ЗӨВЛӨГӨӨ

Нохой тэжээдэг хүн бүр заавал унш

Нохойд хор болох 10 хүнс

  1. . Усан үзэм. Усан үзэм болон үзэм нь хүнд шим тэжээлтэй боловч нохойд хорноос өөрцгүй нөлөөтэй. Нохойн бөөрийг гэмтээдэг.
  2. Сонгино сармис. Нохойн цусны улаан эсийг гэмтээж цөөрүүлэн anemia үүсгэдэг.
  3. Шоколад, чихэрлэг бүтээгдэхүүнүүд. Чихрийн шижин өвчин үүсгэх, зүрх болон мэдрэлийн системд хор болдог.
  4. Сүү, цагаан идээ. Насанд хүрсэн нохой суулгах шинжтэй байдаг. Түүхий өндөг нь витамин В-г бууруулан, үс арьсыг гэмтээдэг. Үүний дээр бактери агуулж байх магадлалтай.
  5. Бүх төрлийн жимсний яс. Чавга, тоор зэрэг том жимсний яс нь нохойн гэдсэнд түгжрэл үүсгэх аюултай. Алимны яс нь нохойд машшш их хортой! Нохойндоо алимны гол, тэр жижиг ясыг өгч огт болохгүй.
  6. Түүхий мах. Salmonella and E. coli гэх мэт бактери агуулсан байх боломжтой. Ингэснээр нохой суулгах, бөөлжих хор нөлөөтэй.
  7. Булууны түүхий яснаас бусад бүх яс (болсон яс, тахианы яс гэх мэт). Хурц үзүүтэй жижиг хэсэг болж нохойн гэдсийг хатгаж гэмтээдэг байна. Малын булууны сайн шулсан ясыг түүхийгээр нь өгөх нь илүү аюул багатай байдаг.
  8. Архи, пиво, кофе цай. Архины төрлийн бүтээгдэхүүн нь нохойн цусан дахь сахарын хэмжээг бууруулах, хэм алдагдуулах, хордуулах, түүнчлэн үхэлд хүргэх аюултай.
  9. Лаазалсан, давстай бүтээгдэхүүнүүд. Нохойндоо их давс хэрэглүүлэх нь олон муу үр дагавартай. Гөлгөн нохойн хоолонд огт давс хийж болохгүй.
  10. Бусад. Малын элэг, уушгийг өгч болохгүй Мөөг- хорт бодис ихээр агуулдаг тул шок, үхэлд хүргэх аюул Гишүүнэ болон улаан лооль, алим зэргийн НАВЧ Улаалзгана, хад жимс, үхрийн нүд зэрэг нь үзэмний адил нөлөө үзүүлдэг. Хүнд зориулсан эм, витамин зэрэг нь нохойд хор болно. Та үнэнч анддаа яаж хандана, түүний эрүүл байх, амьдрах хугацаа танаас шууд хамаарах болно.

Нохой яагаад биеэ мааждаг вэ?Нохой тань биеэ тасралтгүй маажсаар байна уу? Маш олон шалтгааны улмаас нохой биеэ мааждаг. Гол гурван шалтгааныг энд дурдъя.

  1. Арьс хэт хуурайших. Хуурай уур амьсгал, тохирохгүй шампунь зэргийг хэрэглэснээр арьс хуурайшиж загатнах тохиолдол их бий. Арьс хуурайшсан эсэхийг мэдэхийн тулд үсний уг, хуйханд цагаан хаг тогтсон байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Хуурай хоол хэрэглэх нь заримдаа нохойн бие дэх шингэнийг багасгаж арьсыг хуурайшуулдаг байна. Иймээс шаардлагатай амин дэм, витаминыг нохойндоо өгч байх нь ирээдүйн их алдагдлаас сэргийлэх хамгийн ухаалаг арга юм.
  2. Харшил. Ямар нэг материал, угаалгын бодис, дезодрант, хоол, хүний харшилж болох юу л байна нохой ч мөн харшлах боломжтой. Харшил эм ууж дарагддаг ч эдгэж алга болох нь ховор. Зөв хооллолт, хөдөлгөөний үр дүнд дарагдах боломжтой.
  3. Бөөс, хачиг. Мал эмнэлэгт шалгуулснаар бөөстэй үгүйг мэдэх боломжтой. Мөн та сард нэг удаа бөөснөөс хамгаалах дусаалга дусаалгах боломжтой. Эмчээс эдгээх эм, аргуудыг авч хэрэгжүүлснээр хөөрхий нохойгоо эдгээгээрэй.

Дээрх шалтгаанууд дээр нэмээд:

  • Нохойн хоолыг гэнэт өөрчилснөөс болж харшил өгч биеэ маажих боломжтой /энэ тохиолдолд нэг төрлийн л хоолыг удаан хугацаагаар буюу 1-2 сар өгч үзнэ/
  • Дааврын тэнцвэрт бус байдлаас үүдэж нохойн арьсанд жижиг жижиг улаан юм гарч тэр хэсгээ маажих
  • Усанд оруулаад зарим хэсгийг нь сайн хатаалгүй чийгтэй орхисноор нохой тэр хэсгээ үсийг нь унатал маажих
  • Сэтгэл санааны таагүй байдлаас болж нохой биеэ маажих тохиолдол бий
  • Бие нь өвдсөнөөс болж, түүнийгээ илэрхийлж чадахгүй болохоороо биеэ маажиж байж магадгүй
  • Нохойн хошногонд байрлах 2 булчирхайн уут дүүрснээс болж биеэ маажих боломжтой. Эмчид үзүүлж, шахуулж, уутыг нь суллах хэрэгтэй.

Гэх мэт нохой олон шалтгааны улмаас биеэ мааждаг. Яг аль шалтгаан нь вэ гэдгийг олохын тулд их хугацаа шаардагдана, эмч ч яг тэр байна гэж хэлж чадахгүй байх нь ч бий. Арьсны эмгэг эдгэхэд их тэвчээр, цаг шаарддаг. Таны ойлгох ёстой ганц л зүйл бол нохойнд үнэхээр тухгүй байгаа болохоор л биеэ их маажиж байгаа гэсэн үг. Тиймээс биеэ маажиж байгаад нь бухимдалгүй, өөрийн амьтнаа хайрлаж, их тоглуулж, сайн хооллож, салхилуулж байхаа хэзээ ч битгий хойш тавиарай.

Та өөрийн мэдэлгүй хөөрхий нохойгоо уйтгарт автуулж байгаа юм биш биз?Хүмүүс бидэнд нохойтойгоо байх цаг хугацаа үсрээд л 15 гаруй жил байдаг. Үргэлж л байж байх амьтан гэж бодолгүй, үргэлж “одоо”-гоо мэдэрч, хөдөлж байхгүй бол цаг хугацаа юу юугүй л өнгөрч одно. Нохойгоо уйтгарлуулж, унжгар болгохгүйн тулд дараах зүйлсийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

  1. Нохойгоо гүйлгэж, дасгал хийлгэхгүй байх. Нохойгоо өдөр бүр гарч алхаж, гүйлгэж байх хэрэгтэй. Зүгээр л гаргаж шээлгээд орохыг хэлээгүй. Нохойтойгоо зугаалж, бөмбөг шидэж тоглон бие болон тархийг нь өдөөж хөгжүүлэх хэрэгтэй. Мэдээж та ядарч байна, эсвэл цаг завгүй гэх шалтагтай л байх. Гэвч ядаж амралтын өдөр бүр, нэг долоо хоног ч алгасалгүй уул руу авирах, лагер дээрээ тоглох, цэцэрлэгт хүрээлэнд гүйж зугаалах гэх мэтээс сонгож хийгээрэй. Ингэснээр нохой та хоёрын холбоо улам гүн болно. Бага залуугаас нь булчинг нь хөгжүүлэхгүй бол хөгшрөх тусмаа хөл, үе мөч нь өвдөж зовно.
  2. Нохойныхоо тоглоом, хоолыг хурааж авах. Зарим хүмүүс өөрийгөө би бол эзэн, чи миний үгээр байх ёстой гэдгээ харуулахын тулд нохойгоо хоол идэж байхад нь, эсвэл тоглоомоо хазаж байхад нь булааж авдаг. Үргэлж ингэснээр хоолоо идэх бүртээ айдастай болж, уур уцаартай болно. Нохойндоо өөрийн гэсэн орон зайг заавал гаргаж өгөх ёстой.
  3. Нохойгоо байнга загнах. Та нэгэн шинэ ажилд ортол танай дарга таныг алдаа гаргах бүрт байнга загинаж, хашгирч байдаг бол танд ямар байх вэ? Ажилдаа дахиж явмааргүй болно биз? Үүнтэй л адил, алдаа гаргах бүрт нь чангаар загинах нь нохой та хоёрын харилцааг нураана.
  4. Урт хугацаанд ганцааранг нь орхих. Гэртээ удаан хугацаанд ганцаараа үлддэг нохой аз жаргалгүй, эрүүл мэнд муутай болдог. Үргэлж удаан хугацаагаар гэрт үлдсэнээр нохой гуниглаж, стресст орж зан чанар нь эвдэрдэг. Та хичнээн завгүй байсан ч хамаагүй, нохойтойгоо тоглох, зугаалах, дасгал хийлгэх цагийг үргэлж гаргаж байна гэж өнөөдрөөс амлаарай.

Гөлөг ихэвчлэн юуны улмаас өвддөг вэ?Анх удаа нохой авахад зарж байгаа хүн нь магадгүй эдгээр чухал зүйлийг хэлээгүй байх. “Зарчлаа болоо” гэсэн маягаар хандах хүн цөөнгүй. Үүний уршгаар юу ч мэдэлгүй, гөлгөө өвдөхөд хүргэсэн хүн олон. Тиймээс заавал мэдэж байх ёстой гол 3 зарчмыг хүргэж байна.

  1. Хоолыг нь дасгаж солих. Та гөлөг авахдаа заавал ямар хоол өгч байсныг асуух ёстой. Учир нь нохойг шинэ хоолонд өдөр өдрөөр бага багаар дасгаж байж гэдэс нь хүлээж авдаг. Жишээ нь бантан өгч байсан гэвэл бантанг нь, Pedigree бол pedigree-г нь, Royal canin бол royal canin-г нь гэх мэт түүнийг нь өгөх хэрэгтэй. Олон хүмүүс үүнийг мэдэлгүй гөлгөө тэврээд гэртээ очоод өөрийн худалдаж авсан ямар ч хамаагүй хоолоороо хооллож орхидог. Хоол нь гэнэт өөрчлөгдсөн гөлөгний гэдэс гүйлгэж, ойр ойрхон чацга алдана. Тиймээс шинэ хоолонд дасгах хэрэгтэй юм. Хэрэв бантан идэж байсан гөлгийг үйлдвэрийн хоол болох royal canin(rc)-аар хооллож өөрчлөх хүсэлтэй байгаа бол эхний өдөр rc-аас хэдхэн ширхэгийг бантанд нь хольж өгөх, дараагийн өдөр бага зэрэг ихийг гэх мэтээр дор хаяж 5 өдөр бага багаар өгсний эцэст сая нэг гэдэс нь хүлээж авдаг болно.
  2. Усанд оруулаад маш сайн хатаах. Шинэ гөлөгтэй болсон хүн бушуухан цэвэрхэн гөлгөө тэврээд эрхлэлдэхийг хүсэлгүй яахав. Харин анхаар! Гөлгийг усанд оруулсан өдрөө битгий гадаа авч гар. Усанд оруулаад, хуурай алчуураар сайн арчаад, халуун сэнсээр сайн хув хуурай болтол хатаа. Ялангуяа суга, цавийг нь сайн хатаах хэрэгтэй. Даарвал тэгээд ханиад хүрнэ гэсэн үг. Гөлөгний хамар нь хуурайшаад, нус нь давхралдаж хатаад байвал ханиад хүрчээ гэсэн үг, шууд эмчдээ үзүүл. Гөлөг гэдэг бүр эрт хөлд орчихсон нялх хүүхэд л гэсэн үг, дааруулахгүй байхад анхаарах хэрэгтэй шүү.
  3. Давс, өөх огт өгч болохгүй. Гөлөгний бантан, хоолонд давс огт хийж болохгүй, учир нь түүний ходоод одоогоор давс хүлээж авч чадахгүй, энэ нь түүнд муу. Үүний дээр нэг боловсруулж хараахан чадахгүй зүйл бол өөх тос юм. Тиймээс өөх өгч огт болохгүй шүү. Шууд л гэдэс нь гүйлгэж эхэлнэ. Эдгээр гурван зүйлийг анхаарснаар хөөрхөн бяцхан амьтнаа хамгаалж, хариуцлагатай байж чадлаа гэсэн үг. Гурван чухал зүйл дээр нэмэгдэх нэг үндсэн зүйл болох вакцины талаар дараагийн удаа дэлгэрэнгүй ойлгоцгооё.