ЛАЙФСТАЙЛЭРҮҮЛ МЭНД

Эрүүл мэндэд тустай зуршлууд

Хөлийн улаа илж байОрой бүр хөлөө угааж, хөлийн тавхайг өлмий талаас нь 3 хуваасны 1-тэй тэнцэх газарт гараа халтал нь үрж бүлээцүүлэн 10 удаа дарж иллэг хий. Тэр газарт хүний амьсгалыг тэтгэх, амьдралын амин цэг оршдог. Ингэснээр хөл дулаацан, нойр алдахгүй, санаа сэтгэл тайвширдаг. Бүх мэдрэлийн эсүүд амран хөлний элдэв өвчнөөс сэргийлдэг.

Үе мөчний дасгалГараа, мөрөө хойш урагш нь савчуулан эргүүлж хөлөөрөө хойш урагш өшиглөн булчин шөрмөсөө цочроож тэнийлгэнэ. Мөн бүсэлхий ар нуруугаараа гэдийж бөхийн хуянгаа тарааснаар үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

Нуруугаа дулаан байлгаНуруугаа цаг агаарын байдалд тохируулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн 2 алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд ууц бүсэлхийгээрээ олон дахин дарж илвэл нуруу хөших, өвдөх, хэвлийн янз бүрийн өвчин тусах болон үе мөчний архаг хууч өвчин хөдлөхөөс сэргийлдэг.

Гарын алганы мэдэрхүйгээ сэргээӨдөр тутам ууж буй цайныхаа халуун ууранд гарынхаа алгыг төөнөх хэрэгтэй. Ингэхдээ аяганы амсар дээр гарын алгаа доош харуулж тааруулан барих юм. Хүний гарын алганд бүх эрхтэний мэдрэлийн цэгүүд байдаг бөгөөд түүнийг халуун уураар төөнөхөд цэгүүд цочрон биеийн эсэргүүцэл сайжирч тайвшрах, сэргэх процесс явагддаг бөгөөд та хэр барагтаа бол мэдрэлийн ядаргаанд орохгүйг санаарай.

Өглөө бүр эвшээӨглөө бүр сэрээд орондоо хэвтэж байхдаа биеэ суллан амьсгалаа төвлөрүүлэн хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд толгойгоо өндийлгөж амаа ангайлган эвшээх ба амьсгалаа гаргана. Энэ дасгалыг 12 удаа хийвэл уушигны хэвийн үйл ажиллагаа сэргэн зүрх уушигны цусан хангамж нэмэгдэх бөгөөд цээж давчдах, багтрах бөгшүүлж ханиалгахаас сэргийлдэг.

Үсээ үргэлж илж байӨглөө орноосоо босоод 10 хуруугаараа үсээ самнарвх маягаар хойш нь урагш нь ил. Ингэснээр толгойны мэдрэл хурууны өндгөөр цочирч оюун ухаан сэргэн цусны даралт буурч зориг нэмэгдэж, хийг тарааж халууныг хөөх бөгөөд бөөрний үйл ажиллагааг сайжруулна. Толгой эргэх, өвдөх, үс унах, зүрх дэлсэх, мэдрэл ядрахаас урьчилан сэргийлнэ. Хятад эмнэлгийн оншоор бол үс бол цусны үндэс ба үсээ хуруугаараа байнга самнаж илвэл бууралтахгүй хэмээжээ.

Кофе биш алим сонгооройШаардлагын дагуу ачаалал авах, 24 цагаар ажиллах үедээ нойроо хүргэхгүй, өөрийгөө сэргээх гэж хүмүүс кофег их хэрэглэдэг. Энэ нь эрүүл мэндэд төдийлөн ач холбогдолтой биш. Харин түүний оронд алим идээд үз. Сэргээх чанараараа кофеноос дутахгүй бөгөөд хоолны шингэцийг ч сайжруулдаг гэдгийг мартаж болохгүй.

Хэвлийдээ иллэг хийхОрондоо байх үедээ хүйсээ тойруулан зөөлөн иллэг хий. Нар зөв, нар буруу ээлжлэн илж зөөлөн дарж базална. Нийт 8-10 удаа хийж давтана. Энэ дасгалыг хийснээр гэдэс ходоодны цусан хангамж болон гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоолны шингэцийг сайжруулна. Ходоод гэдэсний өвчин тусах, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах өвчнүүдээс сэргийлнэ.

Нүдний дасгалСанаа сэтгэлээ тайвшруулан нүдээ аниад нар зөв баруун, зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ аажим нээж дээрх үйлдлийг давтана. Тус бүрийг 10 удаа хийнэ. Энэ дасгал нь нүдний ядаргаа чилээг гаргах, харааг сайжруулахын зэрэгцээ толгой эргэх, нүд эрээлжлэх болон бусад эмгэгээс сэргийлнэ.

Арьсаа байнга илж байБиеийнхээ арьсыг хэсэгчилэн боломжоороо 10орчим удаа илнэ. Ингэснээр арьсны нүх сүв тэлж, ядаргаа арилаж нойронд сайн болно. Бас цусны даралт буурч арьс зөөлрөн өнгө зүс сайжирна.

Нүүрээ байнга илж байГарын алгаа хооронд нь үрж халаагаад дух, хүзүү самсайгаа бүхэлд нь дээш, доош нь хэдэн удаа дагуулан илнэ. Өдөрт 2 удаа хийхэд илүүдэхгүй. Ингэснээр нүүрний эд эсийн цусны эргэлт сайжирч арьс, зөөлрөн өнгөлөг болсноор овор багатай болно. Үрчлээ багасч нэмж үрчлээ суухаас сэргийлнэ. Хамар битүүрэх, ханиад хүрэх, салхинд нулимс гойжих, толгой шүд өвдөхөөс хамгаална. Энэ дасгалыг батга ихтэй хүн хийж болохгүй.

Өгзөг, гуя болон биеэ чангалӨдрийн турш хаа ч хамаагүй cууж байхдаа нуруугаа хотойлгон цээжээ эгцлэн сандалруугаа хойш лавхан бөгсөн биеэ лавхан тавьж суу. Ингээд өгзөгөө биеэ хавчих мэт хүчтэй чангалан дотроо 20 тоолоод буцааж суллан 10 тоолно. Ингэж чангалахад хэвлий хавиар ч мөн адил чангардаг. Энэхүү дасгалыг санах тоолондоо 10 доошгүй өдөрт хэдэн ч удаа хийж болно. Ингэж хийснээр цагаан мах эргэх, давсагны элдэв өвчин, эмэгтэйчүүдийн сав, өндгөвч бусад эрхтний үйл ажиллагаанд гойд сайн нөлөөтэй байдаг.

Шүлсээ залгихХятад эмнэлгийн сударт шүлсийг ариун ус, хар шүүдэр гэхчилэн нэрийдсэн байдаг. Энэ утга учиргүй зүйл биш бөгөөд завжаараа шүлсээ сорж амаа дүүргээд 3 хуваан залгина. Үүгээрээ хоолны шингэц сайжирч залгиур хоолойн ажиллагаа идэвхжинэ. Биеийн эсэргүүцэл нэмэгдэж, шүд ам цэвэршиж, буйлны үрэвсэл шарх сэдрэхээс сэргийлнэ.

Хэлээ тагнайдаа хүргэХэлний үзүүрийг дээш өргөн тагнайдн дээд хонхорт хүргээд дээш доош 2 тийш эргэлдүүлэн хөдлөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал нь хоол шингэхэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжихийн хамт ам аргаж, хатах залгиур хоолойн болон буйлны өрөвслөөс сэргийлнэ.

Шүдээ тогшУруулаа жимийж анхаарлаа төвлөрүүлээд аргаагаа дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун тогшино. Энэ дасгалыг хэдий чинээ олон хийх тусам шүд бэхжин, элдэв өвчнөөс сэргийлж чадна. Шүдээ өглөө бүр 36 удаа тогшвол үхтэл шүд унахгүй гэсэн хууч яриа байдаг.

Дагзаа нясла2 гарынхаа алгаар чихээ таглан дарж, долоовор хуруугаа дунд хуруундээрээ тавьж чинийхээ ар дагзанд няслах мэт цохь. Бөмбөр цохих мэт дуулдана. Энэ дасгалыг 36 удаа хийгээд чихээ тагалсан гараа огцом авч буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр толгой тархи сэргэж тогтоох санах ой, сонсгол сайжирна. Толгой эргэх, чих шуугих болон чихний элдэв үрэвслээс сэргийлдэг байна.