ЗӨВЛӨГӨӨ

Аспирины олон талт хэрэглээ

Өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй аспирины хэрэглээнүүд өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Доктор Мехмет 35-аас дээш насны эрэгтэй, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд эмчийн үзлэгт орсны дараа өдөрт нэг удаа 162мг аспирин уухыг зөвлөж байна. Аспирин хэрэглэх нь дараах ая холбогдолтой

Даралт ихсэх үедЭрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөр бүр 100мл аспирин ууснаар их, бага хэмжээний даралтуудыг мэдэгдэхүйц буулгадаг гэжээ. Гэхдээ мэргэжилтнүүд аспиринийг өглөө биш орой уух ёстойг зөвлөсөн байна.

Наранд түлэгдсэн болНаранд удаан явснаас арьс тань түлэгдсэн бол аспирин уугаарай. Цагийн дараанаас улайж цэврүүтэх арьсыг хамгаална.

Зүрхний андӨдөрт хамгийн багадаа 75мл аспирин уух нь цусыг тань шингэлж цусны бөглөрлөөс хамгаалснаар элдэв зүрхний өвчин тусах магадлалыг 30 хувиар бууруулдаг байна. Цээжинд тань өвдөлт мэдрэгдэж эхэлэд нэг ширхэг аспирин зажилснаар болзошгүй зүрхний шигдээсээс хамгаалах, өмнө нь зүрхний шигдээс болж байсан бол хүчийг сулруулдаг болох нь тогтоогджээ.

Эвэр арилганаАспириныг 5-6 ширхэгийг нунтаглан тус бүр халбага лимоны шүүс, устай холин түрхээд халуун усанд базсан алчуураар бигнэн 10 минут болгоно. Аспирин өөртөө агуулдаг хүчлээр эврийг зөөллөдөг. Нэгэнт зөөлөрсөн эврийг үрүүлээр үрэхэд эвэр арилдаг.

Түрүү булчирхайЭрүүл мэндийн Mayo клиникийн судлаачид 1400 эрэгтэйд 5, 5 жилийн турш судалгаа хийхэд өдөр бүр аспирин уудаг эрэгтэйчүүд уудаггүй эрчүүдээ бодвол 2 дахин бага түрүү булчирхайн өвчин тусдаг нь тогтоогдсон байна.

Зууны өвчин Alzheimer-аас хамгаалнаГолланд дахь Erasmus эрүүл мэндийн төвийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хэдэн жил дараалан тогтмол аспирин уудаг хүмүүсийн Alzheimer-аар өвчлөх нь, аспирин уудаггүй хүмүүсийг бодвол 80 хүртэл хувиар бага байжээ.

Эмэгтэйчүүдийн үргүйдэлд эерэг нөлөөтэйАргентинд үргүй эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар зөвхөн үргүйдлийн эм ууж байсан эмэгтэйчүүдээс үргүйдлийн эм+100мл аспирин ууж байсан эмэгтэйчүүдийн хүүхэд олох магадлал 20-40 хувь илүү байсан байна. Учир нь аспирин өндгөвчний цусны эргэлтийг сайжруулснаар ийм үзүүлэлт гарсан байна.

Үү арилгадагШархны лентэн дээр “үү”-ний дайтай нүх гаргаад үүгээ ил гарган наана. Ил гаргасан үүндээр өмнө нь нунтаглан бэлтгэсэн аспирин түрхэнэ. Хамгийн дээр нь дахин нэг шархны лент наана. Гурван өдөр дараалан түрэхэд үү арилна.

Саа өвчнөөс хамгаалнаСаа өвчин нь цусыг нөжрүүлдэг бол аспирины гол онцлог цус шингэлэх, нөжрөхөөс хамгаалах юм. Бүх эмийн адилаар аспирин ч гэсэн сөрөг нөлөөтэй. Гэхдээ ходоодны өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Учир нь аспирин нь ходоодны өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй. Учир нь аспирин ходоодыг цочроож цоолох аюултай. Ходоод хүчил ялгаруулдаг бөгөөд аспирин бас үе мөчний эмүүд ходоодны хамгаалагч давхаргыг устгадаг аж.