ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Өдөрт ус уух зөв хуваарь

Өдөрт хэр их ус уух нь чухал биш, харин хэзээ, яаж уух нь чухал байдаг гэнэ. Усны ашиг тусыг дээд зэргээр хүртэхийн тулд дараах 5 дүрмийг мөрдвөл зохино.

1.Усыг хоолноос тусад нь уугаарай (хоол идэхээс 40 минутын өмнө, эсвэл хоол идсэнээс 1.5 цагийн дараа усыг уувал ходоодны шүүсэнд уусдаггүй байна)

2. Хүйтэн биш бүлээн ус уугаарай. Мөстэй эсвэл хэт хүйтэн ус нь гэдсэн доторх ферментийг хөлдөөж, хоол хүнсийг зөв шингэхэд саад болдог. Түүнээс гадна, хүйтэн ус нь цусны судсыг нарийсгадаг бөгөөд энэ нь лимфийн гадагшлалтад саад учруулж, цусны эргэлтэнд саад болдог бөгөөд үүнээс үүдэн бидний бие махбод шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч чаддаггүй гэсэн үг юм.

3. Бөөрөнд ачаалал өгөхгүйн тулд бага багаар балгаж уугаарай (2-3 балга) . Хэрэв та нэг дор аяга ус уудаг бол энэ нь бүрэн шингэж амжилгүй биеэс гадагшлах болно (бөөр, шээсний замын эрхтнүүдэд шаардлагагүй ажил нэмэгдэнэ гэсэн үг). Харин та бага багаар балгаж, шимж уудаг бол энэ ус нь цусыг цэвэршүүлж, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах болно.

4. Өглөө сэрэнгүүтээ, 10-20 минут хөрвөөж хэвтэлгүйгээр шууд босоод нэг аяга бүлээн ус уух хэрэгтэй. Энэ нь бие махбодийг цэвэрлэж, гэдэс дотор байгаа бохирдлыг гадагшлуулж, хуримтлагдсан хорт бодисоос ангижруулах үйлчилгээтэй.

5. Усыг уухдаа зогсож биш зөвхөн сууж уугаарай! Ингэснээр ус, гэдсэнд шимэгдэж цусанд бүрэн шингэх болно, эс тэгвээс энэ нь зүгээр л шээс болон гадагшлах болно. Хэрэв та эдгээр энгийн дүрмийг дагаж мөрдвөл сарын дараа арьс, уруул тань хуурайших нь багасч, үс тань эрүүлжин гялалзах болно. Таны биед ид шидийн, эрч хүчтэй өөрчлөлтүүд гарч эхлэх болно.