ЭРҮҮЛ МЭНД

Хорт хавдраас сэргийлэх шилдэг 6 хүнс

Монреаль дахь Квебекийн их сургуулийн хорт хавдрыг эмчлэх, урьдчилан сэргийлэх хүрээлэнгийн эрдэмтэд хорт хавдраас сэргийлэх шилдэг зургаан хүнсийг нэрлэжээ.

БрокколиЦэцэгт байцаа, байцаа, салатны навч зэрэг байцааны төрлийн ногоонууд хорт хавдрын эсрэг бодис агуулдаг. Тэдгээрээс брокколи буюу цэцэгт байцаа нь сулфорафан хэмээх биеийн эсэргүүцлийг сайжруулж, хавдар үүсгэгч химийн бодисуудыг зайлуулдаг элементээр баялаг юм. Мичиганы их сургуульд саяхан явуулсан судалгаагаар, сулфорафан нь хавдрыг өсгөдөг эсийг задалдаг нь тогтоогджээ. Брокколи хөх, элэг, уушги, түрүү булчирхай, ходоод болон давсагны хорт хавдраас сэргийлдэг байна.

ЖимсгэнэНэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, аньс, цангис, тошлой, үхрийн нүд зэрэг бүх жимсгэнэд хорт хавдрын эсрэг охь, ханд байдаг. Тэр тусмаа хар бөөрөлзгөнөд антоцианнис хэмээх хорт хавдрын эсийг тэтгэж тэжээж байдаг бодисыг устгах чадвартай охь их хэмжээгээр байдаг. Жимсгэнэ нь нарийн гэдэс, залгиур хоолой, арьсны хавдрыг эмчлэхэд нэн тустай.

Улаан лоольЭнэхүү шүүслэг жимс нь улаан каротинээр нэн баялаг. Энэ нь умайн хорт хавдраас сэргийлдэг нь аль эрт тогтоогдсон билээ. Хүн төрөлхтөн найман мянган жилийн өмнөөс умайн хорт хавдраар өвдөж ирсэн юм. Лооль нь умай, уушги, түрүү булчирхай, ходоодны хорт хавдрыг эмчилнэ.

ХушгаХушганд байдаг фитостерол нь хөхний хорт хавдрыг өөгшүүлдэг генийг боож, өсөлтийг нь зогсоодог. Хушга нь хөх болон түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэхэд эерэг нөлөө үзүүлдэг.

СармисСармисанд агуулагддаг бодис ходоодонд хуримтлагдсан нитросамин, карсинген зэрэг хорт бодисыг задалж, бүрэлдэх үйл явцыг зогсоодог. Айовагийн Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төвийн судалгаагаар, хоол хүнсэндээ сармисыг түлхүү хэрэглэдэг эмэгтэйчүүд умайн хорт хавдраар сармис бага хэрэглэдэг эмэгтэйчүүдээс 50 хувиар бага өвчилдөг болох нь тогтоогджээ. Сармис нь хөх, умай, залгиур хоолой, ходоодны хавдраас сэргийлдэг.

ШошЭнэ ногоо хүний биеийн давслаг, хүчиллэг түвшинг бууруулж байдаг бодисоор баялаг. Ингэснээр хавдрын өсөлтийн эсрэг дархлааг бий болгож байдаг. Хатаасан шош нь хөхний болон умайн хорт хавдраас найдвартай сэргийлдгийг судалгаа харуулжээ. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэснээр хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой ажээ.