ЭРҮҮЛ МЭНД

Хүний бие, эрүүл мэндтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна

Эдгээр товч мэдээллүүд таны мэдлэгт нэмэр болно гэдэгт итгэлтэй байна

Хуримын бөгжийг яагаад ядам хуруунд зүүдэг вэ? Учир нь энэ хуруу нь цорын ганц зүрхтэй холбогдсон вений судастай хуруу юм.

Хэл бол хүний биеийн хамгийн түргэн эдгэдэг эрхтэн юм.

Хүн нүдээ нээлттэй найтаах боломжгүй. Бас өөрийн гараар өөрийгөө боомилж алах бүр ч боломжгүй байдаг байна.

Нэг цагийн турш чихэвч зүүхэд чихэн дэх бактерыг 700дахин ихэсгэдэг байна.

Инээх нь стрессийг бууруулж дархлааны системийг дэмждэг байна.

Хүн өлсгөлөнгөөс илүү нойргүйдлээс болж хурдан үхэх магадлал өндөр байдаг. Унтахгүйгээр 10өдөр болоход үхэх бол өлсгөлөн 20 хоног хүртэл амьдарч болох аж. Харин юм уухгүйгээр 2 хоног л тэснэ.

Болзоон дээрээ аймшгийн кино үзэх нь хосууд нэгэндээ илүү татагдахад тусалдаг байна. Учир нь зүрхний цохилт түргэсч илүү их таталцлыг бий болгодог.

Хүн нүдээ боогоод чигээрээ тэгшхэн алхах боломжгүй. Харин тойрог хэлбэрээр алхдаг байна.

Хөгжмийн аялгуу нь тархины гэмтлийг эмчилж, мартагдсан ой санамжийг эргүүлэн авчрах хүчтэй.

Хурууны хээтэй адил хүн бүрийн хэлний хээ өөр байдаг.

Хүйтэн өрөөнд унтах тусам хар дарж зүүдлэх магадлал ихэсдэг байна.

Минут тутам хүний биеийн 300 сая эс үхэж байдаг бол өдөр тутам хүн 300 тэрбум шинэ эс үйлдвэрлэдэг байна.

Өглөөний нойрыг тань кофеноос илүү алим сайн сэргээнэ.

Зөгийн бал бол цорын ганц мууддаггүй байгалийн гаралтай хүнс.

1минут үнсэлцэхэд 26 калори шатаадаг.

Хүн нулимс унагахад хамгийн эхний дусал нулимас баруун нүднээс гарч байвал аз жаргалынх, харин зүүн нүднээс гарч байвал өвчин зовлонгийнх байдаг.

Эмэгтэйчүүдийн зүрх эрчүүдийнхээс хурдан цохилж, нүд нь эрчүүдийнхээс 2 дахин их анивчдаг. Харин хүн өдөрт 25000 удаа нүдээ анивчдаг.