ЗӨВЛӨГӨӨ

Хүний бие зөвхөн шөнө унтахдаа бүрэн амрах боломжтой

21:00-23:00 цаг: Энэ цагуудад хүний биенээс хэрэгцээгүй хорт бодисууд гадагшилж байдаг. Оройны 21 цагийн үед хүн тайван амгалан хэвтэх, суух юм уу, намуухан хөгжим сонсох хэрэгтэй. Хэрэв чи энэ цагийг аяга тавга угаах, эсвэл хүүхдүүдээ асрах мэтэд зориулан завгүй бөгөөд сандруу өнгрүүлвэл энэ нь өдрийн туршид чиний биед цугларсан хорт бодисууд тэндээ хуримтлагдахад нөлөөлнө.

23:00-01:00 цаг: Яг энэ үед элэг өөрөөсөө хорт гадагшлуулдаг . Гэхдээ зөвхөн “эзэн бие” нь гүн нойрондоо автаж байвал.

01:00-03:00 цаг: Харин энэ үед цөс цэвэрлэгддэг. Мөн л гүн нойронд дунд л цэвэрлэх процесс явагдана.

03:00-05:00 цаг: Үүрийн энэ үеэр уушги өөрийгөө цэвэрлэдэг юм. Тиймээс яг 03-05 цагийн хооронд хүн нойрондоо бага зэрэг ханиалгах нь бий. Энэ нь хэвийн үзэгдэл учраас, үүнээс болж ханиадны эм уух хэрэггүй.

05:00-07:00 цаг: Бүдүүн гэдэсний цэвэрлэгдэх цаг. Энэ үеэр хүндээр бие засч гэдсээ хоосолвол сайн.

07:00-09:00 цаг: Энэ үеэр нарийн гэдэс нь шим тэжээлийг боловсруулдаг. Тиймээс үүнээс өмнө өглөөний цайгаа уусан байвал сайн. Өвчтэй хүмүүс өглөөний 06:30-аас өмнө өглөөний цайгаа уух хэрэгтэй. Харин биеийнхээ жинг хадгалахыг хүсч байгаа бүсгүйчүүдэд 07:30 минут илүү ашигтай.