ГОО САЙХАНЗӨВЛӨГӨӨ

Нүхжилтийг нүхлэе

Бидний санааг зовоосон арьсны олон асуудал байдаг. Энэ дундаас арьсан дээр тань нүхжилт үүсээд санааг тань зовоогоод байна уу? Тэгвэл арьсны ийм асуудалтай тулгараад байгаа бүсгүйчүүдэд энэ мэдээлэл хэрэг болох нь. Арьсны нүх томрохын хэрээр царай зүсэнд өө сэв сууж, нэг л гундуу харагдаад эхэлдэг шүү дээ. Тэгвэл арьсны нүхжилтээ хэрхэн агшаах вэ гэдэг дээр санаагаа зовоохыг өмнө нүхжилт юунаас үүсч буй учир шалтгааныг олох нь хамгийн чухал. Арьс нүхжилтын талаар санаа зовинож буй хүмүүсийн ихэнх нь үүнийг хэрхэн агшааж жижигрүүлэх талаарх төдийлөн сайн мэддэггүй.

Нүхжилт нь хөгшрөлтийн нэгэн шинж тэмдэг төдийгүй нас ахихын хэрээр арьсны уян хатан байдал багасахын хэрээр нүхнүүд нь томордог байна. Мөн нүхжилт нь ихэнхдээ хамар, дух, эрүү зэрэг дээр үүсдэг. Иймээс эдгээр газруудад нүхжилт үүсч эхэлхээс өмнө тогтмол арга хэмжээ авах хэрэгтэй.

Нүх нь арьсны гадаргуу дээр гаргах суваг төдийгүй энэ нь шар үс болон тосны хэд хэдэн булчирхайнаас бүрдсэн арьсны гадаргуу амсартай уутанцар хэлбэрээр оршдог. Нүх болгонд үс бий. Үс болон нүхний гүнд явагдсан төрөл бүрийн боловсруулах ажиллагааны үр дүнд ялгарсан хөлс, тос нь арьсны гадаргуу нүхээр гадагшилдаг. Нүхний хэмжээ нь арьсны тос ялгаралттай шууд холбоотой төдийгүй хэдий чинээ их тос ялгарна төдийчинээ том нүхтэй байдаг. Иймээс арьсны тослогоо тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Нүхжилт үүсэх шалтгаанууд:

  • Будагтай нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас будагны үлдэгдэл арьсны нүх сүвийг бөглөсөн нүхжилт үүсдэг.
  • Мөн нүүрээ сайн цэвэрлээгүйн улмаас гадны нян бактериуд арьсны нүх сүдв хуримтлагдсан нүхжилт үүсдэг.
  • Хэт их тослог арьстай бол тослогийнхоо түвшинг тэнцвэржүүлэх арга хэмжээ авалгүй явбал нүхжилт үүсдэг.
  • Өөрийн арьсанд таарч тохирохгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс үүсдэг.
  • Арьсны ариун цэвэр, эрүүл ахиудаа анхааралгүй явсны үр дүнд нүхжилт үүсдэг.