ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Хэрвээ таньд дараах асуудлууд гардаг бол яах ёстойгоо мэдээд ав

Нуруу өвдөж, унтаж чадахгүй байх үедГуян доороо дэр эвээд унтаарай. Үүнийг дээшээ, доошоо харж унтах аль алинд нь хэрэглэж болно.

Шөрмөс татахУнтах үед шөрмөс татаад байна уу? Энэ нь таныг амрах хэрэгтэйг сануулж, амин дэм дутагдсаныг харуулж байгаа хэрэг юм. Магни агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж, тогтсон цагт амрах хэрэгтэй. Шөрмөс татах үед өвдөж буй газарт иллэг хийн халааж, булчинг суллаж, тайвшруулах хэрэгтэй.

Өглөө сэрэхэд бэрх байна уу?Өдөр бүр тогтсон нэг цагт босч сурах хэрэгтэй. Амралтын өдрүүдэд ч мөн түүнийг дадал болгоорой. Ингэснээр өглөө эрт түүртэлгүй босч, өдрийн турш эрч хүчтэй байх болно.

Мөр өвдөж тавгүйрхээд байна уу?Тэгвэл та нуруугаараа хэвтэн, дээш харж, дэрээ тэврэн унтаарай. Өвдөлт намдаж, тайвшран унтахад туслах болно.

Цээж хорсоод унтахад зовиуртай байдаг уу?Юун түрүүнд эмчид үзүүлж, шалтгааныг нь тодруулж эмчилгээ хийлгээрэй. Хэрвээ танд яг одоо ийм зовиур ажиглагдаж байгаа бол зүүн талаараа унтаж, том дэр дэрлээрэй. Зовиур намдаж, түргэн унтахад тусална.

Шөнө дунд гэнэт сэрээд байна уу?Унтахаас өмнө согтууруулах ундаа бүү хэрэглэ. Өрөөний хэмийг 20-22 градуст байлга.

Хүзүү өвдөж, тухтай унтахад саад болоод байна уу?Энэ нь та дэрээ буруу сонгосноос хамааралтай. Хоёр жил тутам дэрээ сольж занш. Латекс материалаар хийгдсэн дэр сонгоорой.

Хурхираад байвалХэвтэж буй талынхаа гарыг толгойн доогуураа оруулаад унтаарай. Унтахаасаа өмнө салины уусмалаар хамраа зайлж цэвэрлэ. Согтууруулах ундаанаас татгалз. Хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихээр хурхирдаг байна.

Хэрвээ танд нойрны асуудал тулгардаг болУнтахаасаа 7 цагийн өмнө цай болон кофенаас татгалз. Өглөө босоод хөнгөн дасгал хий.