ЭРҮҮЛ МЭНД

Гэдсэнд байгаа хүүхдээ диатезнаас хамгаалах боломжтой юу?

Хүүхэд диатезтай төрөх үгүй нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг: ген, хоолны дэглэм, хүрээлэн орчин эсвэл химийн гаралтай хордлого ч байж болдог. Зөвхөн биднээс хамаарах юм нь гэвэл бид идэж байгаа хоолондоо илүү анхааралтай хандаж эрүүл зөв сонголтыг хийх хэрэгтэй.

1. Загасны тос

Жирэмсэн эх загасны тос хэрэглэснээр хүүхдээ бүх төрлийн харшил диатезтай болох магадлалыг бууруулсан гэж маш олон судалгааны дүнд гарсан байдаг. Загасны тос нь Омега 3 – р баялаг бөгөөд энэ нь арьсыг тэжээж, үрэвсэл намдааж, гэдэс эрүүлжүүлдэг.

  • Омега 3 хэрэглээд 12 долоо хоног өнгөрөхөд диатез мэдэгдэхүйц арилдаг
  • Жирэмсний сүүлийн 4 долоо хоногт загасны мах түлхүү хэрэглэснээр диатезтай болох магадлал буурдаг
  • Жирэмсэн бөгөөд хөхүүл үедээ омега 3 хэрэглэж байсан бол таны хүүхэд диатез болон бусад харшилтай болох магадлал буурдаг

Тослог загас идсэнээс илүү загасны тос идсэн нь жирэмсэн эхэд тохиромжтой шүү. Хэрэв та цагаан хоолтон бол загасны тосны оронд маалингын үр хэрэглэж болно.

2. Пробиотик

Хүүхдийг хэдий чинээ эрт пробиотиктой танилцуулна уу төдий чинээ хүүхэд диатезтай болох магадлал буурдаг. Энэ бүхэн судалгаагаар батлагдсан юм шүү Хөхүүл ээж пробиотик хэрэглэснээр хөхний сүүгээр дамжин хүүхдэд очиж хүүхдийн арьс, дархлааны системд эерэгээр нөлөөлдөг.

  • Судалгааны дүнд Lactobacillus Rhamnosus HN001 агуулсан пробиотик нь диатез-нд сайн нөлөөлдөг бөгөөд, жирэмсэн эх 36 долоо хоногтойгоос хөхүүл 6н сар хүртлээ пробиотик хэрэглэх нь маш үр дүнтэй гарсан байна.
  • Жирэмсний 3- дугаар триместерийн үед пробиотик хэрэглэснээр диатезтай болох магадлал 29% буурдаг
  • Хөхүүл эх пробиотик хэрэглэснээр 40% буурдаг
  • Шууд хүүхдэд хэрэглүүлэхэд 20% буурсан юм

3. Витамин Д

Бидний мэдэх витамин д нь нарнаас авдаг гол витамин бөгөөд түүнийг хүнсээрээ мөн авах боломжтой. Диатезтай хүмүүсийн арьс нь эрүүл арьснаас витамин Д-ы хэмжээ бага байдаг. Д витамин бага байх тусам таны хүүхдийн арьс илүү л эмзэг, улаан, хуурай байхаас гадна өөр олон төрлийн арьсны асуудалтай болох магадлал өндөр юм. Витамин д нь арьсны үрэвслийг намдааж сайн чанарын уургийг ихэсгэдэг.

Зөвшөөрөгдөх хэмжээ:

1,000 IU диатезтай хүүхдэд 1 сар уулгаж болно

1,600 IU 14-с дээш насны диатезтай хүүхдэд 2 сар уулгаж болно

2,000 IU диатезтай насанд хүрсэн хүн өвлийн 3н сар хэрэглэж болно

Та бүхэнд Монголын нөхцөлд хэрэглэж болох хамгийн хялбар аргуудыг танилцуулж байгаа юм шүү. Тэгвэл жирэмсний хугацаанд юу хэрэглэж болохгүй вэ?

Их олон судалгааны үндсэн дээр Омега 6 их хэрэглэснээр бүх төрлийн харшил мөн диатез үүсдэг болохыг нотолсон байна.

Маргарин, бидний 9-ын тос гэдгээр нь мэдэх наран цэцгийн тос гэх мэтчилэн чанар муутай тоснууд хамгийн ихээр диатезтай болоход нөлөөлдөг юм байна. Бид үүнийг гэртээ авч хэрэглэхгүй байсан ч энэ нь таны авч иддэг чихэр шоколад, бүх төрлийн боов талх торт эсвэл гадуур хооллох болгонд авч идэж байгаа хоолонд далдуур байж байдаг юм шүү. Үнэтэй хоолны газар байсан ч таныг хайрлаад сайн чанарын тосоор юмаа хайраад зогсож байна гэж байхгүй шүү.

Муу тосноос гадна харшил их үүсгэдэг хүнс нь газрын самар, сүүн бүтээгдэхүүн, глютен мөн өндөг ордог юм байна. Глютен гэдэг нь нөгөө л бидний “донтсон” гурил шүү дээ, мэдээж бусад үр буудайд глютен их хэмжээгээр байдаг. Та арай одоо хүртэл нялх хүүхдэдээ гурилан бантан өгөөд байгаа юм биш биз ?