таны тархинд гэнтийн саатал гарахаас сэргийлэн алцгеймер паркинсоны өвчин тусах эрсдлийг багасгаж тархины үйл ажиллагааг сайжруулдаг.

Элэг ходоодНэрс жимс нь ходоодны хүчил багадсан өнгөц үрэвслийн үед сайн эм болдог. 2 аяга буцалсан усанд 3-4 халбага цайны халбага нэрс хийнэ. 4-5 цаг тавьж хандална. Аяганы ¼ хэмжээгээр өдөрт 4-5 удаа ууна.

УушигУушигны архаг өвчтэй хүн нэрс, чацаргана мэт жимсийг гүүний түүхий сүүнд хийж исгэн 15 хоног уухад бие нь хөнгөрдөг. Мөн жимсээр нь идэж шүүсийг нь ууж болно.

НүдХар нэрснийг идвэл нүдний хараа сайжирдаг учраас нүдний хараа муутай хүмүүс хэрэглэхэд зохимжтой.