ГЭР БҮЛЗӨВЛӨГӨӨ

Хүүхдийнхээ зөвхөн ямар дүн авахад санаа зовдог эцэг эхчүүд үүнийг унш

“Бидний авсан дүн бидний ирээдүйн амжилтыг тодорхойлогч гол үндэслэл болох ёсгүй” Британий сурвалжлагч John Haltiwanger АНУ-ын ерөнхийлөгч асан George W. Bush олон нийтийн өмнө илтгэл тавихдаа тийм ч сайн биш хэдий ч тэрээр Өмнөд Методист Их сургуулийн төгсөлтийн үеэр нэгэн илтгэл тавьжээ.

George W. Bush: Өндөр дүнтэй төгсөж байгаа нийт оюутнууддаа “Маш сайн байна” гэж хэлье. Мөн дунд буюу “С” үнэлгээтэй төгсөж байгаа оюутнуудад хандаж хэлэхэд “Та нар ч гэсэн хэзээ нэг өдөр ерөнхийлөгч болох бүрэн боломжтой шүү!” гэжээ. Буш коллежид байхдаа дунд дүнтэй суралцдаг байснаа дурсан хөгжилдөж, тааруухан дүнтэй оюутнуудад урмын үгс хайрлажээ. Мөн тэрээр дүн гэдэг зүйл ирээдүйг чинь тэр чигт нь тодорхойлох зүйл биш, амьдрал гэдэг хязгааргүй их боломжуудаар дүүрэн байдгийг тодотголоо. Бушаас гадна өөр ерөнхийлөгч нар ч гэсэн (Жон Кеннеди, Линдон Жонсон, аав Буш) их сургуульдаа тийм ч онц сурж байгаагүй аж. Дэд ерөнхийлөгч Жо Байден хүртэл хуулиар сурч байхдаа дүндээ ихээхэн эмзэглэдэг нэгэн байжээ. Түүнчлэн тааруухан дүнтэй ч гэсэн өөрсдийн гэсэн томоохон эзэмшилтэй, мундаг бизнес эрхлэгчид олон бий.

Асуудлын гол нь дүнгийн төлөө биш, эрдэм мэдлэгийн төлөө суралцах юм шүү дээ. Жишээ нь Стив Жобс гэхэд коллежоо дундаас нь хаясан. Марк Цукерберг, Билл Гэйтс хүртэл. Эдгээр алдартнуудыг сонсоогүй хүн гэж үгүй байх.

Мэдлэг оюун гэдэг нь субъектив зүйл бөгөөд их сургуульдаа гарагсан амжилт гэдэг түүнийг хэмжих цорын ганц арга яавч биш. Тухайн хүний зан араншин амбийц, туршлага зэрэг нь л ирээдүйнх нь зүг чигийг тодорхойлдог. Амжилтанд хүрэхийн тулд хүсэл эрмэлзэл, шаргуу зан, сэтгэлийн хат мөн алдаа болгоныхоо үнэ цэнийг ойлгох ур чадвар шаардлагатай байдаг. Хэрвээ та амбийцгүй, ирээдүйд тавьсан зорилгогүй, үнэхээр суут ухаантан болно гэсэн бодолгүй байгаа бол хичээлээ сайн хий.

Эцсийн дүн гэдэг ердөө цаасан дээрх бичиг. Жинхэнэ ололт амжилт бол өөрийн амьдрал болон хүрээлэн буй орчиндоо гаргаж буй бодитой өөрчлөлтийн үр дүн юм. Тиймээс та их сургуулиа нийгэм гэр бүл тань хүлээн зөвшөөрөхгүй дүнтэй төгссөн бол. Битгий сэтгэл санаагаар унаарай. Амьдрал өгсөж уруудаж л байдаг.

Сургуульд байхдаа бид олон зүйлийг суралцдаг ч, жинхэнэ боловсролыг сургуулийнхаа хаалганы гаднаас олж авдаг. Чөлөөт сэтгэгч хэзээ ч гүйцэтгэгч байдаггүй, тиймээс багшийн үүрэг даалгаврыг хэр биелүүлж байгаагаар нь дүгнэдэг нь хоцрогдсон арга болжээ. Чөлөөт сэтгэлгээний хичээл гэж байдаггүй. Тэгвэл хүүхэд бүхэн яагаад зургийн хичээлд дуртай байдаг гээч.

Чөлөөтэй сэтгэж хийдэг болхоор. Энэ мэдээллээрээ МУУ дүн авахыг уриалсангүй. Харин их сургуульдаа онц байлаа гээд юм бүхэнд тэргүүлэгч байна гэсэн үг биш гэдгийг харуулхыг зорилоо.