ЗӨВЛӨГӨӨ

Яагаад унтах хэрэгтэй гэж?

Та ер нь амьдралдаа нэг удаа ч гэсэн би ер нь яагаад унтах хэрэгтэй юм бол гэж бодож байсан уу? Магадгүй та тэгж бодож байсан бол үүний хариуг олохыг хичээж байгаа бол шинжлэх ухаанд талархах хэрэгтэй. Нойрсох үед бидний бие организмд юу болдгийг дараах мэдээнээс уншаарай.

Сүүлийн үеийн судалгаанд өгүүлснээр хүний бие мах бодид 12 цаг тутамд бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг цэвэрлэх, гадагшлуулах процесс явагддаг ба ялангуяа энэ нь мэдрэлийн үйлд зайлшгүй шаардлагатай. Биднийг унтаж байх үед мэдрэлийн эс өдрийн турш олж авсан мэдээллийг хадгалан авч ой санамж үлдээх эсвэл хаяхыг шийддэг ба өдөр ажилдагаасаа илүү идэвхтэй, шаргуу байдаг. Гэтэл та Sleep-deprive буюу нойрны дутагдалд ороход энэ процесс мөн ижил явагддаг ч энэ нь муу талтай. Учир нь удаан хугацааны турш нойр дутуу явахад мэдрэлийн эсүүд маш ир хэмжээний мэдрэл хоорондын холбоос, нейроныг үгүй хийдэг болох нь тогтоогджээ. Италийн Марх их сургуулийн мэдрэл судлаач Мишель Беллиси-р удирдуулсан судалгааны багийн туршилтын үр дүнд сүүн тэжээлтэн амьтдын хувьд хангалттай нойр авах үед удаан хугацааны турш нойргүй үед нэгэн адил процесс явагддаг болхыг олжээ. Хүний мэдрэлийн тогтолцооны үндсэн нэгж болох нейрон, түүний туслах эсүүд болох астроцит, микрогли, эпиндимоцит, олиго дендрит зэрэг багтдаг. Харин цэвэрлэх үйлд микрогли болон астроцит түлхүү оролцож хөгширсөн эсүүдийг залгиж устгах (фагоцитоз), мэдрэл хоорондын холбоос буюу синапсыг устгадаг байна.

Нойр дутуу явахын сөрөг нөлөө

Гэхдээ архаг болон цочмог нойр дутлын үед астроцит фагоцитоз явагддаг ба энэ пресимпатик үйлийн өмнөх бүтээгдэхүүнийг цэвэрлэдэг бол архаг нойр дутлын үед микрогли эсийн фагоцитоз үйл голчилдог. Мөн үүнээс илүүтэйгээр микрогли эсийн үйл Алцгеймер зэрэг мэдрэлийн үйл ажиллагааг доройтуулдаг өвчнүүдтэй холбоотой болох нь тогтоогдсон. Гэтэл 1999оноос хойш Алцгеймерийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн ба магадгүй энэ бидний өдөр тутмын завгүй амьдрал бас нойр дутуу байхтай холбоотой байж болзошгүй. Тиймээс ажил амралтыг зохицуулж байх аз жаргалтай эрүүл амьдрахын үндэс юм.

Унтаж байх үед таны биед юу болдог вэ?

  • Бодисын солилцоо эрчим буурна
  • Амьсгал удааширна
  • Уушиг агааржуулалт багасна
  • Судасны цохилт цөөрнө
  • Биеийн температур буурна булчин сударна
  • Тархины цусан хангамж нэмэгдэнэ
  • Самотропин гормон болон өсөлтийн гормоны ялгарал ихэснэ
  • Арьсан дор өөх тос хуримтлах явдлыг зогсоох уургийн синтез ихэснэ.
  • Дархлаа сайжирна. Нүүрс усны солилцоонд нөлөөлдөг гормоны ялгарлыг нэмэгдүүлдэг төдийгүй ясанд кальци хуримтлагдах явдлыг дэмжинэ.
  • Эрэгтэйчүүдэд тестостерон гормон ялгаралтыг дэмжиж өгдөг лютропин гормон ялгарахыг сайжруулна.
  • Иод шимэгдэлтийг сайжруулж өгснөөр бамбай булчирхайн өвчлөх магадлалыг бууруулна.