ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Унтахын өмнө юм идмээр байвал идэж болох шингэц сайтай 9 хүнс

Унтахаас 1-2 цагийн өмнө идэж болох, калори багатай, хурдан шингэдэг хүнсийг танилцуулъя! Унтах үед ходоод хоол шингээх гэж ажиллахаар нойр гүйцэд биш болдог тул удаан шингэцтэй хүнд хоол идэхгүй байхад анхаараарай!

1. ДүпүДүпү болон шар буурцгийн бүтээгдэхүүн нь уураг ихээр агуулдаг тул махыг орлох боломжтой юм. Хурдан шингэж боловсордог үнэ цэнэтэй уураг агуулдаг.

2. Ногоон байцааУураг агуулдаггүй бөгөөд зөвхөн зөв нүүрс ус, эслэг ихтэй байдаг. Байцаа бусад ногооныхоос илүү их витамин агуулдаг.

3. Цагаан будааЦагаан будаа, арвай эсвэл овъёосд дарагдан дутуу үнэлэгддэг. Хүнсний ногооны уураг, эслэгийг агуулсан бөгөөд илчлэг дунджаар 80-100 калори байдаг. Цагаан будаа нь хоргүйжүүлэх нөлөөтэй бөгөөд хоол боловсруулах, гэдэсний замыг цэвэрлэх үүргийг гүйцэтгэдэг.

4. Үхрийн элэгЭлэг нь төмөр, уургийн маш үнэ цэнэтэй эх үүсвэр юм. Илчлэг багатай, өөх тос багатай. Элэг нь микроэлементийн ихтэй, ферментийнхээ ачаар маш амархан шингэдэг.

5. Сүүн бүтээгдэхүүнСүү нь уураг ихтэй ч казеин агуулагддаг тул шингэц бага зэрэг удааширна. Тарагны хувьд уураг 4-ээс 5%, сайн шингэцтэй байдаг.

6. ӨндөгӨндөг нь хүнд хамгийн сайн уургийн гаралтай бүтээгдэхүүн бөгөөд учир нь тэд хурдан, үлдэгдэлгүй шингэх ба ямар ч хортой нэгдэл агуулдаггүй.

7. Загасны махБидний биед онцгой ач тустай бөгөөд тэжээллэг байдаг.

8. Тахианы махБусад төрлийн махан бүтээгдэхүүнээс ялгаатай нь уураг нь орлуулагддгүй амин хүчлүүдтэй төдийгүй амархан шингэцтэй байдаг тул илүүд үздэг. Хамгийн үнэ цэнэтэй хэсэг нь цээжний мах бөгөөд их хэмжээний уураг, витамин, эрдэс бодисын хослолыг агуулдаг.

9. Үхрийн махБүх төрлийн улаан өнгөтэй махны дотроос хамгийн сайн шингэцтэй бүтээгдэхүүн нь юм. Боловсруулах чадварын коэффициент нь махыг бэлтгэсэн байдал, малын нас зэргээс хамаарна. Үхрийн мах тэжээллэг бөгөөд бусадтай харьцуулахад амархан шингэдэг.